Сирийн асуудлаар явуулах гэж байгаа ”Женев-2” бага хурлыг бэлтгэх явцад шинэ бэрхшээлүүд гарлаа. Сирийн салангид сөрөг хүчний удирдагчид энэхүү чуулганд оролцох өөрсдийн нийтлэг байр сууриа яаж ч боловсруулж чадахгуй байна. Вашингтон мэдэгдэлдээ, нөлөөлж хүчрэхгүй байна, гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн улс төрийн яриа хэлэлцээрээс өөр зам байхгүй гэдгийг ойлгоно гэдэгт найдаж байна гэсэн юм.

Гэхдээ сөрөг хүчнийхэн зөв шийдвэр гаргана гэж таамаглах ёстой юм. Цагаан ордон Башар Асадын дэглэмийг устгах бодлогоо өөрчилсөн гэдгээ тодорхой ойлгуулсан. Харин америкийн дэмжлэггүйгээр Турк болон аравын хаант улсууд цэргийн ажиллагаанд хэзээ ч явахгуй.

Яагаад АНУ цэргийн ажиллагааг явуулахад бэлтгэхээр эхлүүлсэн энэхүү механизмаа зогсоохоор зөвшөөрсөн бэ? Шинжээчдийн үзэж байгаагаар, Өрнөдийнхөн Сирийн мэдээллийн дайныг ялж чадаагүй.

Анх удаагаа Өрнөдийн хамгийн хүчирхэг зэвсэг – мэдээллийн дайнд хий хоосон буудсан. Хэрэв товчоор хэлбэл Сири улс Ливи биш гэдгийг Өрнөдийнхөн эцсийн дүнд ухамсарласан гэж Евгений Ермолаев ярьж байна.

«Ливийн эсрэг мэдээллийн дайн эн зуунд Ойрхи-Дорнодод гарсан анхны дайн биш юм. Америкийн цэрэг 2003 онд Ирак луу орохын өмнө дэлхийн хамтын нийгэмлэг болон иракчууд өөрсдөө маш хүчтэй суртал ухуулгын дайнд өртсөн.

Чухамдаа суртал ухуулга маш чухал шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн. Тэр үед бүс нутгийн хүчирхэгт тооцогдож байсан арми тулалдахыг хүсэлгүй, зүгээр л зэр зэвсгээ хураасан. Гэтэл өмнө нь иракийн генералууд ялагдал хүлээнэ хэмээн таамаглаж байсан гэж байгаа» гэжээ.

Ливийн Жамахирийг Муаммар Каддафийн худалдаж авсан асар их хэмжээний зэр зэвсэг аварч чадаагүй юм. Каддафи нь Саддамаас илүү урт удаан хугацаагаар өөрийн омгуудаа барьж байсан. Энэ нь түүний албатнуудын үнэнч байсантай холбоотой. Энэ бүгд нь аливаа сөргөлдөөний гол хүчин зүйл бол зэр зэвсэг биш, харин хүнйи хүчин зүйл байдаг гэдгийг бас дахин сануулж буй юм.

Сирийн нийгэм ливи, иракийнхаас илүү эв нэгдэлтэй аж. Тиймээс “цуст түрэмгийлэгчийн “тухай хуучин домог Сирийн хувьд үйлчилсэнгүй. Үүнийг харсан америкчууд ухаалаг, нэр төртэй зогсч, чухамдаа өөрсдийн ялагдлыг хүлээсэн.Харин одоо Америкийн холбоотнуудыг Вашингтоны жишгээр хөдлөнө гэдэгт найдах үлдээд байна.

Москвагийн олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ахлах ажилтан Виктор Надеин-Раевский үүнтэй төдийлөн санал нийлэхгүй байна. Түүний яриагаар, Сирийн хувьд Өрнөдийнхөн тулалдаанд ялагдсан, гэхдээ дайнд биш . Харин Ойрхи-Дорнодын мэдээллийн дайн бүрэн үргэлжилсээр байна.

«Мэдээллийн дайн зөвхөн Ойрхи-Дорнодод явагдаж байгаа юм биш. Өнгөрсөн зууны сүүл үеэс Югославт иргэний дайн эхэлсэн. Өрнөдийн ХМХ-үүд үүний гол буруутан, дайснаар сербуудыг сонгосон. Энэ нь натогийн нисэх хүчин Сербыг бөмбөгдөх балмад ажиллагааны эхлэлийг тавьсан .

Тэр үед ийм төрлийн мэдээллийн дайныг санаачлагч ямар зорилготой болох нь тодорхой байсан. Дэлхийн олон нийтийн санаа бодлыг өөрчлөх зорилготой мэдээллийн дайн өрнөдийнхний зарласан дайсныг зөвтгөх ёстой байлаа.

Энэхүү оролдлогууд нь хүн амын сэтгэл санаа болон зэвсэгт хүчний сүр хүчийг сулруулахад чиглэгдсэн байсан. Эдгээр зорилтууд нь Ойрхи-Дорнодын мэдээллийн дайнуудад байлаа. Тухайн бүс нутагт Америк хэд хэдэн дайн явуулсан. Яагаад гэвэл, Ойрхи-Дорнод нь Вашингтоны стратегийн сонирхолтой бүс юм. Тиймээс шинэ шинэ сурталчилгааны буудлагыг, ялангуяа, Сиритэй холбоотой хүлээх нь зүйтэй юм.