Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчээр улиран сонгогдсноос хойш 11-р сарын 6-нд нэг жил болох юм. Энэ завсар АНУ-ын удирдагчийн хувьд хунд түвэгтэй болсон. Дотоод, гадаад бодлогын хүрээнд гарсан цуврал таагүй тохиолдол, маргаан шуугиан хамгийн хүчирхэг гүрэн улсын удирдагчийн нэр хундийг гутааж, олон улсын хэмжээнд үзүүлэх нөлөөг нь бусниулав.

Барак Обама удирдагч нь ямар байх тухай либерал үзэлтэй америк хүмүүсийн төсөөлөлд таарч байна. Тэрээр бат бэх гэр бүлтэй, тэгш боловсролтой, улс төрийн алба хашиж дэвшсэн хар арьст зүтгэлтэн юм. Өөрий нь хэлснээр тэр овог дээдэс нь лалын шашин шүтлэгтэй байсан христосын шашинтан юм. Товчхон хэлэхэд Обамагийн зан төлөв, чадвар улс төрчиддөө хатуу шаардлага тавьдаг хүн амтай АНУ-ыг амжилттай удирдахад зохистой байна.

Шинэ хугацаа Барак Обамад «шинэ гамшиг» авчирэв Олон улсын эрх зүйг зөрчин Ирак, Афганистан улсуудад явуулсан ажиллагаагаа зогсоох тухай зарлан мэдээлсэн явдал түүнд улс төрийн нэмэлт оноо авчирэх мэт санагдана. Гэвч тийм үр дүнд хүрсэнгүй. Оросын ШУА-ийн зөвлөх Вилен Иванов Ерөнхийлөгч Барак Обамагийн өнөөнгийн үйл ажиллагааны олон улсын талыг дүгнэн хэлэхдээ: "Үүнд бахархам зүйл алга. Тэрээр энхийг сахиулах амлалтаа биелүүлэх яага ч үгүйг Сири улстай холбоотой хэрэг явдал харуулсан. Нобелийн хороо эдгээр амлалты нь харгалзан тухайн үед түүнд шагналаа хүртээсэн билээ. Харалган бодлого баримталж байгааг олон улсын тавцанд шахалт үзүүлэх гэсэн оролдлого нь дампуурсан явдал харуулсан" гэв.

Саяхан Барак Обама «Форбс» сэтгүүлийн рейтингээр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн дотор тэргүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дараа оров. Сирийн асуудлаар тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчэд талархал илэрхийлвэл зохино. Үнэн чанартаа Сири улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулахын оронд тус улсын химийн зэвсгийг устгах тухай Владимир Путины санаачилга ардчилсан ба бүгд найрамдах намуудын хоорондын гарцаагүй мэт санагдсан хагаралаас сэрэмжлэх боломж Барак Обамод олгов.

АНУ-аас тусгаар улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсоны хор холбогдол хэмээн олон зүтгэлтний үзсэн эмгэнэлт хэрэг явдлыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Өнгөрсөн оны намар Ливийн Бенгазид АНУ-ын элчин сайд Кристофер Стивенсийг алсан тухай өгүүлж байна. Сайн санхүүжүүлж сайрхан магтаж байгаа америкийн тусгай албад үр ашиггүй байгааг мөн эмгэнэлт хэрэг явдал болон Бостонд явуулсан терорын ажиллагаа харуулсан.

АНУ-ын удирдагчийн дотоодын бодлогод ч гэнэтийн таагүй үйл явдал болсон. Долларыг хэт их хэмжээгээр хэвлэн гаргахыг үндэслэсэн санхүү-төсвийн амжилтгүй бодлого, төрийн тэртэй тэргүй их хэмжээний 17 триллион гаруй долларын өр улс орныг өрөнд идэгдэх ирмэгт хүргэж, улсын хэдэн арван албан байгууллагыг тур хаах уршигтай болсон. Нийгмийн зарлагыг багасгах, америк хүмүүс ирээдуйдээ үл итгэх явдал, ажилгүйдэл, янз бүрийн хотод хүмүүсийг олноор нь хөнөөх ажиллагаа гаарсан, эдийн засгийн өсөлт аажим болсон явдлыг үүнд нэмж хэлж болно.

Тусгай албадын ажилтан асан Эдвард Сноуден дэлхий даяар эгэл жирийн хүмүүс болон төр засгийн удирдагчдын яриануудыг хууль бүс сэм чагнаж байгаа ажил нэгтнүүдээ илчлэсэн үйл явдал тэртэй тэргүй зохисгүй нөхцөлд байдлыг даамжруулав. Энэ нь АНУ-ын гадаад бодлого дампуурсан хэрэг гэж Вилен Иванов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Янз бүрийн хэлбэрээр шахалт үзүүлэхийг АНУ оролдож байгааг Сноуден дэлхий дахинд үзүүлсэн. Бүр өөрий нь холбоотон улсууд болон удирдагчдий нь талаар мэдээлэл нууцаар авахаас ч буцахгүй байна".

Үнэхээр Сноудены зарласан мэдээлэл АНУ ба түүний европын гол холбоотнуудын хоорондын харилцааг хурцатгав. Эцэст Вашингтоны хандлагаас болж орос-америкийн харилцааг сайжруулаагүйг дурдая. Дэлхий даяар үүнд их найдвар тавьж байсан юм.

Барак Обама бол сонгогчдын хүсэл эрмэлзэлд нийцэх ерөнхийлөгч биш гэдгийг дээрх баримтууд нотлон харуулсан гэж олон улсын шинжээчид ба америкийн иргэд үзэж байна. Тэр ч байтугай зохисгүй ажил явууллага туйлдаа хүрч мэднэ. Барак Обама ерөнхийлөгчийн үйл ажиллагааныхаа эхний үед амжилт гаргаж, төгсгөлд нь дампуурсан Билл Клинтон, Жорж Буш нарын тавиланг давтаж болзошгүй.