2013 оны эхний хагаст ОУ-д итгэл алдсан холбооны улсын болон орон нутгийн 195 албан хаагчийг ажлаас нь халсан байна. Эдгээр тоо баримтыг 10-р сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх авилгалтай тэмцэх зөвлөлийн хуралдаан дээр дурьдав. Энэ нь сүүлийн үед ОУ-д батласан авилгалтай тэмцэх цогц арга хэмжээний үр дүн юм.

Түшмэл буюу түүнд захирагдагч хахуульдах ажиллагаанд сэжиглэгдсэн бол«итгэл алдсан» томъёолол хэрэглэн түүнийг халдаг. Хууль сахиулах байгууллага ийнхүү халагдсан хүний талаар арга хэмжээ авах болно. Иймээс итгэл алдагсдын олонхи нь шоронд хоригдох ял эдэлж мэдэх юм.

Эдүгээ ОУ-д авилгалтай тэмцэх цогц арга хэмжээ авч байна. Үйлдвэрлэл эрхлэх, төлбөртэй үндсэн дээр наймааны байгууллагыг удирдах ажилд оролцох, гадаадын төрийн бус байгууллагын бүрэлдэхүүнд орохыг түшмэд хоригложээ.

Түүнээс гадна бүх хэмжээний депутат, түшмэл өөрийг нь ба гэр бүлийнхээ гишүүдийн орлого, зарлага,эд хогшлын тухай бүрэн мэдээлэх ёстой. Өөрөөр хэлвэл сэрэмжлэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.

Авилгалтай холбоотой гэмт хэрэг үйлдэгчдийн шийтгэлийн тухайд гэвэл энэ талаар буурьтай ажил хийх хэрэгтэй гэж авилгалтай тэмцэх Үндэсний хорооны дарга Кирилл Кабанов тэмдэглэн хэлээд

«Хахуульдах ажиллагааны талаар ил тод байр суурь баримтлах арга хэмжээг чангатгахыг оролцуулан хэд хэдэн саналыг ерөнхийлөгчөд барихаар бэлтгэж байна. Хахуульдагч өөрийн хөрөнгөөрөө хохирлыг нөхөн төлөх ёстой.

Энэ нь тэдний хувьд айхавтар арга хэмжээ болох юм.Энэ нь сурагчдын эцэг эхээс «талархал» авч байгаа багш, өвчтнөөс мөнгө авч буй эмч нар болон өөр мэргэжилтнүүдэд хамаатай.

Системийн авилгал, тусгай газар хоорондын авилгал зохион байгуулалттай гэмт хэргийн нэгэн адил тодорхой хугацаагаар шоронд хоригдох, эд хөрөнгөө улсын мэдэлд хураалгах ял эдлэх ёстой» гэлээ.

Саяхан Улсын думын депутатуудын батласан хууль ёсоор террорын ажиллагааны уршгаар учирсан хохиролыг террорист буюу түүний ойрын төрөл төрөгсөдийн эд хогшлоор нөөлүүлэх юм.

Эд хогшлыг хураах шийтгэл орчин цагийн ОУ-ын хууль тогтоомжид анх удаа бий болжээ. Депутатууд хахуульдагчийн талаар мөн адил шийдвэр гаргах төлөвлөгөөтэй байна. Ийм хуулийн төслийг бэлтгэжээ.