“Союз ТМА-11М” сансарын жолоодлоготой хөлөг ”Союз –ФГ” пуужин тээгчийн хамт өнөөдөр Байконуурын сансарын буудлаас Олон улсын сансарын станц руу хөөрлөө.

“Союз” хөлгийн бүхээгт оросын сансарын нисгэгчид 11-р сарын 9-нд нээлттэй сансарт гаргах Олимпийн бамбар байгаа юм. Чухамдаа энэхүү бамбараас 2014 оны Сочийн Өвлийн Олимпийн наадмын гол бамбарыг асаана .

“Союз ТМА-11М” хөлгийн бүхээгт ОУСС-ад хагас жил ажиллахаар яваа оросын сансарын нисгэгч Михаил Тюрин, америкийн одон орон судлаач Рик Мастраккио, японы одон орон судлаач Коичи Ваката нар явсан.

Станц дээр тэднийг оросын сансарын нисгэгчид Фёдор Юрчихин, Олег Котов, Сергей Рязанский нар болон америкийн Карен Найбщрг, Майкл Хопкинс болон европын одон орон судлаач Лука Пармитано нар хүлээж буй юм.

Хөлөг хөөрснөөс хойш 6 цагийн дараа “Моюк” Дэлхийг дөрвөн удаа тойрч, ОУСС дээр буух юм. Өнөөдөр  багууд хөлөг, станцын дунд хаалгуудыг онгойлгохоор төлөвлөж байна.

Залгагдсаны дараа шинэ хуучин багийнхны уулзалтын арга хэмжээ болох бөгөөд “Союз ТМА-11М” хөлгийн дарга Михаил Тюрин ОУСС-ын дарга Федор Юрчихинд олимпийн бамбарыг дамжуулах ёслол болно.