Сочийн Олимпийн наадам хүртэл 100 хүрэхгүй хоног үлдээд байна. Наадмыг зохион байгуулагчид ажлаа дуусгахаар шулуудаад байна.Олимпийн наадмын объектуудыг шалгах сорилын ажлууд явагдаж байна.Тээврийн шинэ зангилаануудыг ашиглалтанд оруулах болон Олимпийн наадмын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал тавьж буй юм.

Хар далайн хувьд их хэмжээний зочдыг хүлээн авах нь шинэ юм биш, жил бүр хосгүй байгальтай оросын энэхүү буланд таван сая гаруй хүн ирдэг. Тэдгээрийг амралтын газрын хосгүй цаг агаар, үзэсгэлэнт байгаль орчин, тэнгисийн дулаан ус болон кавказын зочломтгой зан зэрэг нь зүй ёсоор татдаг.

Энэ бол Кавказад амьдардаг бүх ард түмнүүдийн нэрийн хуудас. Найрын тансаг ширээний ихэнх хундагыг тэд “хүндэт зочиндоо” зориулан өргөдөг. Түүнд зориулан онцгой хүлээн авалт хийдэг. Хамгийн сайхан өрөөнд зочноо оруулдаг.

Хамгийн сайхан амттай, шимтэй хоол ундыг зочиндоо барьдаг уламжлалтай. Энэ уламжлал хэдэн зуун жилийн түүхтэй юм. Кавказын нэгэн зүйр үгэнд “Зочин гэрт гурван хоног зочин байдаг. Дөрөвдэхь хоногтоо төрөл садан болдог” гэж ярьдаг.

Өнөөдөр гадаадад Кавказын амьдралын ийм талыг тэр бүр мэдэхгүй нь харамсалтай гэж орон нутгийн иргэд ярьж байна. Гэхдээ эдгээр уламжлалууд нь ерөөс өөрчлөгдөөгүй гэж Дагестан улсын тэргүүн Рамазан Абдулатипов тэмдэглээд:

«Яагаад гэвэл, зочин бол Бурхнаас ирсэн. Олимпийн наадмын зочид бол Орос, Кавказын зочид юм» гэлээ.

Уулынхны уламжлал ёсоор гэрийн эзэд зочдынхоо аливаа хүслийг биелүүлэх ёстой байдаг. Энэ нь сүүлчийнхээс “хариуд нь тогтуун байхыг” шаардаж буй юм. Эдгээр нь зарим өрнөдийн ХМХ-үүдэд илт дутагдаж байгаа чанар гэлтэй.

Олимпийн наадамд бэлтгэх бүхий л цаг үеийн турш европ, америкийн хэвлэлүүд Кавказад байдал тогтворгүй байгаа тухай, хүмүүсийн улиран өнгөрсөн хоосон яриаг дэлгэж байсан гэж Чечений БНУ-ын парламентын спикер Дукваха Абдурахманов ярьж байна.

«Спорт бол энх тайван, энх тайван байгаа газар хөрөнгө оруулагчид, зочид байдаг. Энэ бол Кавказын имиж. Сочид дэлхий дахинаараа ирэх гэж байна. Иймээс байдал тэс өөр болохыг бүгд ирж үзээд мэдэх болно» гэж Абдурахманов хэллээ.

Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангах үүднээс Орос улс яагаад ч нүүр улайхгүй юм. Оросын шинжээчид британий туршлагыг Лондонгийн Олимпийн наадмын үеэр сонирхсон, ӨАБНУ-д хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион явуулахыг ажиглаж байсан.

Сочид өнгөрсөн жил олон улсын томоохон арга хэмжээнүүд болсоны дотор биатлоны дэлхийн Цомын төлөө тэмцээн, “Формула -1” тэмцээний сорилын уралдаан байсан. Ямар ч зэмлэл гомдол гараагүй.

Олимпийн болон Паралимпийн наадмуудын тав тухтай байдал, хэв журмыг хангахаар 42 мянган цагдаагийнхан ажиллана. Тэдгээрийн ихэнх нь гадаадын зочидтой ажиллах туршлагатай гэж Оросын цагдаагийн газрын дарга Владимир Колокольцев тэмдэглээд

«Бид маш их туршлагатай. Ялангуяа, Владивостокийн АНД-н бүс нутгийн чуулган, Казаний дэлхийн оюутан залуучуудын Универсиадаас их туршлага суусан. Ойрын үед Наадамд оролцогчид болон тамирчдын аюулгүй байдлыг хамгаалахад оролцох сочийн бүс нутгийн дотоодыг хамгаалах байгууллагын анги салбаруудын бэлтгэлийг шалгана» гэж хэллээ.

Түүнээс гадна Сочийн наадмын үеэр тамирчид, зочдод цагдаагийнхнаас гадна хэдэн мянган сайн дурынхан туслана. Мөн орон нутгийн иргэн бүр зочид гийчдэд дуртайя туслахаар бэлтгээд байна. Тэдний дийлэнхи олон нь зориудаар англи хэл сурсан. Учир нь Кавказад “Зочин бол Бурхнаас илгээсэн элч !”