Японы нийслэлд болж өнгөрсөн Орос, Японы ГХЯ болон батлан хамгаалах байгууллагуудын тэргүүн нарын оролцсон “2+2” хэмжээний яриа хэлэлцээр хоёр талын энхийн гэрээ байгуулах чин эрмэлзлийг гэрчлэв. Энэ тухай бямба гаригт Японы ерөнхий сайд Синдзо Абэ мэдэгдэв.

Токиод болж өнгөрсөн Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров болон БХЯ-ны Сергей Шойгу нарын японы сайд Фумио Кисида болон Ицуниро Онодэро нарын уулзалтын явцад нилээд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Тухайлбал, терроризм, далайн дээрэмчдийн эсрэг тэмцэл болон кибераюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны анхны хамтарсан сургуулилт хийгээд “2+2” уулзалтыг зохион явуулах юм.

Уулзалтын дүнд талууд Адены буланд өөрсдийн хөлөг онгоцнуудын харилцан ажиллагааг хүчтэй болгохоор тохиролцов. Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида хийсэн мэдэгдэлдээ, Япон улсын хувьд тэнгисийн болон АНД бүс нутгийн аюулгүй байдал туйлын чухал гэж цохон тэмдэглэсэн.

Ингэхдээ Орос улстай хамтын ажиллагаа нь аль нэгэн улс орны эсрэг чиглэгдээгүй. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “2+2” уулзалт Япон-АНУ- ын харилцаа юм уу, өөр бусад орнуудын харилцаанд халдаагүй гэж мэдэгдэв.