Хятад улс Атлантын далайгаас Никарагуагийн нутаг дэвсгэрээр Номхон далай руу суваг татаж, Латин Америкт АНУ-д шинэ сорилт тулгах бодолтой байна. Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортегагийн хүү мөн төслийн хэтийн төлөвийг Хонконг ба БНХАУ-д хэлэлцэв. Шинэ суваг АНУ-ын ивээлийн дор байгаа Панамын сувагтай өрсөлдөх юм.

Никарагуагийн төлөөлөгчид сүүлийн 23 жилд анх удаа Хятадад айлчлав. Эдгээр хоёр улс дипломат харилцаагаа таслан зогсоосон юм. Манагуа Тайбэйтай албан ёсны хэлхээ холбоо тогтоосныг Бээжин хүлцэхгүй байна.

Ямар байсан ч никарагуагийн төлөөлөгчид Бээжин, Ухань, Сюйжоу,Хонконгод айлчлав. Хонконгийн HK Nicaragua Canal Devolopment Investment компани төлөөлөгчдийг урив. Чухам энэ компани суваг барих, ашиглах тухай 50 жилийн гэрээ байгуулсан байна.

Төсөл «дан наймааны шинж чанартай» хийгээд засгийн газраас дэмжлэг авахгүй гэж компанийн тэргүүн 41 настай тэрбумтан Ван Зин онцлов. Гэвч Никарагуагийн сувгийн техник-эдийн засгийн үндэслэлийг бэлтгэхээр China Railway Construction компанийн шинжээчдийг хөлслөв.

Суваг татах саналыг бүр өнгөрсөн зууны дунд үед хэлэлцэж эхлэв. Гэвч одоо тулгамдсан асуудал болсон гэж Оросын ШУА-ийн Латин Америкийн хүрээлэнгийн дэд захирал Борис Мартынов хэлээд

«Эдийн засгийн хөгжлийн төв АНДБН-д шилжсэн тул Панамын сувгийн ачаалал хэтрэв. Түүний нэвтрэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлсэн ч үүргээ бүрэн биелүүлж чадахгүй. Панамын суваг бүр 1904 онд баригдсан юм.

Түүний ганц зорилго одоо өргөн цар хүрээтэй болсон худалдаа биш АНУ-ын усан цэргийн хөлөг онгоцуудыг Атлантын далайгаас Номхон далайд, Номхон далйгаас Атлантын далайд шилжүүлэхэд оршиж байв. Энэ нь АНУ-ын цэрэг-стратегийн ажиллагаа байсан» гэлээ.

Никарагуагийн суваг Панамын сувгийн өрсөлдөгч болно. Иймээс мөн төсөл улс төрийн маш олон эрсдэлтэй. АНУ бүс нутагт хяналтаа тэмцэлгүй алдахгүй юм. Харин шинэ суваг дэлхийн тэнгисийн тээвэрлэлтийн 5 хувийг хангана гэж шинжээчид үзэж байна. Иймээс хонконгийн компани төслийн гол хөрөнгө оруулагч болохыг эрмэлзэж байна. 286 км урт суваг татахад барагцаалбал 40 тэрбум доллар шаардагдана. Гэвч энэ нь лавтай тоо хэмжээ биш гэж Борис Мартынов хэлээд

«Төсөл дэмий хоосон ажилллагаа болж мэднэ. Тооцоолтоос харахад Атлантын болон Номхон далайн төв дунд орших Никарагуагийн нуурыг ашиглах нь сансанд хүргэхгүй. Гүнзгий биш устай нуурыг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл санхүүгийн ашиг хонжоо өгөхгүй. Нуурын экологи бол өөр нэгэн асуудал юм.

Нуурыг дамжин суваг татаж, далайтай холбосноор Никарангуа нуурын ургамал, амьтны орчин хохирох юм. Тухайлбал энэ нь цэнгэг усны аврага загастай дэлхийн цорын ганц нуур билээ. Суваг татах нь нөхөж болзошгүй уршигтай болж мэднэ» гэв.

Никарагуагийн Ерөнхийлөгч төслийг бүрэн дэмжиж байна. Парламент түүнийг тэр даруй дэмжив.Гэвч сөрөг хүчин энэ тухай шийдвэр яаран гаргасанд дургүйцэж байна. Никарагуагийн сувгийн хэтийн төлөв Латин Америкийн ядуу улсын сонирхолыг эдийн засгийн ч, улс төрийн ч үүднээс татаж байна.

Эхний арван жилд хонконгийн компани жил дутам 10 сая доллар тус улсын засгийн газарт төлөх юм. Дараа нь тооцоолт орлогын хүүг үндэслэнэ. 50 жилийн дараа суваг бүх байшин барилга, дэд бүтцтэйгээ хамт Никарагуагийн засгийн газарт шилжих ёстой.

Тэгвэл Хятад улс хагас жилийн дараа хянан шалгах эрхээ хэн нэгэнд уламжлахаар АНУ-ын ивээлийн дор байгаа Панамын сувгийг өрсөлдөгчтэй болгохыг хичээж байна гэж уу? Үгүй,тийм биш байгаа нь тод зүйл.