Дэлхийн санхүүгийн бүх систем АНУ-ын эдийн засаг, доллароос шалтгаалж байгааг сүүлийн үед тус улсын төсөв, төрийн өрийн туйлын хэмжээ тойрон үүссэн ширүүн санал шүүмжлэл харуулав.

Эдүгээ доллар нөөцийн ганц валют хэвээр байна. Үнэн чанартаа бүх дэлхий АНУ-д зээл олгож байна. Саяхны төсвийн хямралаас зохих дүгнэлт хийвэл ийм ажиллагаа эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй бололтой.

Өнгөрсөн зууны 70-д оны эхээр орчин цагийн валютын систем төлөвшсэн үед доллар дэлхийн худалдаанд зонхилож байв. Тэр үед долларын ханшийг алттай холбон үзэхээс татгалзах бүрэн төгс шийдвэр гаргажээ. Долларт итгэсээр байна.

Доллар худалдах дэд бүтцийн сүлжээг байгуулсны ачаар америкийн эдийн засаг дэлхийд томоохон хэвээр байна. АНУ-ын эрх баригчид хөрөнгө оруулахад аль болохоор туслаж байна. Үнэт цаас худалдах замаар ч АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулж байна. Хөрөнгө оруулалт АНУ-д зайлшгүй чухал.

Тус улсын төсөв алдагдалтай бөгөөд зарлага нь орлогоос хэдэн зуун тэрбум доллароор давж байна. Гэвч америкийн облигаци хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл гэгдсэн учир бэрхшээл гарахгүй байна. Нэг талаас ийм загвар итгэлийг нөгөө талаас өөр бодит замгүй байдлыг үндэслэжээ. 

Дэлхийн бүх алт валютын нөөцийн тэн хагас гаруй нь долларт ногдож байна. Гэвч АНУ-ын өр өсөн нэмэгдсээр байна. Ийм байдал үүрд оршихгүй гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Александр Абрамов хэлээд

«АНУ өрөө дарж чадахгүй гэж хөрөнгө оруулагчид үзвэл өрийн хэр хэмжээ долларын байдалд нөлөөлж мэдэх юм. АНУ-ын ойрын болон дунд хугацааны тодорхой алхмыг хэн ч мэдэхгүй байна. Энэ нь гол эрсдэл болсон.Инфляцийг урамшуулах болон дэлхийн хамтын нийгэмлэгт таагүй өөр арга замаар  өрөө барагдуулж болно.

АНУ төсвөө ямар замаар хэвийн болгох, төрийн өрийг дарах ямар стратегийг сонгож авах зэрэг асуудалд тодорхой хариу өгөхгүй бол энэ нь дэлхийн санхүүгийн системд учрах ноцтой эрсдлийн голомт болно» гэв.

Рейтингийн агентлагууд мөн системд цохилт өгч болзошгүй. 2011 онд АНУ-д төсвийн тойронд санал шүүмжлэл гаарсны улмаас Standart&Poors-ын зээллэх чадварын дээд үнэлгээг алдсан билээ. Рейтингийг доошлуулна гэж саяхан энэ бизнесийн томоохон төлөөлөгч Fitch агентлаг анхааруулав.

Гэвч АНУ-ын эдийн засгийн буурал үүнээс илүү аюултай уршигтай болж мэднэ. Дашрамд хэлэхэд АНУ-ын эдийн засгийн өсөлт буурч байна гэж Нобелийн эдийн засгийн шагналтан Эдмунд Фелпс сануулжээ. Америкийн эдийн засгийн инноваци улиран өнгөрч байгаад тэрээр анхаарлаа хандуулав.

Үүний хамт систем нүсэр, хүнд сурталт болж, богино хугацааны асуудлыг л шийдвэрлэж байна. 10-р сарын эхний хагаст Вашингтон төсвийн алдагдал,ухаанд багтамгүй төрийн өр зэрэг том асуудлыг шийдвэрлэж чадахгүй учир өрөө төлөх аргагүй болох ирмэгт тулсан явдал дээрх дүгнэлт үнэн зөв гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлсэн байна.