Улс орныхоо хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар нэг нутгийг салгах тухай үзэл санаа ор үндэсгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр улс орныхоо их дээд сургуулиудын багш нартай уулзахдаа энэ тухай мэдэгдэв.

Ямар нэг бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнээс гаргах боломжийн тухай санал шүүмжлэл үндэсэрхэг ба либерал улс төрийн хүчнийг нэгтгэв. Нутаг дэвсгэрийн хэмжээг «хасвал», улс орны хөгжил улам идэвхжиж урагшлана гэж эдгээр хүчний төлөөлөгчид мэдэгджээ.

Жишээлбэл «Новое время» сэтгүүлийн эрхлэгч Евгения Альбац нэгэн радиогоор үг хэлэхдээ ОУ-ыг Уралын нуруугаар хуваалбал гайгүй гэж мэдэгджээ.Оросын Алс Дорнодын ба хөрш зэргэлдээ Хятад Улсын хөгжлийн хурдыг харгалзвал ийм хувилбар гарцаагүй гэж тэр үзэж байна.

Урьд хүний эрхийг хамгаалагч Лев Пономарёв Курилын арлуудыг Японд өгөх санал тавьжээ. ОУ АНУ-ын нэгэн муж улс болсон нь дээр гэж нэрт нийтлэлч Валерия Новодворская хэлсэн билээ. Арктикийн нэг хэсгийг олон улсын хяналтад шилжүүлэхийг Эдийн засгийн дээд сургуулийн профессор Сергей Медведев уриалав.

Хойд Кавказ ОХУ-ын нэг хэсэг биш гэж сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный үзэж байна. Улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дайрах мэдээллийн ба үзэл суртлын хүчтэй дайралт Владимир Путиныг байр сууриа олны өмнө зарлан мэдээлэхэд хүргэв.

«Ямар нэг  тус нутгийг улс орны нутаг дэвсгэрээс салгах гэсэн бүх оролдлого Үндсэн хуульд харшлаж байна. Эдгээр хууль бус оролдлогыг хууль тогтоомжийн хүрээнд шийдэж, хууль ёсоор холбогдох үнэлгээ өгөх ёстой» гэж Владимир Путин хэллээ.

«Сибирийн хараал» гэх мэт сүржин гарчигтай нийтлэл хэвлэлд гарч байна. ОУ энэ нутгийг удирдаж чадахгүй байна гэж өгүүлжээ. Зарим ХМХ ОУ-ыг олон шашин, олон үндэстний улсын хувьд гутаах зорилгоор кампанит ажиллагаа явуулж байна. Зарим тохиолдолд ийм төсөл гэгчийг өрнөдийн сангуудаас санхүүжүүлж байна.

Үндэсний ардчилсан эвсэл гэдэг үндэсэрхэг намын удирдагчид Холбооны субъектууд гэрээ ахин байгуулж, Хойд Кавказын БНУлсуудыг үүнд оролцуулахгүйн төлөө байна.Саяхан Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновскийн энэ бүс нутгийн талаар хийсэн мэдэгдэл шуугиан, маргаан үүсгэв.

Кавказад  төрөлтийг хзягаарлаж, бүс нутгийг өргөст төмөр утсаар хашлахыг тэрээр уриалжээ. 11-р сарын 6-нд Владимир Путин либерал-ардчилсан намын удирдагчтай уулзаж, ОХУ-ын тулгуур үнэ цэнэт зүйлийг хохироон, сонгогчдынхоо дотор байр сууриа бэхжүүлэхээс татгалзах зөвлөмж өгчээ.

Дараа нь Ерөнхийлөгч төр улсын Холбооны байгуулалтыг хөндөж ярихдаа «омог угсаа эх газар нутагтай холбоотой байгаа нь» байгуулалтын нэн чухал онцлог гэжээ. Энэ давуу талыг аль болохоор ашиглах, аюулыг тусад нь арилгах асуудлыг эргэцүүлэн бодох нь зайлшгүй чухал гэж Владимир Путин тэмдэглэн хэлээд:

«Ямар нэг нутгийг салгах нь бусад бүс нутгийн аж байдлыг сайжруулна гэсэн үзэл санаа ор үндэсгүй байна. Манайд цагаачлалыг оролцуулан олон асуудлын шийдвэр үүнтэй холбоотой биш. Дотоодын эдийн засаг, нийгмийн бодлого болон авилгалтай хийх тэмцлийн чанар аж байдлыг сайжруулахад нөлөөлөх юм.

Эднийг салгаж, тэднийг өгөх нь балар бүдүүлэг томъёлол мөн. Ийм хандлага нэмэлт түвэгтэй асуудлуудыг үүсгэж мэднэ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэцүү учраас их хүчин чармайлт шаардагдаж, хэлмэгдэл хохирол гарч болзошгүй» гэлээ.

Улсын Думын ОХУ-ын КН-ын фракцын депутатууд ОУ-ыг салгаж бутаргах үг, урианы төлөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай хуулийг батлахыг санаачлав. Энэ сэдэв мэдээжээр санал шүүмжлэл өрнүүлнэ. Гэвч энэ нь тулгамдсан асуудал юм.