Таван жилийн өмнө 2008 онд Барак Обама тэр үеийн ерөнхийлөгч Жорж Бушийн өрөөнд ирээдүйн эзний хувиар орж байжээ.

Обама ерөнхийлөгчийн сонгуульд бусад хоёр намаасаа илүү итгэлтэй орсон бөгөөд 2008 оны хямралын үеэр 800 тэрбум долларыг конгрессээр батлуулж чаджээ. Тэр үед төрийн шинэ тэргүүнийг ард түмний хүсэн хүлээж байгаа өөрчлөлтийг хэрэгжүүлэгч хэмээн хүлээж авсан юм. Обама улс орондоо тулгарсан бүхий л зовлон гачланд Бушийг буруутгаж байлаа.

:Гэхдээ тун удалгүй конгресс “бүхнийг ойлгож” Обамаг идэвхтэй эсэргүүцэх болсон юм. Яагаад гэвэл, Америкийн тулгамдсан асуудлууд дан ганц Буш хэмээх хүнтэй холбоогүй болох нь тодорхой болсон. Тэр нь нэг бол цэргийн аж үйлдвэрийн цогцолборт зориулан жижигхэн дайнд ялалт шаардах, нэг бол эрүүл мэндийн салбарт ашигтай ажиллахын тулд үйлчлүүлэгчдээс мөнгө шаардах явдал байлаа. Гэтэл, Обамагийн эхлүүлсэн эрүүл мэндийн даатгалын өөрчлөлт нь дунд давхаргынхныг шинийг авах нь бүү хэл, хуучин даатгалаа алдахад хүргэсэн. Колорадо мужийн “Бүх нийтэд зориулсан эрүүл мэнд” сангийн тэргүүн Донна Смитын үзэж байгаагаар, ерөнхийлөгчийн алдаа нь нийтлэг зорилтыг өөрчлөлгүйгээр системийг сайжруулах гэсэнд оршсон ажээ.

Манай эрүүл мэндийн салбарын аль ч хэсгийг авч үзвээс тэд бүгдээрээ зөвхөн ашиг олоход чиглэгдсэн байдаг. Энэ бол даатгалын компаниуд, эмийн үйлдвэрүүд, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгчид юм. Тэд бүгд үйлчлүүлэгчийг эмчлэхийн тулд биш ашиг олохын тулд ажилладаг.

:Бид Обамад бас талархах ёстой юм. Өөрчлөлт хийхээр шийдвэрлэсний үр дүнд даатгалаа алдсан хэдэн сая америкчуудын өмнө тэр уучлал гуйж чадсан. Обама бол өөрийн алдаатай дипломат бодлогын золиос болсон хүмүүсээс харин уучлал гуйх нь харьцангүй цөөн байдаг.

Нөгөөтэйгүүр, таван жилийн өмнө Обама лалын ертөнц болон Орост өөрийг нь дэмжигчдэд их найдвар өгч чадсан. Тэрээр лалын ертөнцөд энх тайван, Москвад – “харилцаагаа шинээр эхлэх”, харин эрхийн төлөө тэмцэгчдэд Гуантанамогийн шоронг хаана хэмээн амласан. Тэрээр Иракаас цэргээ гаргана, Каирт “буш” нэртэй халдлагатай дайныг зогсооно хэмээн амласан.

Гэвч Ливи, Сири дэх мөргөлдөөнүүд америкийн цэргийн аж үйлдвэрийн цогцолбор дайнгүй оршин тогтнож чадахгуй гэдгийг харуулсан. Тэд байнга хэн нэгнийг айлгах сүрдүүлэх хэрэгтэй байдаг. Ливийг ч юм уу, Сирийг ч юм уу, эсвэл бүр Иран, магадгүй Оросын удирдагчдыг айлгах санаа байдаг. Хамгийн аюултай нь, ийм айлган сүрдүүлгийг тэдний дайснуудын суртал ухуулга дагаж явдаг. Холливудын дүрэм ийм. Хэрвээ муу залуу бол, сайн залуу байх ёстой. Харамсалтай нь, Ливи, Сирид “сайн залуучуудын” тоонд нэгэн үе Аль-Каида болон бусад илэн далангүй террористуудын алан хядагчид орж байсан. Обама алан хядагчдыг нэн даруй зэвсгээр хангах шаардлагуудыг дагах ёстой болсон. Хэрвээ энэ тус болохгүй бол Ливийг, дараа нь Сирийг бөмбөгдөж эхлэх холливудын ертөнцийн бүдүүлэг жүжгийн барьцаанд орсон.

Хэрвээ Сирид халдвал энхийг сахиулагчдын санал санаачилга дийлж буй юм. Сүүлийн 15 жил Америк маш их дайтсан бөгөөд дайн дажингаас болж туйлджээ. Тэгээд ч конгрессын гишүүн Тед Крузын хэлснээр, АНУ-ын Афганистан, Сирийн лалынхныг зэвсэглэдэг зуршил өөрт нь эргээд маш аюултай болж байгаа ажээ.

Сирийн босогчдын 9 бүлэглэлийн 7 нь Аль-Каидатай холбоотой лалынхны хяналтанд байдаг байна. Нөгөөтэйгүүр, энд “та нарыг үзэн яддаг хүмүүст, бүү зэвсэг өг” гэсэн энгийн зарчим үйлчилдэг.

Ливи, Сири дэх иргэний дайн,Йемений нисэгчгүй онгоцны аймшигт цохилтууд, Гуантанамогийн олзлогдсон арабуудтай холбоотой муу түүх, чухамхүү эндээс л америкчуудыг үзэн яддаг, эрүү шүүлтийн туршлагатай хамгийн хатуу харгис террористууд төрж гардаг байна. Энэ бүгд нь Каирт Обамагийн амласантай огтхон ч нийцэхгүй ажээ. Үүний дүнд Барак Обамагийн нэр хүндийг булшлах бас нэгэн газар Ойрхи-Дорнод болох нь.

Ойрхи-Дорнодын сүйрэл дээр Пакистан, Афганистан дахь “зорилтот аллага”, Москватай “шинэ харилцаа”-гаа зогсоох, мөн ЕХ-ны орнуудын тэргүүн нарыг тагнан чагнасантай холбоотой шуугиан зэрэг нь Барак Обамагийн гадаад бодлогын дүр зураг бөгөөд тийм ч тааламжтай бус дүгнэлт юм.

Обама хэдийгээр Бушийн өв залгамжлагчдыг сонгуульд ялсан ч, өөрийнхөө дотоод ертөнцийн “сайн”, “муу” залуу хэмээх “бушизмыг” ялж чадаагүй байна. Ерөнхийлөгчөөр ажиллах хоёрдахь хугацааны эцэст Обамаг америкчуудын болоод гадаад ертөнцийн олон түншийнх нь итгэлийн найдваргүй зээл угтах болж байна.