Японы БХЯ нь БНХАУ-ын Зэвсэгт хүчин Зүүн-Азид өөрийн үйл ажиллагаагааны хүрээг өргөжүүлэн тэлж байна хэмээн үзэн, Токиогийн зүгээс өндөржүүлсэн анхаарал тавихыг шаардав. Энэхүү саналыг японы БХЯ-ны сайд Ицунори Онодэра ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Зүүн-Хятадын тэнгисийн японы Окинава болон Мияко арлуудын хооронд оршдог маргаантай Сенкаку /Дяоюйдао/ арлууд дээгүүр хятадын хоёр “Y-8” онгоц болон стратегийн хоёр бөмбөгдөгч “Н-6 “ нисч өнгөрсөн .

Японы агаарын орон зайг зөрчөөгүй, гэтэл япончууд сөнөөгч онгоцнуудаа түгшүүрийн дохиогооор нисгэсэн. Энэ бол анхны тохиолдол биш. Сүүлийн үед тус районд хятадын нисэгчгүй хүнд онгоцнууд үзэгдэх болсон. 6 сарын хугацаанд Хятадын цэргийн онгоцнууд Японы орчимд 80 гаруй удаа нисчээ.

Япон өөрийн бүс нутаг хэмээн үздэг эл маргаантай бүсэд хятадын эргүүлийн болон хөлөг онгоцнууд зогсоо зайгүй ирж байна. Японы өмнө арлуудыг аажимдаа алдах түгшүүр нүүрлэж байна. Японд “нисдэг роботуудыг “устгах ёстой гэж ярьцгаах болжээ.

Бээжин өөрийн зүгээс Токиог “Япон Хятадын шийдэмгий байдлыг” дутуу үнэлэх ёсгүй хэмээн анхааруулсан. “Жишээ нь, хэрвээ Япон ярьсан зүйлээ хэрэг дээр ажил болгох юм бол, онгоцнуудыг устгана. Тэр үед энэ нь өдөөн хатгалга болж, дайн дэгдэнэ. Ийм тохиолдолд бид хүчтэй хариу барина”.

Хоёр тал өмнө нь маргааныг шийдвэрлэхийн тулд зөвхөн энх тайвны хэрэглүүрийг хэрэгжүүлэх тухай мэдэгдэж байсан ч, арлуудыг тойрсон уур амьсгал хурцадмал хэвээр байна. Хэрвээ аль нэг талын нерв хөдлөж, Сенкаку дээр хятадын нисэгчгүй онгоцыг япончууд устгавал юу болох вэ? Энэ тухай Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Юлия Крячкина ярихдаа:

«Хүчтэй мөргөлдөөн хэнд ч хэрэггүй, Японд ч, Хятадад ч, АНУ-д ч тэр. Тухайн тохиолдолд Япон АНУ-ын дэмжлэггүйгээр ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаанд орно гэдэг юу л бол. АНУ-ын эрх баригчид удтал бүрхэг байр суурьтай явж ирсэн.

Миний бодлоор талууд мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд бүхий л бололцоогоо дайчлах болов уу. Гэтэл бас аль нэгэн талын тэвчээр барагдаж болохыг үгүйсгэхийн аргагуй юм» гэлээ.

Цэргийн мөргөлдөөнийг хурцадмал үйл явдал л өдөөж мэднэ гэж хараат бус улс төр судлаач Александр Храмчихин үзээд

«Мөргөлдөөн гарах магадлал бага, гэхдээ болзошгүй. Нэгдүгээрт, хэрвээ хоёр тал дайтах төлөвгүй байсан ч, аль нэг талын алдаатай үйл ажиллагааны үр дүнд хяналтгүй хурцадмал байдал бий болж болзошгүй.

Хоёрдугаарт, Хятад эрт орой, хэзээ нэгэн цагт өөрийн сүр хүчийг харуулахыг хүсч мэднэ. Хятад хүчирхэг болох тусам, тэдний амбиц, шийдэмтгий байдал улам бүр өсөх болно. Учир нь сөргөлдөөн байна, цаашид ч даамжирна. Ингэхдээ АНУ-ын энэ бүс нутаг дахь үүрэг ролийг бас тооцохгуй байж болохгуй.

Хэрвээ аль нэг талын тэвчээр алдагдавал, хяналтгүй хурцадмал байдал гарна, өөрөөр хэлбэл,АНУ дээд зэргээр сөргөлдөөний цар хүрээг хязгаарлахыг оролдох болно.Ингэхдээ тэдэнд тэлж, нутаг дэвсгэрийн маргааны хүрээнээс гарах боломжийг АНУ олгохгүй» гэв.

Чухамдаа Фолклендыг тойрсон сөргөлдөөн яг ийм байсан юм /Аргентинд тэдгээрийг Мальвины/ арлууд гэж нэрлэдэг. Аргентин ч тэр, Их Британи ч тэр, бие бие нь дээ дайн зарлаагүй. Хоёр сар гаруй үргэлжилсэн цэргийн ажиллагаа хоёр улсын зүгээс өөр өөрсдийн хууль ёсны нутаг дэвсгэр дээр хяналт тогтооход оршиж байсан.

Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй хоёр улсын Тэнгисийн цэргийн хүчнүүд гол үүрэг гүйцэтгэсэн цорын ганц зэвсэгт мөргөлдөөн болох шахсан юм. Харин Япон, Хятад хоёр энэхүү түүхэн үзэгдэлээс зайлсхийж чадах болов уу?