Өрнөдийн хэвлэлүүдийн Сирийн нөхцөл байдлын тухай мэдээллүүд есдүгээр сарын дунд үе хүртэл ажиглагдаж байснаас харьцангуй намжимал болоод байна.

Сирийн химийн зэвсгийг хураах болон олон улсын “Женев-2” бага хурлын бэлтгэл ажил чухамдаа сурталчилгааны бургилсан утааг арилгаах салхи нь болсон.Ингээд Сирийн байдал “цуст дэглэм” өөрийн ард түмний болон хөршүүдийнхээ эсрэг үлгэрт яавч авцалдахгүй болох нь тов тодорхой болсон.

НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими Сирийн засгийн газраас “Женев-2” энхийн бага хуралд оролцох мэдэгдлээ ирүүлснийг хүлээн авсан. Брахими сирийн сөрөг хүчний талаас энэ баталгааг авч чадсангүй.

НҮБ-ын тусгай төлөөлөгч сөрөг хүчний оролцоогүйгээр бага хурлыг зохион байгуулах боломжгүй гэдгийг цохон тэмдэглэв. Сирийн дайныг хэн үргэлжүүлэхийг хүсч байгаа тухай ярихад ийм байна.

Мөн, Израилийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн /ТЦХ/ Латакия хотын сирийн цэргийн объектуудад дахин цохилт өгөв. Энд хэн хэнд заналхийлж байна. Сири өөрийн хөршүүддээ юу, аль эсвэл хөршүүд нь Сирид үү? Одоохондоо Израиль сирийн нутаг дэвсгэрт цохилтууд өгч байна. Гэтэл зэр зэвсэг болон цэрэг дайчид хөрш зэргэлдээ орнуудаас нэвтэрч байна.

Сирийн засгийн газар химийн зэвсгийг устгах төлөвлөсөн графиктаа багтаж буй юм. Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага тус улсын хортой бодис болон зэр зэвсэг үйлдвэрлэх бүх объектуудад бүрэн хэмжээний шалгалт явуулсан тухайгаа нотолсон.

Гэтэл тус улсад хортой бодисууд хэрэглэсэн тухай шинэ баримт мэдээлэл гарлаа. Үүнд сөрөг хүчнийг бас дахин сэжиглэж байна. Төрийн думын олон улсын хэргийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Семен Багдасаров энэ тухай ярихдаа

«Химийн зэвсэг хэрэглэсэн өдөөн хатгалга цаашид ч үргэлжилсээр байх болно. Гэхдээ тухайн тохиолдолд сирийн химийн зэвсгийг устгах асуудлаар арга хэмжээнүүдийг явуулж байгаа албан ёсны Дамаскийг буруушаах боломжгүй юм.

Энд химийн зэвсгийн хамгийн болзошгүй эх булаг бол сөрөг хүчнийхэн байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Энэ бол Ливийн агуулахууд. Тэндээс Турк рүү очиж, Туркаас алан хядагчдад очиж байна. Эдгээр сувгууд  хяналтгүй байна. Янз бүрийн террорист бүлэглэлүүд хорт бодисуудыг шаардлагатай гэж үзсэн үедээ хэрэглэж байна» гэлээ.

Сирид хамгийн сүүлийн удаа химийн зэвсэг хэрэглэхэд өрнөдийнхөн бараг мэдээлсэнгүй нь хачирхалтай. Энэ тухай ОХУ-ын ГХ-н сайд Сергей Лавров тусгайлан мэдэгдэл гаргасан.

Израилийн агаарын цохилтуудын тухай ч өрнөдийн орнууд бухимдсангүй. Магадгүй өрнөдийнхөн усдаж арилсан зэвсэг ливаны “Хезболла” бүлэглэлд зориулагдсанд санаа амарсан ч байж мэдэх юм. Гэтэл үүнд хүчтэй эргэлзээ бас бий.

Олон улсын эрхийг орхиод, хүний ёсны хувьд авч үзэх юм бол сирийн эвлэршгүй сөрөг хүчин болон гадаадын ивээн тэтгэгчид  тийм ч цэвэр ариун харагдахгуй байна. Ингэхэд Сирийн анд нөхдийн холбоо гэгчид ёс суртахууны болон хүний эрхийн асуудлууд тийм ч сонирхолтой биш бололтой.