«Цаг үеийг нэвт харсан нь» орос-монголын хамтын үзэсгэлэн Монгол Улсад амжилттай ажиллаж байна. Энд гол төлөв БНБуриад Улсын Хиагтын музейн эртний гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ. Одоогоос 125 жилийн тэртээ Монголд ажиллсан эрдэм шинжилгээний ангийнхан эдгээр хосгүй хар-цагаан гэрэл зургийг авчээ.

Оросын язгууртан Николай Чарушин зураг авсан юм. Тэрээр хувь заяаныхаа жамаар 1886 онд Хиагтэд суух болсон аж.Энд Чарушин гэр бүлийнхтэйгээ хамт цөллөгөнд байв. Хувьсгалт үйл ажиллагаа явуулсан тул түүнийг ингэж шийтгэжээ. Хиагтад Николай Чарушин зураг авахыг их сонирхсон байна.

Түүний ачаар зураг авах газар худалдагчдын хотод ажиллаж эхлэв. Тэрээр Хиагт болон ойр хавийн нутаг, худалдагчдын ахуйн байдал, оросын шимээсгийн ба буриадуудын аж амьдралыг тусгасан гэрэл зургууд авчээ.

Энэ дадлага чадвар нь Чарушинд ач тустай болов. 1888 онд газар зүйч, хүн ам зүйч, Эзэн хааны газар зүйн нийгэмлэгийн гишүүн Григорий Потанин түүнийг Монголд очиж ажиллах экспедицийн зурагчнаар авчээ. Чарушины бараг бүтэн хасгас сарын дотор авсан гэрэл зургууд хосгүй өв болов.

Урьд европын аялагчид аж байдлыг хэсэгчлэн харуулах зураг авч байсан аж. Николай Чарушин Монгол ба түүний оршин суугчдын зураг авсан анхны мэргэшилтэй зурагчин болсон юм. Хиагт хотын Орон нутгийн судлалын музейн ажилтан Лидия Цибенова хэлэхдээ

«Николай Чарушины авсан 90 орчим зургийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан. Энэ нь түүний монголын «цуглуулгын» барагцаалбал гуравны нэг юм. Тэрээр Х1Х зууны үеийн Монгол болон Өргөөний дүр төрхийг тусган харуулах зураг авчээ.

Оросын консулын газар ба худалдааны жин Хятад руу явж байсан гүүрийн зургууд тэдгээрийн дотор байгаа. Олон гэрэл зураг худалдааны хамтын ажиллагаа тухайлбал цайн нийлүүлэлтийг тусган харуулж байна.

Монголчууд энэ үйл явцад оролцож, хятадын хил дээр бараа авч, Монголыг хөндлөн гулд явж, Хиагтад хүрч, цайгаа худалдааны ордонд тушаагаад эх нутагтаа буцаж байсныг харуулж байна. Тэд төлбөр төлөхийг хүлээх завсар түлээ, хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж мөнгө олж байсан нь Николай Чарушины гэрэл зургуудад бас тусгагдсан» гэлээ.

Мэдээжээр хүмүүсийн гэрэл зургууд үзэсгэлэнд зонхилж байна. Лам, бөх, малчин, хөгжимчин, үндэсний хувцастай монгол эмэгтэй…Оросын зурагчин зарим үед зургаа авахуулахад монгол хүнийг нэлээд удаан ятгуулж байсан. Лидия Цибенова хэлэхдээ

«Чарушин монгол хүмүүсийн зураг авсан анхны хэдэн зурагчийн нэг юм. Тэд зургаа авахуулвал удалгүй нас барна гэдгээс сүсэглэн эмээж, удаан татгалзаж байсан. Харин Григорий Потанины анд нөхөд Богд гэгээн болон түүний гэргий монголчуудад үлгэр жишээ үзүүлжээ.

Тэд гэрэл зургийн аппаратын өмнө дуртайяа загвар болж байсан аж. Дэгжин хувцас өмсөх дуртай залуу эмэгтэй янз янзын маягийн хувцастай гэрэл зургаа авахуулсан» гэжээ.

Үзэсгэлэн бол Хиагтын музей ба Монголын үндэсний музейн хамтын төсөл юм. Монголын музейн ажилтнууд гэрэл зургуудад тусгагдсан сав суулга, лам нарын малгай,эмэгтэйн хувцас хунар, мөнгөн чимэглэл зэргийг дэлгэн тавьж үзүүлж байна.

Үзэсгэлэн Улаанбаатарт Монголын үндэсний музейд ажиллаад Сүхбаатарт шилжив. Дараа нь үзэсглэн Алтан Булагт гараад Улаанбаатарт Богд гэгээний музейд буцах юм.