Лос-Анжелосын онгоцны буудалд баасан гаригт гал нээсэн 23 настай Пол Энтони Сиансияг аллага үйлдсэн хэргээр ялласан тухай британий “Би-би-си” телерадиокомпани уламжлав. Одоогийн байдлаар хэрэгтэн түүнийг саатуулах явцад авсан шархны улмаас эмнэлэгт байна.

Прокурорын газрын уламжилснаар, хэрвээ Сиансиягийн гэм буруу тогтоогдвол, тэр хуулийн дээд хэмжээ авч мэдэх аж.Цагдаагийнхан түүний хийсэн гэмт хэргийн шалтгааныг тогтоох гэж оролдож буй юм. Гэмт хэрэгтэний суманд АНУ-ын ҮАБ-ын агентлагийн нэг ажилтан алагдаж, дөрвөн хүн шархадсан.