Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи бага хурлыг ахин хойшлуулав. Энэ оны эцэс гэхэд зарлан хуралдуулахаар шийдвэрлсэн байна. Энэ нь АНУ сөрөг хучнийг нэгтгэн нягтруулж, хэлэлцээнд оролцох шийдвэр гаргахад нь нөлеөөлж чадаагүй хэрэг явдалтай холбоотой юм. Түүнээс гадна америкийн тал болон сирийн сөрөг хүчин Иран Улсыг «Женева-2» бага хуралд оролцуулахаас татгалзаж байна.

«Женева-2» бага хурал Сирид иргэний дайныг зогсоох үр дунтэй болох ёстой гэж зохион байгуулагчид нь үзэж байна. ОУ, АНУ хоёроос гадна Их Британи,Франц,Хятад зэрэг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд түүнчлэн Сирийн бүс нутгийн хөрш орнуудын төлеөөлөгчдийг оролцуулахаар төлөвлөсэн юм.

Гэвч НҮБ ба ОХУ АНУ хоёр бага хурлыг зарлан хуралдуулах өдөр хугацааны асуудлыг уялдуулан зохицуулж чадсангүй. Энэ нь ажиглагчдын хувьд гэнэтийн үйл явдал болсонгүй.

Дамаск ОУ-ын саначилгыг дэмжиж урьдчилан ямар ч болзол тавилгүй бага хуралд оролцохыг зөвшөөрэв. Харин АНУ сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийг хэлэлцээ хийх ширээний ард суулгаж чадахгүй байна.

Сирийн нутаг дэвсгэр дэх босогчдын гол байгууллага-Сирийн чөлөөт арми бол гадаадын янз бүрийн ивээн тэтгэгчийн дэмжлэгт тулгуурлсан зэвсэгт бүлгүүдийн сулхан эвсэл юм.Эдгээр бүлэг төвд ёс төдий захирагдаж байна. Тэдгээр гал зогсоох гээгүйг улс төр судлаач Михаил Троицкий тэмдэглэн хэлээд:

«Босогчдын хувьд гал зогсоох нь засгийн эрхийг булаан эзлэхээс татгалзаж Асадын дэглэмийг хүлээн зөвшөөрөх хэрэг болно. Энэ нь сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн санаархалд огт таарахгүй. Учир нь зэвсэгт тэмцэл үргэлжлэх нь олонхи бүлэгт эд материаллаг тодорхой ашиг авчирна» гэж тэмдэглэлээ.

Арабын хаант улсууд болон тэдгээрт үнэн чанартаа захирагдсан сирийн самуун дэгдээгчид бүс нутаг дахь Сири улсын гол холбоотон болох ираны төлөөлөгчдийг олон улсын бага хуралд оролцуулахаас татгалзсан нь бас нэг түвэг бэрхшээл болсон. Тегераны төлөөлөчдийг «Женева-2» бага хуралд оролцуулвал бид оролцохгүй гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгджээ.

Гэвч Ираны төлөөлөгчдийг оролцуулахгүй бол хэлэлцээ учир агуулгаа алдана гэж Төв Ази,Ойрхи Дорнодын талаархи шинжээч Семён Багдасаров үзээд

«Иран улс сирийн удирдлагад цэрэг техник, дипломат, сэтгэл санааы дэмжлэг үзүүлж, сирийн үйл явдлуудад их нөлөөлж байна. Ираны 60 мянган цэргийн албан хаагч Сирид байлдан дайтаж байна гэж сирийн сөрөг хүчин мэдэгдсэн билээ.

Түүнээс гадна Иран Улсаас Ирак дахь шиит холбоотнууддаа идэвхтэй нөлөө үзүүлж байна. Иймээс Ираны төлөөлөгчдийг оролцуулалгүй сирийн асуудлыг авч үзэж хэлэлцэх нь ор үндэсгүй хэрэг болно» гэж хэллээ.

Байдлаас харахад энэ нь Женева-2 бага хурлыг эсэргүүцэгчдийн санаархалд нийцэж байна. Ямар учраас тэд ийм ажиллагаа явуулж байгаа нь ойлгомжтой. Сүүлийн хоёр жилд арабын хаант улсууд сирийн өнөөгийн удирдлагыг бусдын гараар түлхэн унагах зорилгоор бүхнийг хийсэн юм.

Гэсэн ч зорилгодоо хүрч чадсангүй. Ялагдснаа хүлээж, Башар Асадын засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх нь нэрээ гутах хэрэг хэмээн үзсэн юм. Сирийн мөргөлдөөнийг гааруулж, улс төрийн зохицуулалтын бүх оролдлогыг тасалдуулан зогсоох нь ганц арга зам гэж үзэж байгаа бололтой. Одоо эдгээр улс чухам ийм ажиллагаа явуулж, Вашингтоныг эвгүй байдалд оруулж байна.

Вашингтон Сири Улсаас болж бүс нутаг дахь гол гол холбоотонтой харилцаа холбоог таслахгүй гэдэгт бүс нутгийн хаант улсууд найдаж байна. Вашингтон ингэхийг зүрхлэхгүй байж, цаг хожихыг бодож байна. Иймээс америкийн тал Иран улсыг Женева-2 бага хуралд оролцуулахаас татгалзах саналыг дэмжсэн байх.

Гэвч Вашингтон нэр хүндээ бодож, ийм байдлыг эцэслүүлэх ёстой. Цагаан ордон өөр ямар нэг этгээдийн нэр хүндэд цохилт өгч болзошгүй. Дашрамд хэлэхэд ийм нөхцөлд «ахаа» эвгүй байдалд оруулсан бага түншүүдийн нь байдал тун эмзэг болдог.