НҮБ-ын болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн Сирид хийж байгаа ажлын 2 дахь үе шат шувтарч байна. Химийн зэвсгийг устгах төлөвлөгөөнд заасан ёсоор 11-р сарын нэгэн гэхэд сирийн эрх баригчид химийн зэвсэг үйлдвэрлэх, тээвэрлэх хэрэгслийн үйлдвэруудийг устгах ёстой.

Олон улсын шинжээчид Дамаскаас олгосон мэдээлэлд дурдагдсан бүх барилга байгууламжид очиж шалгах ёстой. Сирийн эрх баригчид химийн зэвсгийн сан болон түүнийг устгах ерөнхий төлөвлөгөөний тухай мэдээлэл ХЗУБ-д үүнээс гурван өдрийн өмнө олгов. Дамаск химийн зэвсэг бүхий 23 барилга байгууламжад байгаа 41 үйлдвэрээ мэдээлжээ.

Химийн зэвсэг үйлдвэрлэх 18 тасаг, химийн зэвсгийн 12 агуулах, химийн зэвсгээр цэгнэх авсаархан найман цогцолбор туунчлэн өөр гурван байгууламж үүнд багтсан байна. 1300 мянга орчим тонн химийн зэвсэг болон цэгнээгүй 1200 гаруй зэвсэг түүний дотор пуужин, мина эдгээр барилга байгууламжад хадгалж байна.

Шинжээчид 37 барилга байгууламжад очсон тухай ХЗУБ мэдээлэв.Тэд аюулгүй байдлын асуудал тулгарсан учраас дөнгөж 21-ий нь шалгажээ. Хоёр шалгаагүй барилга байгууламж босогчдын хяналтад байх буюу байлдааны ажиллагаа явагдаж буй бүст байгаа.

НҮБ болон ХЗУБ-ын төлөөлөгчид эдгээр хоёр барилга байгууламжийн аюулгүй байдлыг үргэлж ажиглав. Байдал хэвийн болмогц тийшээ очно» гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн АЗ-д явуулсан захидалдаа мэдэгдсэн байна.

Сирид химийн зэвсгийг устгах үйл ажиллагааны 3 дахь үе шат 11-р сард эхэлж, 2014 оны 6-р сарын 30 хүртэл үргэлжлэнэ. Хамгийн хүнд түвэгтэй энэ үе шатны явцад сирийн химийн зэвсгийг бүрэн устгахаар төлөвлөжээ.