Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) зарчмын асуудалд ялагджээ. Дэлхийн худалдааны байгууллага Япон улс, ЕХ, АНУ-ууд Хятад улсаас газрын ховор төмөрлөгийн экспортын хязгаарлалтын талаар гаргасан заргыг дэмжсэн байна. Хятад улс ингэснээр чөлөөт худалдааны хэм хэмжээг зөрчиж байна гэж дэлхийн худалдааны байгууллага үзжээ. Албан ёсны шийдвэрийг одоогоор зарлаагүй ч энэ талбар дахь худалдааны дайн төгсөөгүй учир Хятад улс гомдол гарган заргалдах эрхтэй юм.

Анх удаагаа ДХБ-ын түүхэнд шууд дэлхийн геополитикийн 3 томоохон тоглогчид эхлээд хамтын хүчээр шударга шийдвэрт амжилт олж, дараа нь газрын ховор төмөрлөгийн зах зээл дээрх монополчлолыг ялсан байна. Энэ зах зээлийн 95%-ийг Хятад улс хянадаг юм. Томоохон импортлогч болох АНУ, Япон, ЕХ-ны хувьд шүүхэд Хятад улс энэ барааны хомсдолыг бий болгох зорилгоор экспортоо хязгаарлаж байгааг нотолж чадсан байна. Харин энэ нь үнийн өсөлтөд хүргэж байгаа юм.

Гэвч энэ дайнд одоогоор ялагч алга гэж Дэлхийн эдийн засгийн дээд сургуулийн кафедрын эрхлэгч Леонид Григорьев үзээд: «Энэ үйл явц цаашид үргэлжлэх болно. Хятад улс гомдол гарган заргалдах нь дамжиггуй, иймээс юу ч болсон үүний тусламжтайгаар цаг хожих нь лавтай. Энэ нь удаан түүх болох байх. ДХБ-д зөрчил шийдэгдэхэд төвөгтэй учир Хятад улс шүүхэд ялагдаж ч магад, тэгсэн хэдий ч шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийх өчнөөн арга зам бий. Гол нь ямар гэдэг нь ойлгомжгүй, учир нь Хятад улс улсын эдийн засагтай юм. Хэрэв Хятад улс яагаад ч юм, юу ч үйлдвэрлэхгүй байж ямар нэгэн хэмжээ хязгаарлалт тавьж байгаа нь их ойлгомжгүй бөгөөд ямар нэгэн шалтгаанаар үйлдвэрлэхгүй байгааг нь хэрхэн албадан гүйцэтгүүлэх болж байна вэ» гэжээ.

Гэсэн ч Бээжингийн эсрэг даралт хатуу, хамтран зохион байгуулалттай ажиллагаа болох нь гарцаагүй юм. Ховор төмөрлөгийн экспорт бол Хятадын улс төр эдийн засгийн хүчтэй хөшүүрэг билээ. Үүний зэрэгцээ америкийн бие даасан шинжээчид хэрэв ховор төмөрлөгийн зах зээл дээр монополист эрхтэй байсан бол АНУ мөн л тэгж хандах байсныг хүлээн зөвшөөрчээ.

Энэ зах зээл геополитикийн хатуу тэмцлийн талбар болсон гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын ШУА-ийн дэлхйин эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Салицкий илэрхийлээд: «Дэндүү амжилттай Хятадын, дэндүү идэвх зүтгэлийг хазаарлан барих зорилготой бодлого явагдаж байгаа нь илт байна.Түүний дэлхийн худалдааг тэргүүлэх болсон төдийгүй санхүүгийн харьцангүй боломжтой байдал Өрнөдөд сурхий таагүй байдлыг үүсгэж байгаа юм. Өрсөлдөгчид, танай амжилт бидэнд ямар ч хэрэггүй, та нар тэргүүлэх үүргийг гүйцэтгэхээр урагшилж байгаа тань ч бидэнд огтхон ч тааламжгүй байна хэмээх ойлголтыг өгч байгаа юм» гэж тайлбарлажээ.

Учир нь ДХБ болон ховор төмөрлөгт ч байгаа юм биш. Далд явуулага бол Хятад улсын Япон, АНУ, ЕХ-тай харьцах харьцааны маш төвөгтэй арга мэх юм. Үнэн хэрэгтээ нэгэн зэрэг шатрын өрөг дээрх олон байрлалаар олон үйлдэлтэй тоглолт явагдаж байгаа юм гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзээд: «Хятад улс ховор төмөрлөгт байраа тавьж өгөхийн тулд бусад улс төр, худалдаа-эдийн засаг асуудалд ямар нэгэн хувь хүртэх ёстой. Одоо, жишээлбэл, Хятад улс маш ярвигтай газар нутгийн маргааныг Өмнөд Хятад болон Дорно Хятадын тэнгист үүсгээд байгаа билээ. Түүнд хөршүүдтэйгээ хийж буй маргаанд түүний гол геополитикийн өрсөлдөгчид АНУ, Япон улсууд оролцохгүй байх нь онц чухал юм. Харин эдгээр улсуудын хувьд ДХБ-ыг Хятад улсыг ховор төмөрлөгийн худалдаанд квотоо нэмэгдүүлэхийг албадан шаардах хөзөр болгон барьж байх л чухал байна».

Өнгөрсөн жил Хятад улс буулт хийн экспортын квотоо 2 дахин нэмэгдүүлж, мөн хятадын ховор төмөрлөгийн биржийг байгуулсан билээ. Энэ нь мөн л Өрнөд болон Японы хату шаардлагад буулт болгон энэ бүтээгдэхүүнийг хятадын байгууллагуудад улсын биш зах зээлийн үнээр олгох явдалд хүргэсэн байна. Одоогоор ДХБ-ын арбитр Хятадын энэ шалтгааныг дарагдуулан няцаажээ. Гэвч энэ нь Бээжингийн далд авдарт удаан хийсэн гэсэн хэрэг биш, гомдол мэдэгдүүлж заргалдахад дахин сэргэж үйлдэлд орж болзошгүй юм.