Бүгд найрамдахчууд Обамаг Ойрхи Дорнодод «идэвхгуй байдалаар» хандаж байгааг шүүмжилж байна. Тэдний үзэж байгаагаар одоогийн засаг захиргааны бүс нутагт хүчний үйлдэл үзүүлэхээс татгалзсан явдал АНУ-ын хувьд ноцтой үр дагавар үзүүлэх уршигтай юм. Энэ шүүмжлэлийн цаана юу оршиж байна вэ?

Бүгд найрамдахчууд-сенаторууд Маккейн, Линдси Грэм нарын үзэж байгаагаар Сири улсад хөндлөнгөөс хүчээр түрэмгийлэх явдлаас засгийн газар татгалзсан нь Ойрхи Дорнодод АНУ-ын нэр хүндийг асар их хэмжээний хямралд хүргэх юм.

Сенаторууд баталгаа болгон Эр-Риядтай харьцаа муудсанд онцгой анхаарал тавьжээ. Үүний зэрэгцээ бүгд найрамдах нам Вашингтонд саудын лоббичуудтай түүхийн бат бэх холбоотой нь хэнд ч нууц биш билээ. Иймээс Цагаан ордон Сирид цохилт өгөхөөс татгалзсанд зарим нэгэн нэртэй бүгд найрамдахчууд өөрийн хувийн гомдол мэт хүлээн авсан Эр-Риядын гуниглалд гайхах зүйл байхгүй юм.

Саудынхны засгийн газрын тайван бус байдал АНУ, Иран улсуудын хоорондын харьцаа хэвийн болж эхэлж байгаатай холбоотой байна. Гэсэн ч энэ хэвийн байдал үүсэх нь гарцаагүй байсан, хэдийгээр тухайн үед тийм нөхцөл бүрдээгүй байсан ч тийм байдлыг хүсэж байгаагаа Обама аль анхны сонгуулийнхаа эхэнд өгүүлж байсан билээ. Терра Америка интернет хэвлэлийн ерөнхий редактор Борис Межуев ярихдаа:

«Тегерантай ойртсон тухайд гэвэл, тийм ч их ойртоод байсан явдал байхгүй, харин харилцаа «хайлж» хэвийн болсон тал бий. Үүнийг би Обамагийн хоёр дахь сонгуулийн хугацааны стратеги арга зам гэж бодож байна. Тэр өөрийнхөө дараа ираны улс төрийн хувьд шийдэгдсэн асуудлыг үлдээгээд явах ёстой. Хөтөлбөрийн хамгийн дээд –дипломат харилцаагаа сэргээсэн явдал юм» гэлээ.

Израильд бас Обамад сэтгэл хангалуун биш байна.Үүний дунд ертөнцөд Саудын Арав, Израиль хоёрын хооронд бодит «холбоо» бий болж, тэдний хэнд ч иран-америкийн харилцааны зөөлрөлт, АНУ-ын Сирид хүчний цохилт өгөхеес татгалзсаны аль нь ч ашиггүй юм.

Гэсэн ч энэ нь Израиль, АНУ-ын хооронд томоохон маргаанд хүргэхгүй нь лавтай. Москвагийн УИС-ийн дэлхийн улс төрийн факультетын дэлхийн улс төрийн үйл явц, олон улсын байгууллагын кафедрын эрхлэгч Андрей Сидоров ярихдаа:

«АНУ, Израилийн хоорондын харилцаа сүүлийн арван жил дахин цэгнэн үзэх байдалтай байгаа юм. 2009 онд Обамагийн Каирт хэлсэн үгний агуулгыг Израиль их тоогүй хүлээн авсан юм. Гэвч Вашингтон ямар нэгэн аргаар Израилийн сонирхлын эсрэг хандахгүй гэж би үзэж байна.

Энэ бол түр зуурын асуудал, тактикийн бодлого. Стратегийн хувьд АНУ, Обамагийн үед ч түүнээс хойш ч Израильтай харилцах харьцаагаа үнэлж гамнах болно» гэжээ.

Өөрөөр хэлбэл, бүгд найрамдахчуудын Ойрхи Дорнодод «шийдэмгий бус» хэмээн Обамаг шүүмжилж байгааг Ойрхи Дорнодод АНУ-ын нөлөөг бэхжүүлэх гэсэн хуучин стратегийн тактикийн шинэ алхам гэж үнэлж болох юм. Учир нь хуучны шулуун шууд аргууд одоогийн байдалд үйлчлэхгүй болсон явдал.

Энэ нь, тухайлбал, Цагаан ордны зөвхөн «Ах дүү лалынхны» ганц хүчинд тулгуурласан Египетийн байдлын өрнөлт, одоо Египетэд бүхнийг биш юм гэхэд маш их зүйлийг алдах эрсдэлтэй болоод байгааг харуулж байна.

Дашрамд хэлэхэд Эр-Рияд Египетийн хувьд нарийн мэдрэмжтэйгээр хүлээн авч, Мурсийг авч хаясны дараа гарцаагүй байдалтай шууд эвлэрсэн юм. Харин Сирийн хувьд эсрэгээр: Вашингтон байдал өөрчлөгдөж байгааг шуурхай хүлээн авч, харин Эр-Риядад өөрчлелтийг ажиглаж амжихгүй, түүнээсээ болж бухимдаж байна.

Гэвч, Эр-Рияд Вашингтоны хоорондын «гэр бүлийн маргааныг» удаан хугацааны биш гэж тооцох хэрэгтэй. АНУ-ын нөлөө бүхий хүрээ, эрх баригч саудынхны удам угсааны сонирхол дэндүү их бат холбоотой учир америкчууд, саудын аравынхны хоорондын хагарал удаан хугацаатай гэж таамаглах нь дэндүү түргэдсэн хэрэг юм.