Москвагийн Улаан талбайд 1941 оны 11-р сарын 7-ны алдарт парадны түүхэн 72 жилийн ойд зориулсан парад болж өнгөрөв. Жагсаалын өмнө Москва хотын дарга Сергей Собянин хуран цугларсан олны өмнө үг хэлэв.

Оросын нийслэлд 11 дэхь удаагаа зохион явуулсан маршийг тусгайлан уригдсан 8 мянган зочид: ахмад дайчид болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид үзэж харлаа. Хүндэтгэлийн марш түүхэн хэсгээс болон залуучууд, кадетын болон суворовын сургуулийн сонсогчдын хэсгээс бүрдсэн байлаа.

1941 оны түүхэн үйл явдлыг харуулах театрчилсан үзүүлбэрт цэргүүд тухайн цаг үеийн цэргийн дүрэмт хувцсыг өмсөж оролцжээ.72 жилийн тэртээх түүхэн үйл явдлыг сэргээн тавихад Эх орны дайны үеийн цэргийн байлдааны техник тус нэмэр болжээ.

Бүслэлтэнд байсан Москва хотод Октябрийн хувьсгалын 24 жилийн ойн баярт зориулсан парад нь дайны үлй явдлын хамгийн чухал ач холбогдолтой үйл явдлын нэг болсон. Тэр үеийн парад 15-хан минут үргэлжилсэн ч, цэргийн олон анги салбарууд Улаан талбайгаас шууд фронт руу явсан юм.