Хакимула Мехсудын үхэлд болон талибуудтай энхийн яриа хэлэлцээнд хүрэх хүчин чармайлтуудыг зосгооход хүргэсэнд буруушаасан Пакистаны мэдэгдлийн хариуд Вашингтон, АНУ олон улсын терроризмын нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн ажилласан гэж мэдэгдэв.

Өмнө өдөр пакистаны “Тегрик-е-Талибан” хөдөлгөөний удирдагч Хакимулла Мехсудыг баасан гаригт тус улсын хойд хэсгийн Вазиристаны нутагт америкийн нисгэгчгүй онгоцноос хийсэн цохилтоор устгасан юм. Исламабад Мехсудын үхэлд АНУ-ыг буруутгаж байна, өмнө нь АНУ пакистаны лидерын тухай мэдээллийн шагналд 5 сая долл. амлаж байсан.

Пакистаны ДХЯ-ны тэргүүн Чодри Нисар өчигдөр АНУ ын цохилтыг буруушаан “ тус улсын “энхийн амьдралд цохилт өгсөн” гэж хэллээ. Мехсуд  пакистаны шашны төлөөлөгчдийн тус улсын талибуудын удирдагчтай хийх уулзалт яриа эхлэхээс яг 18 цагийн өмнө алагдсан гэж тэр ярьжээ.

АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Мехсудыг алагдсан болон Нисарын үгийг батлан хэлхээс татгалзав. Америкийн дипломатын яриагаар, Мехсудтэй хийх байсан яриа хэлэлцээр бол Пакистаны дотоод хэрэг.

“АНУ болон Пакистан урьдын адил экстремистуудын зүгээс явуулах хүчирхийллийг эцэслэн зогсоож, бүс нутгийг тогтвортой цэцэглэн хөгжүүлэх амин чухал нийтлэг ашиг сонирхолыг хадгалж буй юм “ гэж төрийн департаментад мэдэгджээ.

Пакистан мэдэгдэлдээ, АНУ-ын Исламабад дахь элчин сайд яаманд дуудагдсан бөгөөд түүнд Мехсудын алагдсан нисэгчгүй онгоцны цохилттой холбоотой албан ёсны эсэргүүцлийг гардуулсан гэжээ. Мөн Исламабад талибуудтай яриа хэлэлцээ явуулахад чиглэгдсэн хүчин чармайлтуудаа сэргээх төлөвтэй байгаа гэж Пакистаны ГХЯ мэдэгдэв.