Дэлхий жижиг гаригт нөлөөлж мэднэ. Тэнгэрийн биет гариг дэлхийд нэлээд ойртвол дэлхийн татах хүчин биетэд нөлөөлж байгааг петербургийн одон орны судлагчид илрүүлэн тогтоожээ. ШУ-ны үүднээс сонирхолтой нээлт сансрын аюулыг сөрөн зогсох практик үйл ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Дэлхийд ойртсон жижиг гариг эргэх тусам аажмаар дэлхий тийш хазайж байна. Энэ нь 2012DA14 жижиг гаригийг ажиглах үеэр тодров. 2013 оны 2-р сарын 15-нд энэ жижиг гариг 28 мянган км хүртэл дэлхийд ойртсон билээ. Өргөст хэмхийн хэлбэртэй биетийн гялалзах чанар гэнэтийн өөрчлөлтийг илрүүлэн тогтоох боломж олгосон гэж Пулковын одон орны оргилын дэд захирал Александр Девяткин «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд: «Хэр гялалзах нь тэнгэлэгээ тойрон эргэх эрч хүчнээс шалтгаална. Нэг хоногийн дараа биетийн гялалзах чанар өөрчлөгдэв. 28 мянган км бол дөт зай юм. Газар дэлхийн татах хүчин эргэлтийн тэнхлэг байраа өөрчлөхөд нөлөөлсэн» гэв.

Жижиг гариг дэлхий төдийгүй Сугар,Буд,Ангараг зэрэг гаригт ойртохдоо тойрог замаа эрс өөрчилж мэднэ гэж Александр Девяткин мэдэгдээд: «Энэ нь эдгээр объектийн хөдөлгөөнийг урьдчилан харахын аргагүйг харуулж байна. Жижиг гариг 10,15,20 жилийн дараа дэлхийг мөргех эсэхийг тэдгээрийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглан тааварлаж болно» гэв.

Эрдэмтдийн нээлтийг сансрын аюулыг сөрөн зогсох оросын системийг байгуулах ажилд ашиглаж болно гэж Александр Девяткин тэмдэглэн хэллээ. Хөтөлбөрийн дагуу аюул учруулж мэдэх объектийг илрүүлж, түүнийг арилгах хүртэл зохих үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.

50 метр урт 2012DA14 жижиг гариг 2046 онд 2 сая км зайтай дэлхийг тойрч гарна. 270-340 метр голчлолтой Апофис хэмээх түүнээс том жижиг гариг аюултай байна. Тэр 2029 болон 2036 онд дэлхийд ойртоно. Оросын сансрын агентлаг сансрын хөлөг Апофис жижиг гариг руу явуулж, жижиг хиймэл дагуулыг тойрог замд нь байрлуулах төлөвлөгөөтэй байна гэж Александр Девяткин тэмдэглэн хэлээд: «Хиймэл дагуул түүнийг тойрон эргэж, радио дохио явуулах ёстой. Дэлхийн хэрэгслээр жижиг хиймэл дагуулын байрлалыг тогтоох нарийн арга барил бий. Ажиглалтын үр дүн дуран авайн тусламжтайгаар авсан мэдээллээс нэлээд тодорхой лавтай болно. Тэгсэн цагт энэ жижиг гариг дэлхийг мөргөх эсэх асуудлыг тавихаа болих юм» гэв.

Мэргэжилтний хэлснээр өөр 3-5 жижиг гариг Апофис шиг аюултай байна.Тэдгээрээс жижиг 200-1000 гариг бий. Үүний хамт энэ оны 2-р сард унсан Челябинскийн солир мэт жижиг гаригуудыг ажиглах хэрэгтэй. Нарны зүгээс ирсэн учир тус солирыг хараж чадаагүй. Дуран авай болон шөнө харах багаж гэгчид харах чадвараа алдав. «Энэ зорилгоор мөн орон зайг ажиглаж, ийн объектийг илрүүлэн тогтоох сансрын аппаратуудыг хөөргөх хэрэгтэй» гэж эрдэмтэн Александр Девяткин үзэж байна.