АНУ-ын ҮАБ-ын агентлагийн ажилтан байсан Эдвард Снуоденыг Германд айлчилж болзошгүй тухай мэдээ энэ долоо хоногийн шуугиан тарьсан мэдээ байлаа. Орос оронд орогнол авсан тэрбээр германы парламентад ҮАБ агентлагийн үйл ажиллагааны талаар мэдүүлээ өгөхөд бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн.Шинжээчид түүнийг Москвад мэдүүлгээ өгөх болов уу гэж таамаглаж байна. Берлинд түүний аюулгүй байдалд болон АНУ-д шилжүүлэхгүй гэх баталгаа гаргахад хэцүү байх болно.

Бундестагийн депутат Ганс-Кристиан Штребеле Сноудентэй парламентын уулзалт зохион явуулах ажлыг хариуцаж байна.Тэрээр германы парламентад “ногооныхныг” төлөөлдөг.Германы хэвлэлүүдийн бичиж байгаагаар, энэхүү санаачилга Ангела Меркелийн засаг захиргааг багагуй сандаргажээ.

Штребеле Москвад ирсэн тухай Германы ГХЯ ч, канцлерын засаг захиргаач, юу ч мэдээгүй байв. Тэгээд ч ҮАБ-ын агентлагийн гол мэдээлэгчийг албан ёсны Берлин хүлээж авахад бэлэн буй байна. Сноуден ҮАБ-ын агентлаг болон германы тусгай албаны хоорондын хамтын ажиллагааны цар хүрээний тухай олон зүйлийг ярьж мэдэх юм.

Европт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд, түүнд итгэх итгэл маш ихээр унажээ. Герман, Францын зарим сонингуудад хөгшин Европ нэгэн үед АНУ-ын өмнөх үеийн ерөнхийлөгч хүү Жорж Бушид таагүй хандаж байсан тэр цаг одоо Обамад ирж байх шиг байна хэмээн ёжлон бичиж байна.

Берлин, Парис, Брюссельд АНУ-тай мэдээлэл солилцооны салбарын зарим гэрээг эргэн харах болон шинэ гэрээг байгуулах хугацааг хойшлуулах тухай яригдах боллоо. Канцлер Ангела Меркелийн үзэж байгаагаар, эхлээд “итгэлцлийг сэргээх ёстой” ажээ.

Хэрэг дээрээ уг шуугиан АНУ-ын тусгай албадууд Европыг тагнадгаас болсон юм биш гэж “Оросын дуу хоолой” радиод Оросын хүмүүнлэг-улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Слатинов тэмдэглэлээ. АНУ-ын энэ ичгүүр сонжуургүй үйлдлийг Европ алмайран хүлээн авч авлаа.

«Нууц мэдээллийг илчилсэн явдал америкийн одоогийн засаг захиргаанд хүчтэй цохилт болсон. Одоогоор Обама шуугианыг намжаан, юуны түрүүнд өөрийн нэр төрийг сэргээх хэрэгтэй болж байна. Мөн тусгай албаныхантай энэ салбарт харилцан ажиллагааны шинэ механизмыг бий болгох шаардлага тавигдаж буй юм.

Америкийн тусгай албаныханд өөрсдийн ойрын холбоотнуудад ийм маягаар чөлөөтэй хандахад тодорхой хязгаарлалтууд тавигдах болж байна. Харин АНУ, Европын хоорондын суурь харилцаа өөрчлөгдөх нь юу л бол» гэж Владимир Слатинов ярьж байна.

Ерөнхийлөгч Обама цаашид ОУВС-ийн болон ДБ-ны төв байруудын утсыг чагнахгүй хэмээн амласан. Эдгээр байгууллага Вашингтонд байрладаг. Харин одоо Цагаан ордон өөрөө цахим тагнуулын байгууллагыг “суурь“ өөрчлөлтүүдийг шаардан шамдуулж байна. Энэ нь өнгөцхөн өөрчлөлт хэмээн шүүмжлэгчид үзэж байна.

АНУ-ын тусгай албадууд үе үе хяналтаас гардаг. Ийм тохиолдол 60, 70, 80-аад онд ч болж байсан. Удирдах газар нилээд хэдэн удаа өөрчлөлт хийж байсан, зарим нэг тасаг хэлтэсийг татан буулгаж, нөгөө хэсгүүдийг шинээр байгуулж байсан. Тэгэхлээр ҮАБ агентлагийг бас ийм л зам хүлээж байж таарна.