11-р сарын 1-ээс Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх боломжтой “Хөрөнгө оруулалтын тухай” шинэ хууль үйлчилж эхлэх юм. Хуулийг батласан парламентын гишүүд энэхүү баримт бичигт ихээхэн найдвар хүлээлгэж байгаа юм.

Одоо Монгол улсын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалт эрс буурснаас болон ашигт малтмалын экспорт буурснаас хүнд хэцүү үеийг даван туулж байна. Үүний улмаас төгрөгийн ханш унах, бараа таваарын үнэ ханш нэмэгдэх г.м. бусад түгшүүртэй үзэгдлүүд гарч байна.

Шинэ хуулийг энэ оны хавар санаачилсан бөгөөд энэ нь хоёр хуулийг орлож байгаа юм. Эхнийх нь 20 жилийн өмнө баталсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”.

Хоёрдахь нь Аж ахуйн нэгжүүд, стратегийн ач холбогдолтой тэргүүлэх салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай “хуулийг 2012 оны 5-р сард парламентын сонгуулийн өмнө буюу Засгийн газрын тэргүүн С. Батболдыг байхад баталсан юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нилээд хязгаарлах энэхүү хууль ихэнхдээ зусарч хууль болсон. Хамгийн гол зорилго бол Монгол ардын намын талд сонгогчдын саналыг татахад оршиж байсан. Энэхүү хуулиар монголын төрийг төлөөлөх парламент, засгийн газар гадаадын аливаа компаниудын монголын эдийн засагт хөрөнгө оруулах эрхийг байнга үнэлэх болсон.

Үүнийг монголын болон олон улсын шинжээчид ялгаварлан гадуурхал хэмээн дүгнэсэн бөгөөд чухамдаа энэ бол монголын эдийн засгийн гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан шалтгаануудын нэг нь байсан.

Шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлах явдал арилсан.Одооноос засгийн газар, парламент монголын зах зээлд гадаадын хувийн хөрөнгө оруулагчдыг нэвтрэх процессд оролцох эрхгүй.

Гэхдээ гадаадын төрийн компаниудаас хөрөнгө оруулалт хийхэд Монгол улсын эдийн засгийн хөгжлийн яамны дэмжлэг шаардагдана. Энэхүү арга хэмжээ нь юуны түрүүнд Орос, Хятадын төрийн компаниудын эсрэг чиглэгдсэн гэж улс төр судлаач, монгол судлаач Владимир Родионов ийн ярьж байна .

Чухамдаа Орос, Хятад улсуудын төрийн компаниуд Монголын эдийн засагт голчлон оролцож байна.Энэ бол сүүлийн жилүүдэд томоохон хөрөнгө оруулагчийн үүргийг горилж байгаа Оросын төмөр зам /РЖД/ болон УБ “Эрдэнэт” комбинат болоод “Монголросцветмет” компаний үнэт цаасны томоохон эзэмшигч Ростехнологи, энэ бол Монголд ураны орд газрыг боловсруулахаар хөрөнгө оруулахаар санаархаж байгаа “Росатом” юм .

Хятадын тухай яг ийм зүйлийг хэлж болох байна. Энэ бол China Shenhua Energy, Chinalco болон бусад компаниуд. Монгол улсын Орос, Хятадын нөлөөг хязгаарлах эрмэлзэлүүд харагдаж байна.

Хөрөнгө оруулалтын шинэ хуулинд хөрөнгө оруулагчдад 5-10 жилийн хугацаатай татварын нилээд хөнгөлөлт үзүүлэхээр заасан бөгөөд эдгээр нь тухайн хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын салбарын шинж чанар болон хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах газраас шалтгаална.

Жишээ нь, хөрөнгө оруулагчид 15 тэрбум төгрөгийн /9 сая орчим долл./ хөрөнгө оруулалт хийхэд дөрвөн төрлийн хөнгөлөлт эдлэнэ. Тэд ашиг орлого, гааль, НӨТ болон ашигт малтмалын нөөцийг ашигласны татварын хөнгөлөлт авна.

Гэхдээ Монгол улсын эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дан ганц энэ хууль хангалтгүй гэж Владимир Родионов үзээд

«Эдийн засгийн тулгамдсан асуудлуудын эх үүсвэр түүхий хуулиудаас гадна монголын засгийн газар болон “Оюутолгой” орд газрын төслийг хэрэгжүүлэгч австрали-британий “Рио-Тинто” концерны хоорондын удтал үргэлжилсэн маргаанд байгаа юм. Өнгөрсөн зун австралийн тал төлсийн хоёрдугаар хэсгийг зогсоохоор шийдвэрлэсэн нь маргаанд хүргэсэн юм» гэв.

Түүнээс гадна монголын хууль тогтоомжинд эдийн засагт ихээхэн нөлөөтэй хоёр хууль байдаг. Энэ бол “Гол усны ай сав болон ой модтой дүүрэгт ашигт малтмал олборлох болон хайгуул хийхийг хориглох тухай хууль юм“.

Энэхүү хууль нь алт болон ашигт малтмалын олборлолтонд хөрөнгө оруулсан гадаадын олон компаниудын үйл ажиллагааг хязгаарладаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хязгаарладаг бас нэгэн хууль бол “Ашигт малтмалын тухай хууль”мөн. Энэхүү хоёр хуулинд өөрчлөлт оруулахгүй болон цуцлахгуйгээр шинэ хууль эерэг өөрчлөлтүүд авчрахгүй юм.

Монголын эдийн засаг эрүүлжих боломжгүй бас нэгэн нөхцөл бий. Монгол улс Хятадтай нягт холбоотой, Хятад монголын байгалийн нөөцийн үлдсэн гол импортлогч билээ. Одоогийн байдлаар Хятадад үйлдвэрлэлийн уналт ажиглагдаж байна.

Монголын экспорт мөн адил хүнд бэрхшээлтэй байна, тиймээс улсын эдийн засаг ч мөн адил юм. Эдгээр хүчин зүйлүүдийг тооцон үзэхэд, хөрөнгө оруулалтын шинэ хуулийн нөлөө монголын парламентчдын найдаж байгаагаар тийм ч их нөлөөгүй байх болно гэж оросын шинжээч таамаглаж байна.