Орос улсад тээврийн татварыг экологийнхоор өөрчилнө. Автомашин хир урт настай банйа эв, тэр хэмжээгээрээ агаар бохирдуулна, тэр хэмжээгээрээ уг техникийг ашиглагч эзэнд үнэтэй тусах болно. Энэхүү санааг ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Сангийн яамын хооронд зөвшилцөөд буй юм. Ингэснээр эрх баригчид автомашин эзэмшигчдийг хуучнаас нь илүү орчин үеийн төрлийн тээврийн хэрэгсэлүүдэд шилжүүлж суулгах боломжтой гэж найдаж байна. Энэ нь байгаль орчинд үзүүлэх хүний балмад ажиллагааг бууруулах боломжтой.

Орос улсын автомашины парк их өндөр настай. Улсын хэмжээнд тэдгээрийн дундаж нас найм. Ингэхдээ бүс нутагт байдал янз бүр байна. Тус улсын төв болон баруун хэсгүүдэд орчин үеийн экологийн шаардлага хангасан шинэ машинууд голдуу явдаг. Жишээ нь, Алс-Дорнодын бүсэд 80-иас дээш хувь нь 10 жилээс дээш настай машинууд байдаг. Дийлэнх нь япон машинууд. Японоос хуучин машинууд авчирдаг. Тэдгээр нь хуучин ч гэсэн хамгийн тохилог байдаг. Япон машины сэлбэгийг олоход хялбар, хямд байдаг. Гэхдээ тэдгээрийн экологийн ангилал “Евро-1”-нд болон үүнээс доош ордог. Статистикийн мэдээгээр, Алс-Дорнод нь Орос улсын хүн амын автотээврээр хангагдсан хамгийн их өндөр үзүүлэлттэй ч, бүс нутгийн хотуудын хүрээлэн байгаа орчны ачаалал туйлын өндөр байдаг аж.

Автомашины хуучнаас, экологийн ямар ангилалд оруулснаас шинэ татвар болон түүний хэмжээ шууд шалтгаална. Тэгэхлээр хуучин автомашин худалдаж авах ерөөс ашиггүй болно. Энэ нь Орос улсын автомашины паркийн шинэчлэлийг илүү хурдан шуурхай явуулахад нөлөөлнө. Нөгөөтэйгүүр, энэ нь экологид эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ эдгээр нь шинэ машин худалдаж авах боломжгүй автомашин эзэмшигчийн халаасанд хүчтэй цохилт болж мэднэ.

Оросын автомашин эзэмшигчдийн хөдөлгөөний тэргүүн Виктор Похмелкин өөрийн ийм нэгэн хувилбрыг санал болгож байна: “Татварыг бензины үнэнд шингээх ёстой юм. Тэгвэл маш шудрага байх болно. Их явдаг, зам дээр илүү шахалт үзүүлдэг, агаарт илүү машины утаа гаргаж хордуулдаг тэр хүн илүү төлнө. Ингэх нь Виктор Похмелкины үзэж байгаагаар, экологийн татварыг нэвтрүүлэхэд зайлшгүй гарах ёстой нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хялбар байх аж. Настай хүмүүс хуучин автомашинуудаараа тэр бүр явдаггүй учраас төдийлөн их бензин зарахгүй» гэж шинжээч тайлбарлаж байна.

Өнөөдөр Орос улсад тээврийн татварыг автомашины нас, экологийн ангилал, зарцуулах түлшний хэмжээ болон түүний хөдөлгүүрийн хүчин чадлыг үл хамааран авч байна. Харин одооноос эрх баригчид хүн амд бензины үнээр дамжуулан нөлөөлөхийг оролдож байна. Тухайлбал, “Евро-5” ангийн бензиныг 2014 онд нэг тонныг нь 5750 рублээр / 185 ам.долл./ борлуулахаар төлөвлөж буй юм. Харин 3-р ангиллаас доош машины түлшийг 11110 /358 долл./ буюу хоёр дахин нэмэх төлөвтэй байна. Мэдээж хэрэг, эдгээр нь бензины жижиглэнгийн худалдаанд нөлөөлж, автомашин эзэмшигчдийг илүүтэй экологийн цэвэр машинд шилжихэд хүргэх ёстой.

Нөгөө талаас эдгээр нь автомашин үйлдвэрлэгчдийг илүү “дэвшилтэй” техник рүү түлхэж буй юм. Нэгдүгээр байранд энэ хоёрын дундаас гарсан машин орж мэднэ. Ингэхдээ тэдний эзэнүүд нилээд хүчирхэг машиндаа харин ч бага татвар төлөх болно. Үүнтэй холбоотой санаачилгууд хуулийн төслийг боловсруулах явцад явж байгаа бөгөөд ту удахгүй тус улсын парламентын доод танхимаар хэлэлцэгдэнэ.