Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нь 10-р сарын сүүлээр тус улсын түүхэнд хамгийн нэр хүндгүй төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Санал асуулгын дүнгээр түүний чансаа дөнгөж 26 хувьтай байв.

Засгийн эрхэнд тэр дөнгөж нэг жил, таван сар болж байна. Тэгвэл францчуудын дургүй ерөнхийлөгч асан Николя Саркози ийм дор унаж байгаагүй. Тэр өөрийн бүрэн эрхт хугацааг 30 хувийн чансаатай дуусгасан.

Дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол францчуудын Олландад дургүй байдал нь мэдээж хэрэг, “шившигийн “ дээд амжилт биш юм. Одоогийн байдлаар үзүүлэлтүүдийн эзнээр Перугийн ерөнхийлөгч Ольянта Умала тодроод байна.

Түүний үйл ажиллагааг дэмжсэн иргэдийн тоо 25 хувиас доогуур байна. Гэтэл үүнд Олланд тайвширна гэдэг юу л бол, учир нь тэр Европд нэрд гараагүйгээрээ анхных.

Хөгшин Европд бараг бүх удирдагчид улс төрийн нэр хүндээ алдаад байна. Британи, Испани, Итали, Португалийн ерөнхий сайд нарын чансаа унасан. Грекийн ерөнхий сайд “өлмий дээрээ” зогсоод ч 40 хувьд хүрэхгүй байна.

Европд дан ганц Германы канцлер Ангела Меркель л дүрмийн гадуурх гэж үзэхээр байна. Германчуудад “Mutti “ буюу “ижий” гэж нэрлэгддэг тэр 2005 онд тус улсын канцлераар сонгогдсон бөгөөд одоо хирнэ түүний нэр хүнд 60 хувийн түвшингээс буудаггүй .

Меркелийн хосгүй чанарыг тайлбарлахад амархан гэж Холбооны засгийн газрын танхимын сайд Урсула фон дер Лейн тэмдэглээд

«Тэр маш энгийн байдаг. Түүнд дусал ч тансаг хээнцэр байхгүй. Энэ нь хүмүүст таалагддаг. Тэр их нэр алдартай, яагаад гэвэл, тэр бидний хэн нэгэн шиг л санагддаг» гэлээ.

Улстөрчдийн чансаа хурдан унадаг, хир гүн унах нь янз бүр. Жишээ нь Барак Обама 2008 онд тангараг өргөх ёслолын өдөр түүний чансаа 80-83 % байсан.Тэр бүр Жон Кеннедигийн 1961 оны 71-73 % чансааг цохисон.

Тэгвэл “найз Баракийн“ ажлыг дөнгөж 44,5 % сайшааж буй юм. Ингэхдээ Обамагийн бүхий л тулгамдсан асуудлууд болох ойртож байгаа хямрал, ажилгүйдэл, америкийн болон европын иргэдийн утсыг чагнасантай холбоотой дуулиан энэ бүгд нь харин ч түүний рейтингийг бүр сарниулсангүй нь хачирхалтай.

Обаматай тэрслэгчид түүний өмнө бүх юм байна гэдэгт итгэлтэй байна. Сенатор Рэнд Пол Обамагийн нэр хүнд ийнхүү эрс унасан явдлын шалтгаануудыг тус улсын санхүүгийн хямрал, үнийн өсөлттэй холбоотой гэж үзэхгүй байна. Гол шалтгаан түүний “ёс суртахуун унаж байгаатай“ холбоотой гэж Рэнд Пол тэмдэглээд

«АНУ-д сүүлийн саруудад гарсан шуугиануудын гялалзах од ерөнхийлөгчийг үндэстнийг удирдах “ёс суртахууны нэр хүндээс“ ангижруулж байна.Түүнийг хууль ёсны ерөнхийлөгч гэдэг дээр хэн ч асуулт тавихгүй байна. Харин улс орныг удирдах “ёс суртахууныг” тэр алдажээ. Тиймээс үүнд ямар нэгэн юм хийх ёстой» гэжээ.

Обамад түүний өмнөх ерөнхийлөгч хүү Жорж Бушийн гунигтай “амжилтууд” хүртэл хол байна. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд хамгийн нэр хүндгүйгээр орсон. “Callup“-ын тоо баримтаар тэр хүү Жорж Буш ерөнхийлөгчийн сонгууль дуусах үед түүний нэр хүндгүй байдал 71 хувьтай байсан.

Улс бүрт өөрийн хайртай, хайргүй ерөнхий сайд, ерөнхийлөгчид байдаг. Британид хайргүй ерөнхий сайдын дээд амжилтыг лейборист намын ерөнхий сайд асан Тони Блейр хүртэж байв. Япончууд 2011 онд огцорсон ерөнхий сайд Наото Канод хамгийн дургүй байсан. Тэгвэл сайд нарын танхимын хамгийн нэртэй тэргүүнээр жавхаатай ерөнхий сайд асан Дзюнътиро Коидзимуг тооцдог байсан.

Гэтэл эх орондоо нэр хүнд нь унасан ерөнхий сайд, ерөнхийлөгч нар дэлхийн улс төрийн бодлогод нөлөөлөхөд төдийлөн мэдрэгддэгүй аж. Обама “Forbes” сэтгүүлийн хувилбраар дэлхийн хамгийн нөлөөтэй удирдагчдын нэг хэвээр байна.10-р сарын 30-нд түүний нэр жагсаалтын хоёрдугаарт орсон.

Түүний өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байна. Чансааны гурав дугаарт хятадын удирдагч Си Зинпинь оржээ.