Пакистанд Мохенджо-Дарогийн хувь тавилангийн тухай санаа тавьлаа. Энэхүү түүхэн хөшөө дурсгал түргэн эвдэрч сүйрч байна. Халуун зун, хүйтэн өвөл, усан бороо болон чийг зэрэг нь хорин жилийн дараа түүхэн дурсгалыг устгаж мэдэхээр аюултай болоод байна.

Анх 1924 онд нөөшлөх ажлыг явуулсан. Шинжээчдийн үзэж байгаагаар, 1980 онд Дэлхийн өвийн жагсаалтанд орсон энэхүү сууринг нэн даруй дахин битүүмжлэх шаардлагатай байна. Пакистаны нэрт улс төрч Билавал Бхутто-Зардари Мохенджо-Дарог хамгаалах тусгай сан байгуулахыг уриалсан.

Одоогоор түгшүүрийн харангыг шинжээчид дэлдээд байна, Мохенджо-Даро хурдтай сүйрч байна. Хүн төрөлхтөний түүхийн тухай манай төсөөллийг өчүүхэн боловч батлах эдгээр арт баримтууд устаж алга болж буй юм.

Өнөөдрийн байдлаар эрдэмтэд үүнд тайлбар өгч чадахгүй байна. Энэ нь нилээд хэдэн судлаачдад Мохенджо-Даро атомын бөмбөгний улмаас Хиросима, Нагасакид амь үрэгдсэн хүмүүсийн адил хувь тавилантай байсан гэх үндэслэл өгч буй юм. Гэтэл Мохенджо-Дарогийн сүйрэл 20-р зуунд биш, харин 5 мянга орчим жилийн өмнө болжээ.

1922 онд археологчид Мохенджо-Дарогийн балгасыг нээхэд тэднийг багагүй нууц хүлээж байсан. Хотыг хүрээлэн байгаа барилгын хана, боржин чулуулагууд нь шилэн өнгөртэй байжээ. Иймэрхүү өнгөрөг нь гэнэт халснаас бий болдог.

Боржин чулуу хайлах температур 1500 хэмээс дээш байдаг. Энэ нь халуун хайлшнаас 1,5 дахин илүү юм. Өндөр технологийн манай үед ийм температурыг өтгөрүүлсэн бензин юм уу, цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн үед авч болох юм.

Эрдэмтэд хотын нутаг дэвсгэрээс олдсон 44 хүний хадгалагдсан цогцсыг судлан шинжлээд, тэд нар нэг зэрэг нас барсан болохыг тогтоожээ. Ингэхдээ цогцсууд ер бусын хэлбэртэй, чухамдаа ямар нэгэн юмнаас нуугдах гэсэн мэт байв.

Гэтэл эдгээр хүмүүс гал түймрийн юм уу, шархадсны улмаас биш, харин асар их хэмжээний цацрагийн улмаас нас барсан нь судлаачдыг жинхэнэ цочролд оруулсан. Цацрагийн хэмжээ нь Хиросима, Нагасакигийн иргэдээс хэд дахин илүү байсан юм.

Үл итгэгчид үүнийг хүчтэй түймэр, цахилгааны ер бусын хүчтэй цохилтоос юм уу, аль эсвэл солир унасан байж болох юм гэж тайлбарлаж байна. Гэвч цахилгаанч, тэрч бүү хэл, хэдэн хоног үргэлжилсэн түймэр ч боржин чулуу хайлах ийм өндөр температур өгөхгүй.

Тэгээд ч бүрэн бүтэн хадгалагдаж ирсэн цогцсуудад шатсан ямарч ул мөр үлдээгүй байжээ. Хөрсний химийн шинжилгээнээс үзэхэд, температурын огцом өөрчлөлт гэнэт гарч, 5 минут үргэлжилжээ.

Мохенджо-Даро – синдхи хэлнээс үхэгсдийн толгой гэж орчуулагддаг. Сонирхолтой нь, энэ хот сүйрлээс өмнө ямар нэртэй байсан бол?

Эртний энэтхэгийн утга зохиолын дурсгалуудад нууцлалтай зэвсгийн тухай багагүй өгүүлсэн байдаг. Тэр нь янз бүрийн нэртэй байсан: “ваджра”, “Индрагийн гал”, “Вишнигийн нум”, “ Брахмын мод” г.м. Гэхдээ энэхүү зэвсгийн чанарыг янз бүрийн зохиолуудад бичсэн нь ижил байдаг.

“1000 нар шиг хурц тод дэлбэрэлт”, “ Утаагүй гал” . Эртний энэтхэгийн Махабхаратын туульд усны дэлбэрэлтээс аврагдсан хүн амьдарна, гэхдээ үс, хумсгүй байна гэжээ. Хоол хүнс хэрэггүй болж, тэнгэрт үүний дараа хэдэн жил бүрхэг, үүлтэй байсан байна.

Эдгээр бүтээлүүдэд цөмийн зэвсэг ашигласныг бичсэн бололтой. Цөмийн бөмбөг хурц гэгээ, “утаагүй дөл” гаргадаг. Үс, хумсгүй болох нь туяаны буюу цацрагийн өвчний хамгийн сүүлийн шатны нэг. Цацрагт нэрвэгдсэн хоол хүнс өмхийрдөг.

Дэлбэрэлтийн улмаас боссон цацрагийн тоос нарыг олон жил хаах чадвартай үүлэн хөшгийг бий болгодог. Үүнийг өнөөдөр шинжлэх ухааны бүтээлүүдэд “цөмийн өвөл” гэж нэрлэдэг.

Цөмийн бөмбөг бүтээгчдийн нэг Оппенгеймер өөрийн бүтээлийг “Махабхаратын” дүрслэлтэй ижил байгаад алмайрсан. Тэрээр эхний туршилтын үеэр эртний энэтхэгийн туулийн мөрүүдийг иш татсан. “Би дэлхийн бүх хүчийг эзэмдэж байна. Одоо би ертөнцийг сүйрүүлэгч боллоо”.

Эртний энэтхэгүүд цөмийн зэвсгийн гэрч байсан уу гэх маргаан одоо болтол үргэлжилсээр байна. Эртний хүмүүсийн соёл иргэншлийг утсгасан ер бусын хүчтэй дэлбэрэлтийн тухай жинтэй баримтууд бидэнд байна. Энэ нь чухамдаа цөмийн дэлбэрэлт байсан гэж хэлж болохгүй. Гэхдээ үүнийг эсрэгээр батлах бас боломжгүй.

Цаашид судлаачдыг түшээж байгаа өнөөдрийн асуултуудад хариулахын тулд дор хаяж, аль болох түргэн шуурхай түүхийн хосгүй хөшөө дурсгалын эвдрэлийг зогсоох ёстой юм.