БНХАУ-ын дарга Си Зинпин армид хандан намын манлайг заавал дэмжихийг уриалав. Намд үнэнч байх нь Хятадын ардын чөлөөлөх армийн гол зүрх, бат орших эх булаг юм гэж тэрээр өчигдөр Чанша дахь ХАЧА-ийн Батлан хамгаалах ШУ-техникийн их сургуулийг шалган байцаах үеэрээ мэдэгджээ.

Хятадын удирдагч дотоодын шалган байцаах ажиллагааны үр дүн шуугиан дэгдээсний дараа армид намын хороодын байлдааны үр бутээлийг дээшлүүлэх тушаал өгчээ.

Дээгүүр албан тушаалтай цэргийн албан хаагчид орон сууцны 8000 гаруй байр болон 25 мянган машиныг хууль бус ашиглаж байсныг шалган байцаах ажиллагаа илрүүлэв. Хятадад арми улс доторхи нэг ёсны улс болсныг энэ үйл ажиллагааны үр дүн ахин нотлон харуулав.

Энэ нь улс орны дүр төрхөд зохисгүй нөлөөлж, төр засгийг хүн амаас улам холдуулж мэдэхийг Си Зинпин ойлгож байна. Байдлаас харахад БНХАУ-ын дарга армид улсын хөрөнгө шамшигдуулах, хахуульдах хэрэг явдалтай шийдвэртэй тэмцэх бодолтой байна. Орон сууц ба өөр эд хогшил хууль бус замаар авсан этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээхээс зайлсхийх бололтой.

Гэвч дээгүүр албан тушаалтай цэргийн албан хаагч ийм хөнгелөлтгүй болох нь хүчит цохилт үзүүлсэн хэрэг болно гэж Оросын үндэсний мөрдөн байцаах товчооны удирдагч Андрей Калинин үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«Энэ нь нэлээд хатуу шийтгэл юм. Үнэн хэрэг дээр армийн удирдах бүрэлдэхүүн, бүр армийн дээгүүр тушаалтнууд хятадын нийгмийн баян давхрагад хамрагдахгүй байна. Иймээс авилгалтай тэмцэх эдийн засгийн арга хэмжээ үл хөдлөх хөрөнгийг нь хурааж, өөр хөнгөлөлт олгохоо болих явдал зохих үр дунд хүрнэ» гэлээ.

Хятадын шинэ удирдлага авилгалтай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажиллагаандаа цэргийнхнийг хамруулсан нь тэмдэглүүштэй. Си Зинпин ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгодсноос хойш дөнгөж нэг сар өнгөрсний дараа их хэмжээний төлбөр шаардах жүжигчдийн тоглолт бүхий тансаг хүлээн авалтаас түдгэлзэх тушаал хятадын армийн дээгүүр албан тушаалтай цэргийн албан хаагчдад өгсөн билээ.

Түүнээс гадна үнэтэй зочид буудалд байрлахыг хориглов. Дараа нь тусгай дохио бүхий машинаар явах генералуудын тоог цөөрүүлсэн юм. Үүний хамт цэргийнхэн замын улаан гэрэл дохиог үл тоомсорлон явах, үнэ төлбөргүй бензин авах эрхийг хасах кампанит ажиллагаа явуулж эхэллээ.

Эдгээр арга хэмжээ дургүйцэл, ялангуяа орон нутагт шууд эсэргүүцэл төрүүлэхгүй байж чадахгүй. Орон нутгийн цэргийн байгуллагуудын данс болон цэргийнхний орлогын эх сурвалжийг шалган байцаахад тун хэцүү юм.

Иймээс цэргийн эд хогшилын хууль бус эздэд шуугиант цохилт үзүүлсэн байх. « Хэзээ ч, ямар ч нөхцөлд ХКН-ын ТХ-ны удирдлагыг даган мөрдөхийг ХКН-ын ТХ-ны бүгд хурлын өмнө цэргийнхнээс шаардаж, намын байгуулалтыг «армийн хөгжлийн» гол асуудал хэмээн нэрлэжээ.