Сирид гарч байгаа халдлага, зогсоо зайгүй дайн тулааныг зохицуулах энхийн ажиллагаа улам бүр ээдрээтэй болж байна.

Мягмар гаригт Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов болон Геннадий Гатилов нар Женев дэх Үндэстнүүдийн ордонд америкийн Төрийн департаментын орлогч Уэнди Шерман, Роберт Форд нартай уулзжээ. “Женев-2” бага хурлын бэлтгэл ажлын асуудлаарх яриа хэлэлцээрийг НҮБ-ын болон АОЛ-ийн Сирийн тусгай элч Лахдар Брахими албан ёсоор тэргүүлжээ.

Гурван талт уулзалт яриа хэлэлцээ гар нийлж эхэлсэн бөгөөд тэр ч байтугай дипломатууд уулзалтад оролцох хүмүүсийн урилганы үгийг хүртэл зөвшилцсөн байна. “Женев-2” хурал 12-р сараас наана болохгүй нь тодорхой болсон бөгөөд үүний нэг гол шалтгаан сиритэй холбоотой байлаа. “Бид АНУ-д сөрөг хүчнийхнийг нэгтгэх хангалттай боломж байхгүй байна гэдгийг мэдэрсэн” гэж Геннадий Гатилов энэхүү уулзалтын тухай тайлбарласан. Уулзалтаар Орос-АНУ-НҮБ гурван талт уулзалтыг 11-р сарын 25-нд явуулахаар төлөвлөсөн байна.

Үйл явдлын энэхүү өрнөл шинжээчдийн хувьд гэнэтийн байсангүй. Сөрөг хүчний гол бүтэц – Сирийн чөлөөт арми бол зэвсэглэсэн бүлэглэлийн эвсэл бөгөөд эдний ихэнх нь бие даан үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд эвлэрэл хэрэггүй.

Олон улсынтоглогчдын дунд Сирийн гол холбоотнуудын бага хуралд оролцох тухай нэгдсэн санаа зорилго алга. Энэ нь юуны түрүүн Ираны. Сөрөг хүчний төлөөлөгчид, хэрвээ тэнд Ираны төлөөлөгчид оролцох юм бол яриа хэлэлцээрт оролцохгуй хэмээн мэдэгджээ. «Гадаадын түншүүд бүрэн хэмжээгээрээ оролцох ёстой. Сирийн аль нэгэн бүлэглэлд нөлөөтэй хэн боловч бага хурлын эхний шатны яриа хэлэлцээрийн ширээний ард заавал байх ёстой» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сөрөг хүчний шаардлагыг тайлбарласан.

Иран улс оролцохгүйгээр яриа хэлэлцээ хийх нь утгагүй хэрэг хэмээн Төв Ази болон Ойрхи-Дорнодын шинжээч Семен Багдасаров ярьж байна: «Иран улс Сирийн байдалд хүчтэй нөлөөлж байна. Тэд Сирийн удирдлагад цэрэг-техник, ёс суртахууны болон дипломат дэмжлэгийг үзүүлж байна. Сирийн сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, тус улсад Ираны 60 мянган цэрэг байлдаж байна. Түүнээс гадна Иран улс Иракт байгаа шийтийн холбоотнууддаа идэвхтэй нөлөөлж байна. Тиймээс Ираны саналыг авахгуйгээр энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх нь утгагүй хэрэг юм».

Сирийн сөрөг хүчний ивээн тэтгэгчдийн нэг Саудын Араб нь Башар Асадын эсрэг байлдаж байгаа “Исламын арми”- ийн цэргийн бэлтгэл, зэвсэг нийлүүлэлтийн санхүүжилтээ нэмэгдүүлжээ. 11-р сарын 8-ны “The Guardian” сонины дугаарт “Исламын арми” нь 40 гаруй радикал бүлэглэлийг нэгтгэдэг гэж бичжээ.

Женевт болсон энэхүү үр дүн муутай уулзалтын маргааш буюу 11-р сарын 6-нд Оросын ерөнхийлөгчийн Ойрхи-Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Михаил Богданов Сирийн сөргөлдөгч талуудад болон тэдний гадаадын түншүүдэд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Тэрбээр, “сөрөг хүчний томоохон нэр хүндтэй бүлэглэлүүдийн удирдагчид Москвад ирэхээр зөвшөөрсөн. Тэдний албан ёсны Дамасктай хийх уулзалт ойрын үед болно” гэж “Российская газета” сонинд ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов ярьсан хэмээн мэдэгдсэн байна.