Оросын эрдэмтэд цахилгаан эрчим хүчийг дулааны хамт нэгэн зэрэг бараг дурын органик түлшнээс гарган авах хүчин чадалтай төхөөрөмжийг зохион бүтээжээ. Эрдэмтэд төхөөрөмжийг улам боловсронгүй болгосоор, тэд янз бүрийн түлшнээс гадна, амьтдын ялгадсаас хүртэл гаргаж авахаар туршиж байна. Оросын баруун Сибирийн өмнө зүгт орших Кемерово хотын эрдэмтэд уг бүтээлийг санаачилсан бөгөөд олон жилийн турш хосгүй автоном эрчим хүч үүсгүүрийг боловсруулахыг оролдож ирсэн юм. Өмнө бүтээсэн хувилбарууд зөвхөн байгалийн хийгээр ажиллаж байсан бөгөөд тэдний ашигт үйлчилгээний коффициент нь арай л гэж 70%-д хүрч, түүнээс гадна төхөөрөмжүүд агаарын давхаргыг бохирдуулдаг хортой хийг их хэмжээгээр ялгаруулдаг байжээ.

Кемеровогийн эрдэмтэд чиглэсэн зорилготойгоор амьтны ялгадас болон түүхий эдийн органик төрлүүд болох нуурс, модлогийн үндсэн дээр төхөөрөмжийг бүтээх болсон юм. Гэвч юуны өмнө үйлдвэрийн газруудын хаягдал тэдний сонирхлыг татсан нь үртэс, ургамлын үлдэгдэл, нуурсний нунтаг хог зэрэг байлаа.

Өөртөө засах эрчим хүч дахин үүсгүүрийг хаягдлаар дүүргэж тэнд тэдгээр нь хий болон хувирдаг байна. Тэр нь цэвэрлэгдэн эрчим хүчний нөөц, өөрөөр хэлбэл дулаан болон эрчим хүч болон хувирдаг юм. Түүнээс гадна эрдэмтэд хэрэглэгч нь төхөөрөмж тухайн тодорхой тохиолдол бүрт ямар төрлийн эрчим хүч, дулаан болон цахилгааны алийг боловсруулах хэрэгтэйгээ сонгож болохоор эрдэмтэд бодож боловсруулжээ. Жишээлбэл, жилийн дулаан улиралд цахилгаан, харин өвөл дулаан байх нь илүү чухал юм.

Зохион бүтээгчдийн ярьж байгаагаар энэ нь дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардлыг 1,5-2 дахин бууруулах боломжийг олгох болно. Тэр нь хүн ам оршин суудаг суурин газар, хувийн орон сууцад ч тохиромжтой юм. Үүний зэрэгцээ төхөөрөмж орчин тойронд хор хөнөөлгүй ажиллаж, харин түүний ашигт үйлчилгээний коэффициент 90% бөгөөд байгалийн хийг хэмнэх боломжтой байна. Одоо уг боловсруулалтыг зохиогчид бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх зааварчилгааг бэлтгэхийн дашрамд төхөөрөмжөө улам боловсронгүй болгож байгаа юм.