Сочид болох өвлийн 2014 Олимпийн наадмын ганцаарчилсан уран гулгалтын тэмцээний олимпийн медалийн төлөө өрсөлдөөн хамгийн хэлэхийн аргагүй болно гэж амалцгааж байна. Өнөөдөр нэг ч мэргэжилтэн ялагчийн нэрийг хэлж чадахгүй юм. Гол нууц явдал-тэмцээнд 2006 оны Олимпийн аварга, 2 удаагийн Олимпийн мөнгөн медальт, 3 удаагийн дэлхийн аварга Евгений Плющенко оролцох эсэх юм.

Өөрийн эх оронд болох Сочийн Олимпийн наадамд оролцох хүслээ энэ 11-р сард 31 нас хүрэх Евгений Плющенко Ванкуверт болсон 2010 оны Олимпийн наадмын дараа шууд мэдэгдсэн билээ. Канад улсад оросын уран гулгагч америкийн Эван Лайсайчект 1 баллын зөрөөгөөр байраа тавьж өгөн 2-р байр эзэлсэн ч Евгений өөрөө энэ үзүүлэлтэд сэтгэл ханамжтай хоцорсон байна.

Харин түүний бүх дэлхийн шүтэн бишрэгчид одоо хир нь америкийн уран гулгагчийн ялалтыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Учир нь олимпийн алтан медаль түүнд ганц ч дөрвөн эргэлттэй хариалтгүйгээр оногджээ. Тэгвэл Плющенко дөрвөн эргэлттэй 2 харайлтыг цэвэр хийж гүйцэтгэсэн билээ.

Өнөөдөр ярвигтай дөрвөн эргэлтэт харайлтгүйгээр Олимпийн наадам битгий хэл нэг ч тэмцээнд ялах аргагүй юм гэж алдарт дасгалжуулагч Александр Жулин тэмдэглэн хэлээд:

«Өөрийн нөөцдөө хоёр, гурван тооны дөрвөн эргэлтэт харайлттай хүчтэй уран гугагчид өчнөөн их болсон учир энэ харайлтгүйгээр эхний аравт ч багтахгүй юм. Азаар дөрвөн эргэлтэт харайлт маш чухал гэдгийг ойлгодог болж олонх нь өөрийн хөтөлбөртөө оруулах болжээ» гэж тайлбарласан юм.

Сочийн олимпийн наадамд дэлхийн 3 удаагийн аварга, канадын уран гулгагч Патрик Чанаар тэргүүлүүлсэн бүхэл бүтэн хүчит уран гулгагчдын сүр жавхлант одууд гулгах юм. 22 настай уран гулгагч сүүлийн 3 жилийн хугацаанд томоохон хэмжээний нэг ч уралдаанд ялагдаагүй байна.

Түүний цорын ганц ялагдал гэж Сочийн олимпийн уран гулгалтын талбайд өнгөрсөн жил болсон Гран-прид хаалтын тоглолтод 3 байр эзэлснийг тооцож болох юм. Тэр үед Патрик Чан Плющенкотой өрсөлдөх талаар жинхнээсээ бодсон байх.

«Энэ бол миний хувьд дуудлага. Плющенко бол миний хувьд байнгын асуудал. Бид түүнтэй нэг талбайд хамтдаа гарах бүрт би түүний мөсөн дээр хэрхэн хөдөлж, дасгал сургууль хийж байгаа зэргээр аль болох илүү ихийг мэдэхийг хичээдэг. Учир нь энэ бүх жижиг сажиг зүйлүүд асар их үүрэгтэй юм» гэж өгүүлжээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтын өндөр өрсөлдөөн Сочийн өвлийн олимпийн наадамд Евгений Плющенкод хүндхэн сорилт болж мэдэх юм. Учир нь сүүлийн 3 жилд түүнд мөсөн дээр өрсөлдөгчидтэйгээ халз тулан хүчээ үзэх боломж байгаагүй билээ.

Тэр тусмаа оросын уран гулгагчийн талаар бараг бүх уралдаан тэмцээн дээр түүнийг оролцоогүй ч гэсэн ярьцгаадаг байна. «Сочийн олимпийн наадамд хамгийн алдартай уран гулгагч Евгений Плющенкогийн гулгахыг тэсэн ядан хүлээж байна.

Энэ нь аймаар боловч бахархмаар» гэж мэргэжилтнүүдийн олимпийн энэ 4 жилийн гол нээлт хэмээн нэрлэж буй 18 настай японы уран гулгагч Юзуру Ханью хүлээн зөвшөөрчээ.

«Миний гулгаж эхлэх үеийн анхны хайртай уран гулгагч бол Плющенко юм. Би түүн шиг байхыг хүсдэг учир Бильманы эргэлтийг хийдгийн учир оршино. Уран гулгагчийн хувьд би түүнд хичнээн хайртай гээч.

Түүнтэй асар их таашаалтайгаар өрсөлдөхсөн. Гэвч нөгөө талаар би түүнтэй тэмцэлдмээргүй байна, учир нь энэ нь намайг сүрдүүлж байгаа юм. Хэрэв тэр Сочид буцан ирвэл, тэрбээр гол өрсөлдөгчдийн нэг болох болно. Түүнтэй тэмцэхийн тулд би хангалттай хүчтэй байх болно гэдэгт найдаж байна» гэж өгүүлжээ.

Гэсэн ч Плющенко өөрийн бүхий л бэлэгдлийн зэрэгцээ Оросын шигшээ багт түүнд байр олдох эсэх нь баталгаагүй байна. Уран гулгагч үндэсний аваргыг шалгаруулах шалгаруулалтад оролцох хэрэгтэй юм.

Үнэндээ шинжээчдийн үзэж байгаагаар түүний гол өрсөлдөгч нь түүний хуучин гэмтлүүд юм. Өөрийн хүчин чадал, зан ааш, ялах чадвар болон бүх л бусдыг байлдан дагуулах чадвар Орост Плющенкогоос өөр хэнд ч байхгүй билээ. Магадгүй дэлхийд ч байхгүй байх.