Ирээдүйн өвлийн Олимпийн наадмын нийслэл Сочид ойрын өдрүүдэд сайн дурын туслагчид, зохион байгуулагчдад зориулсан формын хувцсыг танилцуулах ажиллагаа болж өнгөрлөө. Хувцсыг зохиохдоо загвар зохион бүтээгчид юуны өмнө өнгө үзэмж, хурц тод, тохиромжтой байдал зэргийг харгалзан үзсэн байна.

Шинэ формын хувцасны үзүүлбэр дээр бага үг хэлж, түүний ололт амжилтын талаар бараг ярьсангүй, харин үзүүлэхээр шийджээ. Рекламын үзүүлбэрийн баатрууд талбайд зүгээр нэг гарсангүй, өөрсдийн хурц тод өмсгөлөөрөө дайран орж ирсэн байна.

Ийм маягаар түүнийг бүтээгчид үзэгчдэд шинэ хувцас, сайн дурынхны ажлын ямар ч эрч хүчийг тэсвэрлэн даах чадвартайг тайлбарлажээ.

Сайн дурынхны ажлын нөхцөл ердийн байхгүй нь мэдээж хэрэг. Өдөрт өчнөөн цагаар задгай агаарт, заримдаа цас бороонд ч ажиллах болно. Ажлын иж бүрэн хувцас цаг агаарын аливаа нөхцлийг тэсвэрлэн даах ёстой бөгөөд тэр нь 2 төрлийн, үүнд: Олимпийн эргийн дагуух цэцэрлэгт хүрээлэнд зориулсан хөнгөн куртка, дулаан цамц, нимгэн богино ханцуйтай цамц, саравчтай малгай, бээлий, богино түрийтэй гутал, харин ууланд зориулагдсан иж бүрдэлд: дулаан дотуур хувцас, зузаан уулын цанын өмд, ус нэвтэрдэггүй цув, малгай, мөн гутал хамгаалдаг гадуурх өмсгөл оржээ.

Дагалдах хэрэгслүүдийг ч бас бодож үзэн: үүргэвч, бүслэвчин цүнх, тэр ч бүү хэл түлхүүр болон олимпийн өнгөлөг ханцуйвчид зориулсан дэгээ бэхэлгээг санаачилсан байна.

Сайн дурын туслагч бүрийн куртка, жилетка, өмд нийтдээ 28 кармантай, тэдгээрт шаардлагатай бүх зуйлс: гар утас, цэнэглэгч, түлхүүр, нүдний шил, богино холбооны аппарат, бичиг баримт, цахим үнэмлэх зэрэг багтах болно.

Ажлын хувцасны тохиромжтой байдал гарцаагүй хамгийн гол зүйл гэдгийг өнөөгийн бүтээгчид ч мартсангүй гадаад байдалд анхаарчээ. Загвар зохион бүтээгчид бүтэн жилийн турш үүн дээр ажиллан, өмсгөлийн үндэс болгон янз бүрийн өнгөтэй өөдсөөр хийсэн хөнжил мэт зургийг сонгожээ. Зураачид бүх ертөнцөөс ирсэн зочид уг даавуун дээр агуу орос орны соёлын олон янз байдлыг олж харахыг хүсчээ.

Олимпийн сайн дурынхны ажлын хувцсыг Сочид болсон өвлийн тэмцээнүүдийн үеэр шалгаж сорьсон байна. Бүх санал хүсэлтийг харгалзан үзэж, харин алдаа дутагдлыг зассан юм. Тиймээс одоо сайн дурынханд үнэхээр аятай, эвтэйхэн байх болно.

Харин үзүүлбэр дээр шинэ курткийг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах өмсөж үзжээ. Тэрбээр сайшаан инээмсэглээд: «Энэ сайхан хувцас Олимпийн наадмын зочдын анхны сэтгэлгээ болж, сочийн газар нутаг дээр анхны алхмаа хийснээр тэд гагцхүү үүнийг хамгийн түрүүнд олж харах болно.

Гэвч хамгийн гол нь хувцас биш сайн дурынхан, учир нь тэд л Олимпийн наадмын нүүр царайг бүрдүүлж эдгээрийг өмсөх юм. Тэдний инээмсэглэл, элэгсэг дотно, нээлттэй байдал Олимпийн наадмын дүр зураг болох болно» гэж өгүүлжээ.