Алт хөрөнгө оруулагчдыг татахаа болиод байна. Алттай холбоотой мэргэшсэн үйл ажиллагаа эрхэлдэг сангуудын ихэнх нь энэхүү нүнжигтэй төмрөөс эрчтэй хурдан түргэн салж байна. Хөрөнгө оруулагчид алтанд сонирхол буурсан явдал үнэ ханш тогтвортой унаж байгаа үед болж байна.

Дэлхийн томоохонд тооцогдох SPDR Gold Trust сан сүлийн гурван сард алтны актив унасан тухай тайлагнасан. Жилийн эхнээс сангийн сан бараг 500 тонноор багасчээ. Нэг өдрийн дотор Gold Trust бүтэн 10 тонноор “ турсан “нь хөрөнгө оруулагчдын хувьд гэнэтийн байгаагүй гэж санхүүгийн БКС бүлгийн шинжээч Олег Петропавловский тэмдэглээд

«SPDR Gold Trust өөрийн оруулсан алтаа эртнээс бууруулж ирсэн, яагаад гэвэл, хүмүүс өөрийн хөрөнгө мөнгөө бусад активууд руу шилжүүлж байсан. Энэ нь гэнэтийн бэлэг байгаагүй, гэсэн ч зах зээлийн дүгнэлтээр мөнгийг хадгалахад алт нь хамгийн шилдэг актив яав ч биш юм. Нэг өдрийн дотор ийм маягийн уналт гарсан явдал нь өөр ямар нэгэн том сан өөрийн санхүүгийн захаа хаасантай холбоотой байж мэдэх юм» гэлээ.

Жилийн эхнээс дэлхийн зах дээр үнэт металлын үнэ ханш гуравны нэгээр унасан. Өнөөдөр нэг унц алт 1280-400 ам. доллароор худалдагдаж байна. Санхүүчид нэгэн цагт хамгийн тогтвортойд тооцогдож байсан хөрөнгө оруулалтаа багасгаж байна, яагаад гэвэл, үнэ ханш урт хугацаагаар өснө гэх үндэслэл алга.

Гэхдээ алтнаас салах гэж яараад яах вэ. Ингэхдээ сөргөөр төсөөлөхөд л хамгийн багадаа нэг унц алт 1150 доллароос доош бууна л гэж үгүй. Үүний дараа уналт зогсоно. Хөрөнгө оруулагчид бусад үнэт металлуудын үнэ ханш эрс унана гэж бодохгуй байна.

Ер нь бол хэрвээ санхүүгийн тогтворгүй нөхцөлд үнэт металлын эрэлт хэрэглээ өсдөг хуультай. Энэ үед эдийн засаг хямралаас гарах үед үнэт металл унадаг. Ингэхдээ эл түүх давтагддаг гэж хөрөнгө оруулалтын “Регион” компаний стратегич Валерий Пятницев үзээд

«Түүхэнд гуч гаруй жилийн давтамжтай хямралууд гардаг. 1980, 1951, 1920 онуудад болж байсан. Өөрөөр хэлбэл, энэхүү түүхэн зүй тогтнол хадгалагдсаар буй юм. Бид 2008-2011 онуудад хөрөнгө оруулагчдын алтны оргил болж байсныг мэднэ» гэв.

Одоохондоо алтны чиглэлийн хөрөнгийн биржүүд ийн дийлэнх эрчимтэй “турж” буйг бид харж байна, хөрөнгө оруулагчид чөлөөлөгдсөн хөрөнгөө компаниудын үнэт цаас болон корпорацуудын облигац болгохыг илүүд үзэж байна.