Хятадын КН-ын ТХ-ны 18 дахь удаагийн III Бүгд хурал Бээжинд ажлаа үргэлжлүүлж байна. Синьхуа агентлагийн уламжилж байгаагаар, Бүгд хурлаар “шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх асуудлаар мэтгэлцээн” болж байна. Одоогоор өөр тодорхой зүйлүүдийг мэдээлээгүй байна. Нөгөөтэйгүүр, энэхүү чуулган Хятад болон гадаадын ихээхэн анхаарлыг татаж байна. Бүгд хурлын ажлын дүнд Хятад улсын ойрын арван жилийн хөгжлийн замыг тодорхойлно.

Одооноос албан ёсны ХМХ-үүд энэ удаагийн чуулганыг Хятадын КН-ын ТХ-ны 11 дэхь удаагийн 3-р Бүгд хуралтай /1978 оны/ харьцуулж байна. Тэр үед Пэн Сяопины санаачилгаар шинэчлэлийн болон нээлттэй бодлогыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2013 оны III Бүгд хурал Хятадын хөгжилд чухал ач холбогдолтой болох төлөвтэй байна. Энд маш мэдрэмтгий салбаруудын тухайлбал, газрын харилцааны асуудлууд юм уу, эсвэл төрийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай шинэчлэлийн шинэ шинж чанарын тухай яригдаж мэднэ. Гэвч энэ хоёр салбарыг шинэчлэхэд туйлын бэрхшээлтэй, учир нь энд янз бүрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхолуудын зөрчил байгаа юм.

Жишээ нь, тариачны мэдлийн газрын зөвшөөрлийн хувьд гэвэл, орон нутгийн засгийн газруудын түшмэдүүд өөрийн байр суурьтай байж болно. Тэд урт хугацааны туршид тариачдыг газраас нь янз бүрийн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх нэрийдлээр хөөх аргаар багагүй ногдол ашиг олсон. Хөрөнгө оруулагчид ч бас сэтгэл хангалуун байсан. Тэдэнд жижиг бизнес эрхлэгчидтэй зууралдаж байснаас, хоёр түшмэдтэй харьцсан нь хамаагүй хялбар байлаа. Төрийн корпорацууд чухамдаа улс доторх улс болж хувирсан. Тэд өөрсдийн монополь байдлын давуу талыг ашиглан, хэмжээлшгүй санхүүжилт авч, авилгын үр таригчид болж хувирсан.

Ирээдүйн шинэчлэлийн зарим хэсгүүд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн асуудлыг судлах төвийн гаргасан “383 Төлөвлөгөө” нэртэй баримт бичигт оржээ. Либерал эдийн засагчид өндөр үнэлсэн уг баримт бичигт эдийн засагт төрийн оролцоог багасгаж, банкны салбарын хатуу зохицуулалтаас татгалзах, монопольчлол устгах болон газрын реформыг явуулах зорилтуудыг тавьжээ.

Үүнээс үзэхэд, эдгээр бүх саналуудыг Бүгд хурал бүрэн дэмжихгүй. Улс төрийн элитэд эдийн засгийн хөгжлийн олон асуудлаар нэгдсэн ойлголт байхгүй байгаа нь илт харагдаж байна. Олон нийтээс илүү их зоригтой алхмуудыг хийхийг шаардаж байгаа ч, Хятадын коммунистуудын чуулган нилээд төвийг сахисан хэлбэрийг сонгож мэдэхээр байна. Учир нь Си Зиньпины өгсөн тогтвортой, янз бүрийн нөлөөний бүлгүүдийн сонирхолуудыг эвлрүүлэх нийтлэг даалгаварт нийцэж буй юм.

Саяхны өдрийн “Глобал таймс” сонины нийтлэлд энэ тухай битүү утгаар дурджээ. Редакцийн нийтлэлд, шинэчлэл нь тус улсын хөгжлийн урт хугацааны зорилтууд болон нийгмээс бүхэлдээ үүдэлтэй байх ёстой, тэдгээр нь зарим нийгмийн давхаргуудын хүсэн хүлээж байгаагаар сэтгэлийн хөөрлөөр байх ёсгүй гэжээ. “Глобал таймсын” үзэж байгаагаар, хамгийн шинэчлэгдсэн засгийн газарт ч, “эдгээр хүлээлтүүдийн дэргэд хуучинсаг үзэлтэй” байх хэрэгтэй аж.

Ингэхдээ нэг зүйл тодорхой болно, тэр бол Бүгд хурал улс төрийн шинэчлэл эхлэнэ гэдэгт найдаж байсан хүмүүсийн итгэлийг эвдэнэ. Харин бүр эсрэгээр, улс төрийн салбарт “залуужилт” явагдаж, либералчлалын эсрэг хандлагууд чангарна. “Өрнөдийн үзэл сурталтай” холбоотой сүүлийн үеийн шүүмжлэлүүдээс үзэхэд хуучинсаг үзэл баримтлал нь эдийн засгийн салбараас илүү хүчтэй мэдрэгдэх болно.