Электрон тагнан турших ажиллагааны эргэн тойронд үүссэн олон улсын шуугиан маргааны гол бай болох Вашингтон «тагнан турших ажиллагааг» эсэргүүцэх НҮБ-ын тогтоолын хэлэлцүүлэгт оролцохыг Төрийн департамент батлав.

Бразил, Герман  улсууд электрон мөрдөх ажиллагааг эцэслүүлэхийг уриалсан баримт бичгийг саяхан НҮБ-д хэлэлцүүлэхээр орууллаа. Тогтоолыг хэрэгжүүлэх боломж бий гэж ОУ үзэж байна. НҮБ-ын баримт бичиг дэлхий даяар тагнан турших ажиллагаа явуулахаас татгалзахад АНУ-ыг хүргэх үр дунтэй болж чадах уу?

АНУ «тагнан турших ажиллагааны эсрэг хөдөлгөөнд» нэгдэхээр шийдвэрлсэн нь гайхал төрүүлэхгүй байна гэж Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Руслан Гаттаров хэлээд:

«Ялж чадахгүй бол тэргүүл гэдэг олны мэдэх хэллэг бий. Сноуден АНУ-аас холбоотнуудаа оролцуулан дэлхий даяар тагнан турших ажиллагаа явуулж, холбоотнууд нь иргэдээ мөрдөж байгааг илчэлсний ачаар гарсан асуудлыг тойрон бий болсон түгшүүртэй байдлыг намжаахыг АНУ оролдож байна.

Европынхон иргэдээ мөрдөж, авсан мэдээллээ америкийн талд уламжилж байсан аж. Энэ нь Хүний эрхийн тухай харти болон эдгээр улсын Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг юм. Мөн тогтоол бол тагнан турших ажиллагааг эсэргүүцэж байгаагаа иргэддээ харуулах гэсэн европын орнууд ба АНУ-ын оролдлого юм» гэлээ.

Гэсэн ч баримт битчгийн асуудлаархи зөвлөлдөөнд оролцох төлөвлөгөөтэй байна гэж ОУ мэдэгджээ. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркины хэлснээр Москва санаачилгыг сонирхож байна.

Гэвч тогтоолыг зохиогчдын тухай асуудлаар шийдвэр гаргаагүй.Тогтоол электрон тагнан турших ажиллагаантай тэмцэх тодорхой санал агуулах эсвэл хүсэлтээ зарлах төдий баримт бичиг болох эсэх нь тодроогүй.

НҮБ-ын тогтоол зөвлөх шинж чанартай байдаг. Улмаар түүнийг заавал хэрэгжүүлэх ёсгүй. Вашингтоны тухайд гэвэл тэр НҮБ-ын зөвлөмж байтугай олон улсын эрх зүйн тулгуур хэм хмжээг аль хэдийнэ тоомсорлохоо больсон юм.

Герман Улсын канцлер болон найрсаг бусад орны удирдагчдыг мөрдөх нь АНУ-д аль хэдийнэ тогтсон байдалд нийцэж байна гэж германы ХМХ тагнан турших ажиллагааг тойрон үүссэн шуугиан маргааныг тайлбарлан тэмдэглэжээ.

Үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд нь бодит буюу хийсвэр аюул тулгарсан гэж Вашингтон үзвэл анд буюу дайсан түүнчлэн ёс суртахуун, хууль ёс гээд юуг ч тоомсорлохгүй юм.