Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын агентлагийн /ҮАБА/ тагнуулын үйл ажиллагааны тухай юу ч мэдэхгүй байсан гэх Цагаан ордны мэдэгдэл эрт орой хэзээ нэгэн цагт  болох ёстой байсан зүйлд хүргэв.

Даяаршлын тагнан турших ажиллагааны бүхий л бурууг “гол захиалагчдад бус ” гүйцэтгэгчид рүү чихэх гэж оролдсонд АНУ-ын тагнуулын нийгэмлэг хязгааргүй эгдүүцсэн.Харин одоо Барак Обама өөрийн өргөөндөө европын дургүйцэл дээр “хоёрдугаар фронт”-ыг нэмж аваад байна. Америкийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар, энэ нь тус улсын бүх тагнуулын байгууллагуудыг хамарч байгаа юм.

Тагнуулчдад өөрдсийн удирдагчдын хийсэн нүгэлийн төлөөсийг төлж, өөрсдийгөө золиос болгох тохиолдол хаа нэгэнтэй гардаг. Зарим тохиолдолд энэ нь нилээд тайван байдалд болж өнгөрдөг бөгөөд энэ бол мэргэжлийн онцлог юм.

Гэвч дэлхийн хүчирхэг гүрний үйл ажиллагаа боловсон ёсны хүрээнээс халих тэр үед эгдүүцлийн тэсрэлт болдог байна. Обамагийн түгээмэл тагнуулын үйл ажиллагаатай холбоотой дуулиант явдал чухамдаа яг ийм тохиолдол юм.

АНУ-ын ҮАБА-ийн болон ТТГ-ын ажилтанууд туйлын ихээр доромжлогдсон төдийгүй, тэд одоо ямарч хяналтгүй, хагас дээрэмчдийн бүлэг мэт тагнуулч хүнд байж боломгүй илэн далангүй яриа дэлгээд байна.

Тэд АНУ-ын Цагаан ордон болон Төрийн департаментаас дэлхийн улс орнуудын 35 тэргүүн нарын утасны яриаг чагнах зөвшөөрөл өгсөн гэдгийг шууд батлан хэлж байгаа юм. Харин конгрессын гишүүн Жастин Амаш мэдэгдэлдээ, ерөнхийлөгч ямар нэгэн зүйлийг мэдэхгүй байсан юм уу, тагнан чагнах ажиллагаа явагдаж байсныг мэдээгүй хэмээн америкчуудыг төөрөгдөлд оруулж байна гэжээ. Энэ нь америкийн иргэдийг толгой дараалан хянаж байдгийг үгүйсгэсэнтэй адил худал юм гэж Амаш хэлжээ.

«Энэ бүхэн бүгд худал хуурмал зүйл. Бидэнд нэг тусгай программ бий. Үүнийг үндэсний тагнуулын захирал хүртэл америкийн иргэн бүрийн утсанд холбох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Ингэхдээ тухайн хүн нийгэмд заналхийлж байна уу, үгүй юу, гэдгээс огт шалтгаалахгүй юм. Тиймээс терроризмтэй холбоотой этгээдүүдийг дагаж мөрдөж байгаа болон утасны яриаг сонсож байна гэж бидэнд ярьж байгаа нь  огт худал юм» гэж Амаш ярьж байна.

АНУ-ын ерөнхийлөгчдийн батлаж ирсэн бодит ажиллагаатай холбогдуулан гадаадын удирдагчдын болон улстөрчдийн утасны яриаг чагнах ажлыг явуулахдаа тус улсын хамгийн дээд албан тушаалын хүнтэй зөвшилцдөг байна.

Зөвшөөрлийг Төрийн департаментаас өгдөг. Гадаад орнуудын Засгийн газрын харилцаа холбоонд холбогдоход болзошгүй улстөрийн эрсдэлүүдийг ч тооцдог байна. Үүний дараа уг ажиллагааг АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын удирдлага болон тухайн тодорхой орон юм уу, бүс нутгийг хариуцсан Цагаан ордны засаг захиргааны ажилтануудтай зөвшилцдөг байна.

Эдгээр цуглуулсан мэдээллүүдийн эцсийн хүлээн авагч бол ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлын туслах юм уу, ерөнхийлөгч өөрөө байдаг.

“Хэрвээ Цагаан ордон гадаадын улс орнуудын удирдагчдын утасны яриаг сонсдог тухай юу ч мэддэггүй байсан гэж ярьж байгаа бол тэнд долоо хоног тутмын тагнуулын тусгай мэдээг уншдаггүй байжээ” гэж Үндэсний аюулгүй байдлын нэгэн өндөр албан тушаалтан асан ярьж байна.

Ерөнхийлөгч хийгээд засаг захиргааны өндөр албан тушаалтнуудад буюу сайдаас доошгүй хэмжээний түшмэдүүдэд зориулсан тагнуулын товч мэдээнүүд байдаг. Ер нь ажлын өдөр бүр эдгээр мэдээтэй танилцахаас эхэлдэг.

Цагаан ордонд энэ тухай юу ч мэддэггүй байсан гэж ярих нь инээдэмтэй юм. Ингэхдээ чухамхүү Цагаан ордноос л энэ хүү ажлыг /чагнах ажил/ явуулах зөвшөөрлийг өгсөн бөгөөд үр дүнг тэр даруйд нь илтгэж байсан” гэж ҮАБ-ын агентлагийн ажилтан ярьлаа.