Сирид химийн зэвсгийг устгах ажиллагааны 2 дахь үе шат дууслаа. Гурав дахь үе шат хамгийн хэцүү, удаан хугацаагаар үргэлжлэх юм.

Боловсруулсан төлөвлөгөөний дагуу Сирийн засгийн газар 11-р сарын 1 гэхэд химийн зэвсгийн үйлдвэрлэлийн бүх хүчин чадал, түүнийг тээвэрлэх хэрэгслийг устгасан байх ёстой юм. Тэр ёсоороо ч болжээ.

Одоо мянга гаруй тонн химийн бодис, мөн мянга гаран цэнэггүй агуулагч, тухайлбал, пуужин миныг устгах үлдээд байгаа нь даалгаврын 3 дахь үе шатны ажлыг бүрдүүлж байгаа юм. Хуваарь ёсоор тэр нь 2014 оны 6-р сарын 30 хүртэл үргэлжлэх болно.

Энэ үе шатанд олон улсын нийгэмлэг асар их асуудалтай тулгарна гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Оросын Улс төрийн судалгааны Төвийн мэдээллийн төслийн захирал Андрей Баклицкий ийнхүү ярьж байна:

«Химийн зэвсгийг устгах нь ярвигтай ажил гэдгийг бүгд анхнаасаа мэдэж байсан. 2014 оны дунд үе хүртэл гэдэг  нь нилээн хийрхсэн хэрэг юм. Химийн зэвсгийн хагасыг яалт ч үгүй Сирийн газар нутаг дээр устгахаас өөр аргагүйд хүрэх болно.

Энэ нь юуны өмнө их бууны сум бөгөөд түүнийг тээвэрлэх онцгой боломж, утга ч байхгүй юм. Тэднийг зөөврийн төхөөрөмжийн тусламжтайгаар газар дээр нь устгаж таарна. Сирид том үйлдвэрүүдийг барих нь дайны улмаас магадлал багатай юм» гэж өгүүлжээ.

Химийн бодисын хувьд шинжээчид Сирийн газар нутаг дээр устгана гэдэг санаачлагад ихэд сэжигтэйгээр хандаж байгаа юм. ОХУ-ын засгийн газрын дэргэдэх цэргийн үйлдвэрлэлийн комиссын даргын Шинжээчийн зөвлөлийн гишүүн, «Арсеналы Отечества» сэтгүүлийн ерөнхий редактор Виктор Мураховский ийнхүү ярьж байна:

«Одоогийн байдлаар Сирийн нутаг дэвсгэрт химийн зэвсгийг устгана гэдэг юуны өмнө аюулгүй ажиллагааны үүднээс үнэхээр асуудалтай гэж би бодож байна. Химийн зэвсгийг үйлдвэрлэхэд зориулагдсан төхөөрөмжийг устгах ажилд их цаг зарцуулагдахгүй, учир нь энд зөвхөн механик аргыг хэрэглэх болно.

Харин химийн бодисыг устгах нь ноцтой асуудал юм. Сирийн зэвсгийн нөөцийн мэдэгдлээс үзвэл хагас жилээс багагүй, тэр ч бүү хэл нилээд илүү- жил, жил хагас ч шаардагдаж магадгүй байна. Хэрэв устгах үйл явцын нийт зардал, ямар нэгэн бусад улс орон луу тээвэрлэхгүйгээр тооцвол, энэ нь ойролцоогоор миллиард доллар болох юм» гэжээ.

Гэсэн ч тээвэрлэх л болно. Зарим нэгэн мэдээгээр сирийн химийн зэвсгийг Албанид устгахаар тээвэрлэж магадгүй байна. Хэрэв Тирантай зөвшилцөж чадвал энэ үйл ажиллагаанд цэргийн тээврийн агаарын хүчин оролцох болно. Үүнээс гадна сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах ажлыг Бельги, Франц улсуудад хүлээн авч болзошгүй юм.