Хятад Улс өсөлтийн томъёоллыг солих саналтай байна.11-р сарын 9-12-нд болох ХКН-ын ТХ-ны бүгд хурал дотоодын зах зээлийг урамшуулах зарчимд тулгуурлах хөгжлийн шинэ загварыг батлах бололтой. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян бизнес эрхлэгч, эдийн засагчидтай уулзахдаа үүнийг мэдүүлэв. Дэд ерөнхий сайд Жан Гаоли мөн загварыг турших талбарыг бэлтгэжээ.

Энэ нь одоогоос 30 гаруй жилийн тэртээ Дэн Сяопин шинэтгэл, ил тод байдлын бодлого явуулж эхлэсэн Хятадын зуун бүс нутаг билээ. Эдүгээ тэр эдийн засгийн өсөлтийн хувьсалын нэг ёсны зутгуур болох ёстой гэж Жан Гаоли Шанхай ба Жэзян мужид аялах үеэрээ мэдэгдлээ. Тэрээр хувийн санаачилгыг урамшуулах, уламжлалт салбаруудыг шинэтгэх, орон нутгийн засгийн газруудын үүргийг өөрчлөх замаар эдийн засгийг шинэтгэх үйл явцыг хурдасгахыг шаардав.

Үүний хамт эдийн засгийн шинэтгэл, эдийн засгийн өсөлтийн ухаалаг хурд тэнцвэртэй байх ёстой гэж Ли Кэцян анхааруулжээ. Энэ нь хятадын эдийн засгийн өсөлтийн талаар гутрангүй үзэл санаатай өрнөдийн эдийн засагчдад өгсөн хариу боллоо. ХКН-ын ТХ-ны бүгд хурлын өмнө өрнөдийн олонхи таамаглал гутрангүй шинжтэй байна.

Хятадын улс төрийн сөрөг хүчин хэнээрхэл санаатайгаар дэвэргэж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер хэлээд: «Хятадын удирдагчид эдийн засгийг зохицуулах асуудалд нямбай хандаж байна. Тэд янз бүрийн үзэл санааг сонсож, нэгтгэн дүгнэж байна. Ерөнхий сайд Ли Кэцяний хэлсэнчлэн шаардлагатай ба боломжтой хоёрын зөв зохистой дундыг олохыг эрх баригчид оролдож байна. Тэд хэт халаасан эдийн засгийг тогтонги хөгжлийн замд зөөлнөөр оруулж байна. Өсөлтийг 7,8 хувийн хооронд байлгахыг хичээж байна. Хэт хурдан өсөлт тухайлбал 10 гаруй хувь хэд хэдэн асуудлыг үүсгэх, тухайлбал инфляцийг гааруулах уршигтай болсон» гэв.

Ажилгуйдлийг гааруулахаас сэрэмжлэхийн тулд хятадын эдийн засгийн өсөлт 7,2 хувь байх ёстой гэж БНХАУ-ын Терийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян өнөөдөр мэдэгдлээ. Эдийн засгийн өсөлтийн хурд ийн байвал жилд ажлын 10 сая гаруй орон тоо бий болно. Энэ нь ажилгүйдлийг бараг 4 хувийн хэмжээнд байлгах боломж олгоно.

Гэвч ажиллагсадын тоо багассаар байна. 10-р сарын тоо баримтууд үүнийг нотлон харуулав. Ажлаар хангах үзүүлэлт бүр 16 сарын турш доошилж байна. Гэвч 10-р сард бага зэрэг өсөн нэмэгдэж 49,1-ээс 49,2 зүйлд хүрчээ.

Хэрэглээг урамшуулахад тулгуурлах эдийн засгийн өсөлтийн шинэ загварт шилжих замд өөр хэдэн саад тотгор гарсан. Хятадын эрх баригчдаас тэдгээрийг арилгах ёстой гэж Яков Бергер хэлээд: «Нийгмийн үйлчилгээ үзүүлэх нийтийн системийг нэвтрүүлэх нь гол асуудал болсон.Олон зуун сая хүн хотод шилжин сууж, хотын нөхцөлд дасах нь 2 дахь асуудал» гэлээ.

Хотод хүмүүс олноороо шилжин суух нь хөдөөг зогсонги байдлаас гаргах ёстой. Хот тэлж өргөжиж байгаа учраас газрын нөөц багасав. Хөдөөгийн ажиллах чадвартай 250 сая орчим оршин суугч хотуудад шилжин сууж, үнэн чанартаа дотоодын цагаач болсон. Тэд мэргэшил муутай, орлого багатай учир хүн амын мөн хэсгийн хэрэглээг урамшуулахад хэцүү юм.

Хятад хэрэглээний өсөлтийг 10-11 хувь болгохын тулд хүн амынхаа орлогыг барагцаалбал төчнөөн нэмэгдүүлэх ёстой. Хямдхан ажиллах хүчин хятадын өсөлтийн загварын үндэс суурь хэвээр байж, гаднаас хөрөнгө оруулахыг урамшуулж байна. Цалинг нэмэгдүүлвэл энэ давуу тал үгүй болж мэднэ.

ХКН-ын ТХ-ны бүгд хурал өсөлтийн шинэ загварын хувилбарыг санаачлах ёстой. Тэгэхгүй бол 5 дахь үеийн удирдагчдын эдийн засгийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх бодлого үнэн чанартаа хятадын шинэтгэлийг санаачилсан Дэн Сяопины бодлогыг баллах уршигтай болно. Экспортыг эрчимжүүлэх, ДНБ-ний өсөлтийн өндөр хурдыг үндэслэх бодлого хуучирсан гэж зарлан мэдээлжээ. Гэвч эрэлтийг урамшуулах бодлого одоогоор нарийн тодорхой болоогүй байна.