Сирийн мөргөлдөөнтэй асуудлыг сирийн иргэд өөрсдөө шийдвэрлэх ёстой гэдэгт Дамаск итгэлтэй байна гэж Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдэв. Тэрбээр НҮБ-ын болон АОЛ-ийн Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй хийсэн уулзалтын дүнд хийсэн мэдэгдэлдээ, сирийн дотоод хямралыг энхийн замаар зохицуулах асуудлаар Женевт зохиогдох уулзалтад Сири улс оролцоно гэв.

Ингэхдээ Дамаскийн байр суурь сирийн ард түмэн улстөрийн ирээдүйгээ, өөрсдийн удирдагчдаа бие даан сонгох эрхтэй гэдгийг онцлон тэмдэглэв. Сири улс хөндлөнгөөс оролцох аливаа хэлбэрийг няцаах эрхтэй гэж хэлсэн Муаллемын үгийг САНА агентлаг уламжилжээ. “Яриа хэлэлцээрүүд  сирийн иргэдийн дунд явагдах ёстой” гэж сайд нэмж хэлэв.

Брахими хэлсэн үгэндээ, Женевын энхийн бага хурал сирийн иргэдэд тэдний улс орны ирээдүйн хувь заяаг шийдвэрлэх боломж олгоно гэж мэдэгдэв. НҮБ-ын болон АОЛ-ийн өндөр албан тушаалтны ярьж байгаагаар, Женевын яриа хэлэлцээрт оролцогчид өмнө тулж ирээд байгаа шилжилтийн үеийн зорилго, хугацаа, зорилтуудыг тодорхойлоно. “Үүнийг би биш, харин сирийн талууд хийнэ”гэж Брахими цохон тэмдэглэв.

НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Сирийн ГХЯ-ны сайд Валид Муаллемтай хийсэн яриа хэлэлцээний явцад “хүчирхийлэл, терроризмыг дуусгах шаардлагатай байгаа болоод Сирийн тусгаар тогтнол, эв нэгдлийг хадгалах нь чухал гэдэг тал дээр “талууд нэгдмэл байр суурьтай байгааг онцлов. Энэхүү зарчмын байр сууриудыг сирийн бүх талууд хүлээн зөвшөөрч байна.

Өнөөдөр Брахими сирийн ерөнхийлөгч Башар Асадтай яриа хэлэлцээр явуулах төлөвтэй байна.