Москвагийн эрдэм-шинжилгээний “Спектр” компанийн инженерүүд туяа, химийн тагнуулын хүчирхэг системийг бүтээгээд байна. Энэхүү систем нь онцгой байдлын үед цөмийн болон химийн байгууллагуудад маш их үнэтэй байж мэдэх юм.

Түүнээс гадна хэрвээ террористууд “ бохир бөмбөг” хэрэглэсан тохиолдолд бас хэрэг болно. Орчныг хянах авсаархан датчикуудыг тухайн газар нутгийн аль ч цэгт суурилуулах боломжтой.Мэдээллийн цогц боловсруулалт газар уснаа явагч дээр суурилагдсан юм.

Үүнийг ажиллуулахад хэдхэн минут шаардагдана гэж “Спектр” компаний ерөнхий захирлын орлогч Татьяна Лебедева тэмдэглээд:

”Бид туяаны гэрлийн тунгийн хүчин чадал, химийн бодисуудын концентрацыг хянах боломжтой. Цацрагийн болон химийн хяналтын датчикууд хотод таван км зайд байрлаж болно. Хээрийн нөхцөлд 10 болон түүнээс дээш км өндөрлөгүүдээс хамааралтай байдаг.Мэдээллүүдийг найман цагийн турш зогсолтгүй дамжуулдаг» гэж хэллээ.

Зөөврийн датчикуудын ажлыг газар уснаа явагчаас хянаж болно. Энэ нь гадны ямар нэгэн нөлөөнөөс бүрэн хамгаалагдсан. Тусгай сэнс машины дотор талд илүүдэл даралт бий болгодог. Тиймээс агаар бохирдоно гэж үгүй.

Түүнээс гадна тусгай датчикаар тоноглогдсон газар усны явагч нь орон зайг скайнердадаг. Иймээс цацрагийн гэрлийн эх үүсвэрийн чиглэлийг илрүүлж чадна. Машины дотор талд хүчтэй компьютер байдаг.

Авсан баримт мэдээллүүдийг үндэслэн техник нь бодит цагийн дэглэмд цацрагийн байдлын зургийг гаргана гэж оросын ОБЯ-ны цацраг, хими болон биологийн хамгааллын албаны хэлтсийн дарга Алексей Кудяков хэлээд

”Эдгээр баримтууд автомат дэглэмээр баримт зураг дээр буудаг. Системийн ажлын эцсийн үр дүнд бол протоколыг онцгой байдлын бүсийн орчны бохирдолын тухай мэдээллийн хамт өгөхөд оршино “ гэлээ.

Нарийн чанд, үнэн бодит мэдээллэл нь хамгийн хүнд хэцүү байдалд шуурхай түргэн шийдвэрүүдийг гаргах боломж олгодог. Японы “Фукусима” атомын станцыг аврахад чухамдаа шуурхай, нарийн шийдвэр дутагдсан юм.

Тэр үед осол гарсан газраас хэдэн зуун км зайтай орших судалгааны төвд мэдээллүүд маш оройтож очсон. Үүний дүнд хэдэн зуун мянган хүнийг тус бүсээс нүүлгэн шилжүүлсэн.

Түүнээс гадна ослын үр дагавруудыг арилгахад хэдэн тэрбум доллар зарцуулах болсон юм гэж “Спектр” компаний ерөнхий захирал Александр Зайцев ярьж байна.

”Хэрвээ Фукусима”-д үүний адил техник байсан бол зорилтыг илүү үр ашигтай биелүүлж болох байсан. Тиймээс манай Орос улсад агаарын цацрагийн туяаг хянах боломжтой цогцолборыг боловсруулахаар шийдвэрлэсэн юм” гэж Александр Зайцев ярьсан.

Цацраг химийн тагнуулын иргэний анхны газар усны явагч системийг москвагийн ОБЯ-ны төв нийлүүлээд байна. Ийм төрлийн өндөр технологитой төхөөрөмжийг эндхийнхэн аль дээрээс хүлээж байжээ. Учир нь гадаадынх нэг дахин илүү үнэтэй.

Ойрын үед ийм 9 машиныг бүтээж, Орос улсын холбооны бүх тойргуудад илгээхээр төлөвлөжээ.