Токиод 4 гар харилцан гар барилцсанаар Орос, Японы түүхэнд анх удаагаа «2+2» хүрээнд батлан хамгаалах, гадаад хэргийн сайдуудын хэлэлцээр нээгдлээ. Албан ёсоор дайны байдалд байгаа (учир нь дэлхийн 2-р дайны дараа энхийн гэрээнд одоо хир нь гарын үсэг зурагдаагуй) улсууд одоо стратегийн түншүүд болжээ. Өнөөдөр Токиод орос, японы сайдууд, өнөөдөр ийм зорилт бурэн бодит юм гэдгийг баталцгаасан байна. Өнөөгийн яриа хэлэлцээр бүх бүс нутгийн сонирхолд хамтын ажиллагааны үндсийг тавьжээ.

Батлан хамгаалах болон гадаад хэргийн сайдуудын тусдаа хэлэлцээрийн дараагийн өдөр «2+2» хэмжээний уулзалт Токиод болсон байна. Ийм уулзалт орос, японы харилцааны түүхэнд анх удаагаа болсон нь улсууд нэг зорилтыг хэрэгжуулэхийн төлөө дурын салбарт тохиролцож чадахаа харууллаа гэж Японы ГХЯ-ны тэргуун Фумио Кисида мэдэгджээ: «Орос- японы харилцааны ээдрээтэй хөгжлийн нөхцөлд, жишээлбэл эдийн засаг, аюулгүй ажиллагааны салбарт хамтын ажиллагаагаа арвижуулах шаардлагатай юм. Үүнээс гадна Дорнод Азийн 2 гол тоглогч-Орос, Японы хооронд энэ салбарын хамтын ажиллагаа энэ бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн ажил хэрэгт жинтэй хувь нэмэр оруулах болно» гэжээ.

Ажил хэрэг дээр манай хамтын ажиллагаа одоогоор Адены булангийн дүүрэг дэх дээрэмтэй хийх хамтын тэмцэл, терроризм, кибер заналхийллийн эсрэг тэмцэл, батлан хамгаалахын харьцаагаа илүү нягт болгохыг илтгэж байгаа юм.

Үүний зэрэгцээ аюулгүй ажиллагааны салбар дахь харилцан үйлдэл ямар нэгэн улс орны эсрэг чиглэгдээгүй, Токиогийн ойрын хөршүүдийн харилцаанд ч нөлөөлөхгүй юм гэж оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров онцолжээ: « «2+2» хэмжээ Японы АНУ-тай буюу бусад аливаа оронтой харьцах харилцаанд хөндлөнгөөс халдахгүй юм.

Япон, АНУ-ын харилцаа ч Оросод асуудал үүсгэхгүй гэдэгт найдаж байна. Оросын гадаад бодлогын нэг урьтал бол нэг ч орон, тэр дундаа АЗНДБН-ийн хувьд таагүй байдал, өөрийн аюулгүй байдалд эрсдэлийг мэдрэхгүй байхыг хусэх явдал юм» гэж өгүүлжээ.

Орос орон АНДБН-т шинэ байгууламжийг бүрдүүлэхийн төлөө байгааг онцлон тэмдэглээд, «өөрийн аюулгүй байдлыг бусдын тусламжтайгаар хэн ч хангахгүй байх тэр үед» аюулгүй байдлын хуваагдашгуй гэдэгт үндэслэгдэх тийм зарчим бий болгох, гэвч түүний ярьснаар энэ нь бодит амьдрал дээр одоогооор хэрэгжихгүй байгаа юм. Тухайлбал, АНУ-ын пуужин эсэргүүцэх батлан хамгаалахын даяарчлалын системийг бүтээх төлөвлөгөөг дурьдаж болно.

Тун саяхан Токио Вашингтон хоёр, Япон улсад энэхүү системийн 2 дахь радарыг өргөн дэлгэрүүлэх талаар тохиролцсон билээ. Үүнтэй холбогдуулан үүссэн асуудлыг Москва, Токио хоёр харилцан ярианы замаар шийдвэрлэхийг оросын БХ-ын сайд Сергей Шойгу мэдэгдээд: «АНУ-ын энэхүү системийн цомтголд Япон улс оролцох болсон нь бидэнд ноцтой түгшүүрэл бий болгосныг бид нуугаагүй билээ.

Юуны өмнө тэр нь АНДБН-т хүчний стратегийн тэнцвэрийг алдагдуулж болзошгүйтэй холбоотой юм. Японы хамтран зүтгэгчдэд энэ системийн сэдвийн талаар нэмэлт зөвлөлгөөн явуулахыг санал болгоод, түүний явцад манай үнэлгээ, дүгнэлтийг хуваалцах болно гэж тэрбээр үгээ өндөрлөсөн юм» гэж зэллээ.

Хэлэлцээрийн өөр нэг сэдэв бол Синдзо Абэ ерөнхий сайд болсноор Токиогийн явуулах болсон ямар ч дайныг эсэргүүцэх идэвхтэй пацифизмын бодлого юм. Сергей Лавровын хэлснээр, тэрбээр гагцхүү энэ бодлогын энхийн шинж чанартай болохыг «ажил нэгт нөхдийн мэдэгдлийг сонсоод, үнэлжээ». Япон улс цаашид аливаа асуудлыг зөвхөн энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм.

Сайд нар олон улсын асуудал, тэр дунд Сирийн байдлын талаар хэлэлцжээ. Оросын тал «Женев-2» чуулганд Япон улсыг оролцохыг санал болгон илэрхийлсэн байна. Урьдчилсан нөхцөлгүйгээр энхийн чуулганыг явуулах санааг анхнаасаа дэмжсэн орнуудын үзэл бодлыг Москва үнэлж байгааг Сергей Лавров тайлбарлажээ. Хэлэлцээрийн төгсгөлд сайд нар ийм уулзалтыг тогтмол хийж байхаар тохиролцсон бөгөөд дараагийнх нь 2014 онд Москвад болох юм.