Нефтээ гадаадад нийлүүлдэг орнуудын байгууллага (ОПЕК) түлшний зах зээлийн хөгжилд өөдрөгөөр хандаж байна. Байгууллагын үнэлгээгээр 2035 он гэхэд дэлхийн эрэлт өнөөгийнхөөс 50 гаруй хувиар өсөн нэмэгдэнэ.

Эдүгээ нефть олборлох шинэ 100 гаруй төслийг хэрэгжүүлэх гэж байгааг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем Эль-Бадри мэдээлэв. Орос улсаас өсөн өргөжиж байгаа зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн байгаа юм.

2010 онд дэлхийн хэрэглээ хоногт 250 сая баррель нефтээс давсан бол 2035 он гэхэд мөн үзүүлэлт барагцаалбал бүтэн хагас дахин өсөн нэмэгдэнэ гэж ОПЕК таамаглав. АНУ-д занарын нефтийн олборлолт нэмэгдэж, энергийн өөр эх сурвалж хөгжсэн ч уламжлалт нефть, байгалийн хийтэй буурьтай өрсөлдөж чадахгүй.

Байгууллагын таамаглалд итгэмээр байна гэж эдийн засагч, шинжээч Александр Разуваев хэлээд

«Энергийн уламжлалт бус эх сурвалж одоогоор үгүй. Тиймээс байдал ерөнхийдөө өөрчлөгдөхгүй гэж ОПЕК зүй ёсоор үзэж байна. Эрэлтийн тухайд гэвэл байгууллагаас үнэн зөв үнэлгээ өгсөн шиг байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт эрс нэмэгдэхгүй гэж үзсэн.

Өсөлт байгууллагын таамаглалаас илүү байж болно. Нефтийн үнэ эрэлтийн өсөлтэд нийцэн аажмаар нэмэгдэж, Brent ангилалын нэг баррель нефтийн үнэ 160-170 долларт хүрнэ» гэв.

Азийн зах зээл эрэлтийн өсөлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болно гэж ОПЕК үзэж байна. Тухайлбал Зүүн-өмнөд Азийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэнэ гэж үзсэн юм. Үүнтэй холбогдуулан байгууллагын гишүүн орнууд нефть олборлох 120 төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүнд бараг 40 триллион доллар оруулах юм. Зах зээлийн тэргүүлэгчийн нэг ОУ хоцрохгүй гэж Улс төрийн тухайн байдлын төвийн дэд ерөнхийлөгч Дмитрий Абзалов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдүгээ оросын нефть, шатдаг хийг гол төлөв ЕХ-д нийлүүлж байна. Үүний хамт ОУ Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Роснефть компанийн хэлэлцээрүүд болон байгалийн хий тус улсад нийлүүлэх тухай "ГАЗПРО"-ын төслүүд болон шингэрүүлсэн хий Хятадад нийлүүлэхийг үүнтэй холбогдуулан дурдаж болно.

Хойд бүс нутагт төслүүдийг хэрэгжүүлж, Алс Дорнодод шингэрүүлсэн хий үйлдвэрлэх завод барих тусам оросын экспорт юуны түрүүнд шингэрүүлсэн хийн нийлүүлэлт өсөн нэмэгдэнэ» гэв.

Арктик, Зүүн Сибирийн орд газруудын чадавхийг харгалзвал ОУ-ын байр суурь дэлхийн энергийн зах зээлд сулрахгүй.

ОПЕК байгууллагын таамагласнаар ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3,5 хувь болно. 2035 он гэхэд нефть энергийн хэрэглээний бүтцэд зонхилж, 27 хувь эзлэнэ. Нүүрс төчнөөн хувь, байгалийн хий 26 хувь тус тус эзлэх юм.