Өнөөдөр Иран болон олон улсын зургаан зууч орны төлөөлөгчдийн хэлэлцээ сайд нарын хэмжээнд хийх юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Франц,Их Британи,Германи улсуудын ГХ-ийн сайд нар өчигдөр Женевэд хүрэлцэн очлоо. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн болон БНХАУ-ын төлөөлөгчид бас хүрэлцэн очих тухай өчигдөр мэдээлсэн билээ.

Талууд хоёр өдрийн санал шүүмжлэлийн үр дүнд нэлээд эмзэг асуудлуудыг хэлэлцэхэд хүрэв. Хэлэлцүүлэгт гадаад улс төрийн тусгай газруудын удирдагчдыг оролцуулвал зохино. Хэлэлцээнд оролцогч талууд бүр тодорхой үр дүнд хүрэхийг хичээж байна гэж ГХ-ий дэд сайд Сергей Рябков тайлбарлан хэллээ.

Дэлхий дахины хүлээж буй үр дүнд хүрнэ» гэдэгт Москва найдаж байна гэж тэрээр мэдээлжээ. Хэлэлцээ хоёр өдөр үргэлжлэх байсан. Харин урьдчилан товлоогүй 3 дахь өдрийн хэлэлцээ шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна.

Ураныг баяжуулах ажлыг бурэн зогсоох биш зөвхөн баяжуулах хэр хэмжээ, хэлбэрийг» Тегеран болон олон улсын зууч зургаан улсын төлөөлөгчдийн хэлэлцэж байгаа хэлэлцээрт заасан тухай Ираны ГХЯ-ны тэргүүн Аббас Аракчи мэдэгдлээ.