Тагнуулын шуугиан маргаан Азид хүрэв. Гадаадын ХМХ уламжлан мэдээлснээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Сөүлийн тэргүүлэх улс төрчдийг мөрдөж байсан байж магадгүй. Вашингтон тайлбарлаж, уучлал гуйна гэдэгт Өмнөд Солонгосын эрх баригчид найдаж байна.

Америкийн тусгай албад Өмнөд Солонгост байж, идэвхтэй ажиллаж байгаа нь нууц хэрэг биш гэж шинжээчид тэмдэглэв.Тус улс хойд хөрштэй сөргөлдөж байгаа учир бараг дайны цагийн байдалд орсон юм.

Гэвч Өмнөд Солонгосын эрх баригчид АНУ-ын ТТГ ба цэргийн тагнуулын алба нутаг дэвсгэрт нь ажиллаж байсныг мэдэж байсан гэж солонгосын ХМХ-үүд тэмдэглэв. Эдгээр хоёр байгууллага БНАСАУ-ын эсрэг тагнан турших ажиллагаа явуулж, авсан нууц мэдээлэл, баримтуудаа Сөүлтэй хуаалцаж байсан.

Гэвч Үндэсний аюулгүй байдлын агентлагий ажиллагаа гэнэтийн зүйл болжээ. Энэ агентлагаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг оролцуулан нөлөө бүхий улс төрчдийг мөрдсэн байна.

Шинэ илрүүлэлт америкийн эсрэг үзэл санааг гааруулсан ч буурьтай алхам хийхэд хүргэхгүй. Азид эдийн засгийн талаар зонхилж байгаа Япон,Хятад,Өмнөд Солонгос улсууд АНУ-аас их шалтгаалж байна.

Гэвч европын энгийн оршин суугчийг бодоход тагнуулын шуугиан маргаан өмнөд солонгосын оршин суугчдын сэтгэл санаанд тийм их нөлөөлсөнгүй.

Алс Дорнодын күнзийн соёлд «privacy» -хувийн амьдралд халдашгүй ойлголт европынхоос бага хөгжсэн гэж Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Солонгосын судлалын программын захирал Георгий Толорая тэмдэглэжээ.

Иймээс тагнуулын шуугиан маргааныг сэтгэл их хөдлөн хүлээж аваагүй. Азид шуугиан маргаан европынхоос нэлээд түргэн намждаг гэж Георгий Толорая хэлээд

«АНУ-аас өөрий нь ба улс төрийн зүтгэлтнүүдийн яриануудыг сэм чагнасныг өмнөд солонгосын эгэл жирийн оршин суугч мэдвэл «яахав дээ, холбоотон юм чинь» гэх байх. Миний бодоход Бразили буюу Европын адил ямар нэг улс төрийн үйл ажиллагааг өрнүүлэхгүй. Ямар нэг ёс төдий мэдэгдэл л хийх байх. Энэ нь холбоотны харилцааг бусниулж чадахгүй» гэв.