ОУ-д тур хоргодох эрхтэй америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден 11-р сарын 1-нд ажилд оров. Тэрээр манай орны томоохон интернет компанид ажиллаж байна.

Америкийн тусгай албаны ажилтан агсны ажиллах компанийн нэр болон хаших албан тушаалыг нь одоогоор зарлаж мэдээлээгүй байна. Америк хүн ажлын өрөөнд эсвэл алсаас интернетээр ажиллах эсэх нь бас тодорхой биш байна. Нууцлах нь «оргодол» гэгчийн аюулгүй байдалд зайлшгүй чухал гэж Эдвард Сноудены ашиг сонирхолыг ОУ-д төлөөлж байгаа өмгөөлөгч Анатолий Кучерена хэллээ.

30 настай Сноуден ОУ-д ажил амархан олно гэж шинжээчид тэмдэглэсэн билээ. Мэдлэг боловсролтой мэргэжилтнүүд мэдээллийн технологийн салбарт их шаардагдаж байна. Оросын «ВКонтакте» олон нийттэй харилцах сүлжээг үүсгэн байгуулсан Павел Дуров үүнийг зарим нэг талаар батлав. Тэрээр ОУ-д түр орогнох эрх авсны дараа бүр 8-р сард Сноуденыг ажилд урьсан билээ.

Олон нийттэй харилцах сүлжээнээс гадна вирусыг эсэргүүцэх программ зохиодог болон эрэх систем, шуудангийн үйлчидгээний компаниуд Сноуденыг ажилд авахыг сонирхож мэднэ.

Тусгай албаны ажилтан асан Сноудены мэргэшил дадлага гол асуудал болсон юм. Одоохондоо дүгнэхэд хэцүү гэж «Гротек» компанийн бизнесийг хөгжүүлэх захирал Александр Власов тэмдэглэн хэлээд:«Тэрээр иргэний авьяас чадвартай хийгээд үүсэж бий болсон асуудлуудыг  олон нийтэд мэдээлж байна.

Мэдээллийн технологийн талаар хэр мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг хэн ч ажиллаж эхэлтэл нь хэлж чадахгүй. Нөгөө талаас тэрээр нэгэнт Үндэсний аюулгүй байдлын агентлагад ажилласан бол мэдээллийн технологи,аюулгүй байдлын талаар мэдлэг дадлагатай байх ёстой. Иймээс тэрээр мэргэжилтний хувьд ямар ч компанид шаардагдаж таарна гэж бодож байна» гэв.

Эдвард Сноуден АНУ-ын тусгай албадаас олон улсын хэмжээнд интернетээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж, дэлхийн янз бүрийн орны иргэдийн утсаар хийх яриануудыг тагнан чагнаж байгаа тухай мэдээлээд олны анхааралд өртсөн юм .

Тэрээр 6-р сарын сүүлээр Москвад хүрэлцэн ирээд нийслэлийн «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин нэвтрэх бүсэд бараг нэг сар байсан юм. Оросын нутаг дэвсгэрт түүнд нэг жил түр дорогнох эрхийг 8-р сарын 1-нд олгов. АНУ Эдвард Сноуденыг албадан буцаахын төлөө тэмцэж байна.

Тэнд тагнан турших ажиллагаа явуулж, нууц мэдээллийг задласан ял тулгажээ. Эдгээр ялаар яллаж, 10 жилээр шоронд хорихоор шийтгэж мэднэ.