2011 оны 12-р сард Ким Чен Ун засгийн эрхэнд гарсан цагаас хойш БНАСАУ-д айлчилсан гадаад улс орнуудын төрийн тэргүүнүүдийн анхных нь Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж боллоо.Монгол, Хойд Солонгосын ойртолтын цаана юу нуугдаж байна вэ?

Оросын ШУА-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянины үзэж байгаагаар үүний цаана зөвхөн Зүүн Хойд Азийн хоёр орны хоёр талын хамтын ажиллагааны хүсэл нуугдаагүй байх.

БНАСАУ-ын хаалттай дэглэм, өрнөдийн болон либерал-капиталист замд чиглэсэн Монголын хооронд нилээд дулаан, итгэлт харьцаа бий болсон нь өрнөдийн ажиглагчдад олон асуултыг үүсгэжээ.Улс төрийн холбоо сүлжээний өндөр төвшин ерөнхийлөгч Элбэгдоржийн БНАСАУ-д айлчлахыг зөвшөөрсөн Пхеньяны зөвшөөрлөөр нотлогдаж байгаа юм.

Энэ нь сүүлийн үед Пхеньян Улаанбаатарын хоорондын айлчлан солилцох явдал ихэссэн хууль ёсны үр дүн болжээ.

Энэ солилцооны сэдэв зөвхөн хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хамарсангүй.Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийн тасалдсан өнөөгийн нөхцөлд Монгол улс өөрийгөө БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хоорондын зуучлагч улс мэт байр суурийг үзүүлж байна.

Тэр тусмаа нилээд амжилттайгаар харуулж байна гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Учир нь Пхеньян албан ёсоор тийм зуучлах явдлыг эсэргүүцэхгүй байгаа бололтой.

Хэрэв харьцааны тийм хэмжээ бүрэлдэж бий болсон явдлаас үзвэл түүний уг үндэст бодит шалтгаан, учир байдал байгаа нь лавтай. Энэ харилцан ойртолтын үндэс ямар нэгэн хөрш томоохон улсуудын хооронд «хавчуулагдсан» улсуудын түүх-сэтгэл санааны нэгдмэл хүчин зүйл байгааг таамаглаж болох юм.

Монгол, Хойд Солонгосын аль нь ч орос-хятадын геополитик, бүс нутгийн өрсөлдөөний хавчлагаас уламжлал ёсоор гарсан билээ. Хоёр улс хоёулаа шалтгаалж байсан ба харин одоо Хойд Солонгос, Монгол улс хоёр, Хятад улсаас зарим талаар хамааралтай байгаа юм.

Үүний зэрэгцээ БНАСАУ-ын хувьд монголчуудын «учир байдлын хуучин эзэд» болон шинэ АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг түншүүдийн хооронд чадварлагаар бултан зайлж байгаа монголын жишээ нилээд сонирхолтой байна.

Пхеньянд Улаанбаатар хэрхэн чадварлагаар ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос улсуудыг монголын эрдэс баялгийн нөөцийн төлөө тэмцлийн үндсэн дээр түлхэж байгаа нь таалагдаж байж болзошгүй. Хойд Солонгосын удирдагчид монголчууд аль 10 жил Өрнөдөөс хүмүүнлэгийн тусламж авч байгаад нь биширч ч байж магад.

БНАСАУ үзэл суртлын шалтгаанаар Монголд үүсч бий болсон либерал-ардчилсан хөгжлийн загварыг бүрэн хэмжээгээр авч чадахгүй нь ойлгомжтой юм. Үнэндээ нөгөө талаас Бээжингийн уйгагүй санал болгож байгаа хятадын шинэчлэлийн хувилбарыг хойд солонгосчууд цөхрөлтгүй удаа дараа цааргалж байгаа нь тэдэнд огт таалагдахгүй байгаа бололтой.

Хятадын загварт тэд ямар нэгэн хятадын хяналтын нууц хувилбарыг харж байгаа байж магадгүй. Гагцхуу монголын туршлагын либерал элемент ямар нэгэн дарлалын битүү дохиогүйгээр, БНАСАУ-д Монголын талаас тавих хяналт «хятадын замаас» илүүтэйгээр Пхеньяныг бишруулж байхыг үгүйсгэхгүй юм. Хойд Солонгосын дэглэмийн аажим либералчлал монголын загвараар явж болзошгүй юм.

Монгол орны хувьд түүний БНАСАУ-тай хийх харилцаа, ялангуяа «зургаан талт» харилцааг сэргээхэд бүс нутагт Улаанбаатарын байр суурийг бодитоор өсгөж байгаа юм. Монгол улсын Хойд Солонгост эдийн засаг, хөрөнгө оруулалтын тусламж үзүүлж байгаа нь өөрчлөгдөж байгаа Зүүн Хойд Азид Монголыг идэвхтэй, жинтэй улс болгож байна.

Харин залуу Кимын хувьд Монгол улстай хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэх нь түүхэн гацаанаас гарах сайхан боломж болж магадгүй юм.