Хятадын олон нийт болон шинжээчид ХКН-ын ТХ-ны 11-р сард болох бүгд хурал дээр гэр бүлийн төлөвлөлтийн бодлогод гаргах өөрчлөлтийг зарлаж мэдээлэхийг хүлээж байна. Эдгээр өөрчлөлт гэргий буюу нөхөр нь айлын ганц хүүхэд байсан бол хоёр хүүхэдтэй болохыг ийн гэр бүлд зөвшөөрөх юм.

Шанхайд хэвлэгдэн гардаг «Дии цайзин жибао» сонины мэдээлсэнчлэн БНХАУ-д шинэтгэл явуулна гэдэгт найдах олон нийтийн надвар ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурал ойртох тусам бэхжиж байна. Эдийн засгийн буурьтай шинэтгэл төдийгүй гэр бүлийн төлөвлөлтийн бодлогод хамаатай нэлээд эмзэг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг намын бүгд хурал дээр зарлаж мэдээлнэ гэж шинжээчид үзэж байна. Сонины эх сурвалжийн мэдээлснээр хятадын засгийн газар нөхөр нь буюу гэргий нь айлын ганц хүүхэд байсан бол ийн айлд хоёр хүүхэдтэй болох зөвшөөрөл өгөх бололтой.

Энэ салбарт улсын бодлогыг хянаж үзэх шаардлага гарсан нь сүүлийн үед улам илрэн тодров. 2010 онд 60 гарсан хүмүс БНХАУ-ын нийт хүн амын 13 хувиас хэтрэв. 60 гарсан хүмүүс нийт хүн амын 10 гаруй хувь эзлэсэн нийгмийг «хөгширч байгаа нийгэм» хэмээн НҮБ үздэг. Үүний хамт Хятад Улсад 14 нас хүртэлх оршин суугчдын тоо цөөрч байна.

Өнөөгийн хандлага өөрчлөгдөхгүй бол 2035 он гэхэд Хятад ажиллах чадвартай хоёр хунд хижээл насны нэгэн хүн ногдох «супер хегширч байгаа нийгэм» болж хувирна гэж шинжээчид дүгнэв. Энэ нь маш олон хижээл насны хүний төлөө анхаарал халамж залуу үеийнхэнд тохсон хунд дарамт болох юм. «Өөрчлөлт гаргах нь гаргахгүйгээс дээр» гэж Ардын их сургуулийн профессор Гу Баочан үзэж байна. Засгийн газраас 2 дахь хүүхэд төрүүлэх зөвшөөрөл өгөхийг сунжруулвал тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд улам хэцүү болно гэж тэрээр хэллээ.

Харин эхнэр нь буюу нөхөр нь айлын ганц хүүхэд байгаа айлд 2 дахь хүхэдтэй болох зөвшөөрөл өгөх явдал улс орны хүн ам зүйн байдалд зохисгүй нөлөөлж мэднэ гэж хятадын нийгэм судлаачид үзэж байна. Хятадын бүх айлд хоёр хүүхэдтэй болох зөвшөөрөл өгөх хэрэгтэй гэж тэд тэмдэглэв. Гэр бүлийн төлөвлөлтийн бодлогыг хянаж үзэх үйл ажиллагаа ийнхүү аажим хэвээр байвал их хохирол хүлээж болзошгүй гэж нийгэм судлаачид анхааруулав.