Буриад улсын нийслэл Улаан-Үд – Улаанбаатарын хоорондын байнгын нислэг ирэх оны эхэн үеэс сэргэнэ. Хэдхэн хоногийн өмнө монголын “Hunnu Air” компаний ерөнхий захирал Б.Баяр буриадын аялал жуулчлалын агентлагуудын төлөөлөгчидтэй онгоцны тийз худалдах талаар уулзалт хийсэн.

Нэг жилийн өмнө Улаан-Үд – Улаанбаатарын хоорондын агаарын нислэгийг зогсоосон. Тэр үед монголын агаарын “Erznis Airways” компани нислэг үйлдэж байсан бөгөөд алдагдалтай байсан учир, үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Байнгын нислэгийг сэргээх тухай яриа хэлцэлүүдийг энэ оны 6-р сараас эхлүүлсэн. Гэхдээ өөр компанитай. “Hunnu Air” нисэх компани харьцангуй залуу компани. Тус компани нислэг үйлдэхээр голландын 50 хүний суудалтай “Folker -50” онгоцыг санал болгосон.

Энэ тухай “Аэропорт Байкал” компаний ерөнхий захирал Алексей Киселев ийн ярьсан юм: «Бид монголын компанид манай бронь хийх систем, нислэгийн ойролцоо үнийг танилцуулсан. Энд байнгын нислэгийн тухай яригдаж байна. Бид “Hunnu Air” компанид оросын нислэгүүдтэй “уялдах” хоногийн аль ч цагийг өгөх боломжтой талаар саналаа тавьсан. Одоо бид хамтдаа УБ-аар дамжиж Бангкок нисэх нислэгийн хувилбрыг боловсруулж байна. Манайд Тайланд руу долоо хоногийн богино аялал маш эрэлт хэрэгцээтэй байна. Энэ утгаараа “Hunnu Air” компанид УБ-аар дамжин нисэх ашигтай саналыг тавиад байна» гэж Алексей Киселев ярьлаа.

Энэ санал буриадын аялал жуулчлалын компаниудад болон онгоцны тийз борлуулагч агентлагуудад туйлын таалагджээ. Гэтэл Улаан-Үүд – УБ-ын хооронд тээвэрлэгч болохын тулд хийгдэх ёстой албан ёсны процедуурууд хараахан дуусаагүй байна. Үүний дараа бас оросын талын баталгааг авах юм. Одоо хоёр орны засгийн газар хоорондын зөвшилцөөн явагдаж байгаа энэ үеэр, “Hunnu Air” компани өөрийн тийз борлуулах систем дээр ажиллаж буй юм. Одоо Алексей Киселевын яриаг сонсгое.

Өмнөх нисэх компани алдагдалтай гэж үзээд нислэгээ зогсоосон, яагаад гэвэл, онгоц дүүрдэггүй, бараг хоосон явдаг байсан. Үүнээс зайлсхийхийн тулд тийзийн броний үйлчилгээ, бүртгэлтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой болсон.

Тийз худалдаж авахад өргөн боломжууд байх ёстой. Би УБ-с Улаан-Үд хүрэх онгоцны тийзийг хаа ч, явж байсан олж авах боломжтой байх ёстой. Би өөрөө явсан газраасаа, Магадан, Санкт-Петербург, Хельсинк, Нью-Йорк, хаанаас л бол хаанаас авах боломжтой байх ёстой.

Тийз борлуулах систем хир өргөн байна, тэр хэмжээгээр үр ашигтай байх болно. Жишээ нь, оросын /“Сибирские авиалинии”/ нэгэн нисэх компани өөрийн сүлжээг автоматжуулж, өргөжүүлтэл тэдний транзит зорчигдын сүлжээ асар ихээр нэмэгдсэн гэж Алексей Киселев ярьж байна.

Удахгүй “Hunnu Air” компаний тийзний мэргэжилтнүүд Улаан-Үүдэд онгоцны тийзийг түгээх тухай асуудлыг шийдвэрлэхээр хүрэлцэн ирнэ. Улаан-Үд – УБ-ын байнгын нислэгийн нээлтийг 2013 оны эцсээр юм уу, 2014 оны эхэнд хийхээр төлөвлөж байна.

Хэрвээ шинэ жилийн өмнө амжихгуйд хүрвэл, Цагаан сарын өмнө болох нь дамжиггүй. Хоёр тал Цагаан сарыг өөрийн гэртээ тэмдэглэхийг хүсч байгаа Монгол, Буриадын иргэдийг тав тухтай, шуурхай хурдан гэрт нь хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.