Хятадын албан ёсны ХМХ-үүдийн уламжилснаар,өнөө өглөө орон нутгийн цагаар 07:40 минутад хятадын Шаньси мужийн ХКН-ын хорооны байрны дэргэд цуврал дэлбэрэлт гарсаны улмаас нэг хүн амь үрэгдэж, найман хүн шархадсан байна.

Сүүлд гарсан халдлага бол саяхан Тяньамины талбайд гарсан явдалтай холбогдолгүй гэж “Оросын дуу хоолой” радиод Москвагийн их сургулийн дэргэдэх Ази, Африкийн хүрээлэнгийн орлогч захирал Андрей Карнеев мэдэгдэв.

10-р сарын 28-нд Шинжаань-Уйгарын өөртөө засах районы гурван иргэн жип машинтай хэсэг хүмүүс рүү дайран орж, шатсан билээ. Онцгой хэргийн улмаас таван хүн нас барж, 40 орчим хүн шархадсан юм. Энэ хэргийг албан ёсоор халдлага гэж үзсэн.

Дээрх хоёр явдлыг нэгтгэж байгаа зүйл бол эдгээр нь Хятадын КН-ын Төв хорооны Бүгд хурлын өмнө аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хурцатгаж буй үед болсонд байгаа юм. Хоёрдугаарт, хоёр халдлага хоёулаа засгийн газрын чухал объектуудын ойролцоо гарсан. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, адил зүйлүүд үүгээр бас дуусахгүй бололтой.

Хэрвээ бид Шинжаань -Уйгарын тайван бус, тулгамдсан асуудлуудтай тулгарч байгаа  бол энэ нь уйгарын сепаратист байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой. Хоёрдугаарт, халдлагын гол шалтгаан нийгэм-эдийн засгийн салбарт байж мэднэ.

Нийгмийн шудрага бус явдлууд нь иргэдийг дэлбэрэх бодисыг ашиглан эсэргүүцлийн арга хэмжээнд хүргэж байсныг өмнөх явдлууд гэрчилж байна гэж Андрей Карнеев тэмдэглээд:

«Гадаадынхны хувьд Хятад улс бол хөгжлийн илүүтэй хэлбэр ялангуяа, санхүүгийн хямралын дараа үед байгаа юм. Гэвч бид тус улсад нийгмийн хурцадмал байдлын түвшин өндөр байгааг харж байна. Дотоод сөргөлдөөнүүд асар их байна. Энэхүү “шатах материал” үе үе асч байна» гэж хэллээ.

2011 оны 5-р сард Фучжоу хотод орон нутгийн түшмэдүүдэд дургүйцсэн нэгэн тариачин эр засгийн газрын байрны дэргэд гурван удаа дэлбэрэлт үйлдсэн. Энэ оны 6-р сард ажилгүй нэгэн иргэн Сямэнь хотод автобусанд дэлбэрэлт үйлдэсний улмаас 47 хүн амь үрэгдсэн.

7-р сард хөгжлийн бэрхшээлтэй Зи Жунсин гэгч хууль хяналтын байгуулллагуудын хатуу харгис хандлагыг эсэргүүцэж, бээжингийн онгоцны буудалд дэлбэрэлт үйлдсэн. Магадгүй, Тайюаньд ч бас нийгмийн шудрага бусыг эсэргүүцсэн хэн нэгэн дэлбэрэх бодисийг тавьсан байж мэдэх юм.

Тайюань нүүрсийн нөөцөөр баян Шаньси мужийн засаг захиргааны төв, чухамдаа ажилчдын эрх огтхон ч хамгаалагддагүй энэ уурхайн хөдөлмөрийн нөхцөлүүдэд сэтгэл дундуур явдаг хэн нэгэн, уг дэлбэрэлтийг зохион байгуулсан байж мэднэ гэж Андрей Карнеев ярьж байна.

Шаньсид уурхайчид осолдох нь олонтой байдаг. 2009 онд хамгийн шуугиант эмгэнэлт явдал болсон. Тэр үед дэлбэрэлтийн улмаас 70 хүн амь үрэгджээ. Дэлбэрэлтийн цаана авилгалч түшмэдүүдтэй холбоотой “нүүрсний эздүүдийн” далд өрсөлдөөн явагдаж болохыг үгүйсгэхийн аргагуй юм гэж шинжээч үзэж байна.

Ямарч тохиолдолд дэлбэрэлтүүдийн шалтгааныг зөвхөн мөрдөх ажиллагааны дүн тодорхойлно.