Ираны цөмийн асуудлаар хэлэлцээ хийж байгаа Тегеран, МАГАТЭ болон зургаан зууч улсын төлөөлөгчид ираны «цөмийн баримт бичиг» гэгчийг хүчингүй болгоход дөхөв.Шийдвэрлэгч зөвлөлдөөн МАГАТЭ-гийн шинжээчидтэй 11-р сарын 11-нд Тегеранд хийх юм. Хэлэлцээнд зуучилж байгаа НҮБ-ын АЗ-ийн байнгын гишуүүн таван улс ба Германы төлөөлөгчид 11-р сарын 7-8-нд Вена хотноо асуудлын шийдвэрт хандах шинэ хандлагын асуудлыг Тегерантэй зохицуулах ёстой.

Иран улсаас Олон улсын атомын энергийн агентлагад тавьсан бүх саналыг далдлан нууцалж байна. АНУ-ын албан хүмүүс болон ЕХ-ны төлөөлөгчдийн хэлсэн үгнүүд буурьтай санал дэвшүүлснийг нотлон харуулж байна. Жишээлбэл ЕХ-ны гадаад бодлогын зохицуулагч Кэтрин Эштон 9-р сарын 30-31-нд Вена хотноо ираны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээг урьд өмнө энэ сэдвээр хийсэн бүх хэлэлцээнээс илүү оновчтой хэмээн нэрлэв.

Вена хот дахь дипломат эх сурвалжаас мэдээлснээр Иран Улс ба МАГАТЭ ираны цөмийн хөтөлбөрийн цэргийн хэсгийг унэлэх хандлагын тухай хуучин баримт бичгээс татгалзахаар шийдвэрлэв. «Иран Улс, МАГАТЭ-гийн хоорондын харилцааг хэвийн болгож, ажлын хэвийн дэглэм тогтоож, захирагчдын зөвлөлийн хуралдаан бүр дээр ираны асуудлыг тавихаас татгалзах шийдвэр ажлын үр дун болсон» гэж хэлэлцээнд хамаатай дипломат ажилтны хэлснийг Венад хэвлэгдэн гардаг сонинууд дурдав. Энэ нь унэн чанартаа Ираны «цемийн баримт бичиг» гэгчийг хүчингүй болгоно гэсэн үг билээ.

Вашингтоны байр суурь өөрчлөгдөхгүй бол ахиц дэвшил гарахгүй гэж оросын шинжээчид үзэж байна. Дэлхий даяар мөрдөн байцаах ажиллагаа явуулсны тойронд цуврал маргаан шуугин дэгдэж, нэр хүндэд нь цохилт өгсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад гадаад улс төрийн санаачилгыг урагш ахиулах явдал зайлшгүй чухал болсон. Ираны «цөмийн баримт бичиг» гэгчийг хүчингүй болгож, Тегерантэй хэвийн харилцаа тогтоох нь үүнд таарч байна. Тэр тусмаа ийн арга хэмжээ авахыг ардчилсан ба бүгд найрамдах намууд Цагаан ордонд аль хэдийнэ уриалсан билээ.

Цөмийн хөтөлбөр Иран улсын хувьд эргэлт буцалтгүй болсон. Хөтөлбөрийг зогсоох асуудлыг хэлэлцэх нь ор үндэсгүй үйл хэрэг гэдгийг бүгд ойлгож байна гэж оросын Цэргийн их сургуулийн профессор Олег Кулаков хэллээ.

Нэг талаас аядуу бодлоготой шинэ Ерөнхийлөгч Хасан Роухани засгийн эрхэнд гарснаар Тегеран дэлхийн хамтын нийгэмлэгт найр тавихад бэлэн байна. Нөгөө талаас цөмийн асуудлаархи хэлэлцээ бараг урагш ахихгүй байгаад АНУ-д консерватив хүчин ч залхаж ядарсан гэж Оросын дипломат академийн Дорнодын судлалын төвийн удирдагч Андрей Володин «ОДХ» радиод мэдээлээд: «АНУ өнгөрсөн оны 80-д оноос Ирантэй ямар ч харилцаа холбоогүй байна. Энэ нь Вашингтонд улс төрийн талаар ашиг тусгүй болов. АНУ-ын европын холбоотнууд Ирантэй худалдаа хийхийг хориглосонд дургүйцэж байна. Саудын Араб Улс «арабын хувьсгал», арабын сэргэлт гэгчтэй холбогдон Ойрхи,Дунд Дорнодод хяналтаа бараг алдсан юм. Иймээс тус улс АНУ-ын шийдвэрт арга буюу захирагдана» гэв.

Цөмийн зэвсэг үйлдвэрлэхийн тулд ураныг 90 хувиар баяжуулах хэрэгтэй. Ураныг 20-оос илүү өндөр хувиар баяжуулахгүй гэж 2013 оны 4-р сард Иран Улс мэдэгдсэн билээ. Ийн материалыг энергийн тоног төхөөрөмж ба эрдэм шинжилгээний ажилд хэрэглэж болно. Иран ураныг 90 өдрийн дотор 90 хувиар баяжуулж, цөмийн бөмбөг үйлдвэрлэж мэднэ гэж Израиль үзэж байна. Харин үүнд наанадаж 5 бур 10 жил шаардагдана гэж оросын шинжээчид үзэж байна.

Иран Улс атомын хөтөлбөрөө японыхтой төстэй болгож мэднэ. Токио цөмийн бүх төрлийн технологитэй байсан ч цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс татгалзаж байна. Гэвч «цөмийн хуягт галт тэрэг нь» «бэлтгэл замд» байгаа…