Сүүлийн үед Умард Солонгсоос сонин мэдээ байн байн ирээд байна. Ким Чен Уны засгийн газар нийгэм-эдийн засгийн зөөлөн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн гэсэн дүгнэлт эдгээр мэдээг үндэслэн хийж болно. Байдлаас харахад тариачид ургацынхаа үлэмж хэсгийг өөрийн мэдэлд авах эрхтэй болсон буюу ойрын үед болох юм. Мөн улсын үйлдвэрийн удирдагчдад нэмэлт эрх бас олгож байна.

Гэсэн ч баян амжилттай Өмнөд Солонгос дэргэд нь орших явдал Умард Солонгосын хувьд бусниулах ноцтой хүчин зүйл болсон. Умард Солонгосын оршин суугчид 1989 онд Дорнод Германы оршин суугчдын явуулсан ажиллагааг давтах вий гэж эмээж байна. Өөрөөр хэлвэл тусгаар тогтнолоосоо үнэн чанаттаа татгалзаж, баян чинээлэг хөршийн болзлоор түүнтэй нэгдэхийг шаардаж мэднэ.

Умард Солонгосын нийгмийн чухам ямар давхраг дорнод германы хувилбарыг хэрэгжүүлэхийг сонирхохгүй байна вэ? Өөрөөр хэлвэл Умард Солонгосыг тусгаар улсын хувьд хадглахыг хэн сонирхож байна вэ?

Мэдээжээр Умард Солонгосын өнөөгийн улс төрийн элит тийм хүчин болсон. Умард, Өмнөд Солонгосын нийгэм-эдийн засгийн чадавхи их ялгаатай байгаа өнөөгийн нөхцөлд хоёр улсыг нэгтгэх нь цэцэглэн хөгжиж байгаа Өмнөд Солонгос сулхан эдийн засагтай Умардыг зальгана гэсэн үг. Нөхцөл байдал ийнхүү хөгжвэл умард солонгосын өнөөгийн түшмэд гунигт байдалд орох юм.

Түүнээс гадна Умард Солонгост нийгмийн бас нэг нөлөө бүхий давхраг нэгтгэхийг сонирхохгүй байна. Энэ нь умард солонгосын тожу хэмээх шинэ хөрөнгөтний давхраг юм. Эдүгээ тэдний нэлээд их хэсэг нь канбу түшмэдтэй идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тожу хөрөнгөө улсын үйлдвэрүүдэд оруулах тохиодол олонтаа гарч байна. Гадаад худалдааны компаниудын үйл ажиллагаа амины ба улсын бизнес ийнхүү нэгдэж нийлсний тод жишээ юм. Хоёр Солонгос улсыг нэгтгэвэл түшмэд ч, шинэ хөрөнгөтнүүд ч одоогийн эрх мэдлээ хэвээр хадгалж чадахгүй.

Нэгдсэн Солонгост зах зээлийн эдийн засаг зонхилох нь дамжиггүй. Гэвч умард солонгосын өнөөгийн үйлдвэрлэл эрхлэгчид өмнөд солонгосын пүүсүүдтэй амжилттай өрсөлдөж чадахгүй. Нэгтгэсний дараа өмнөд солонгосын пүүс компаниуд умардын зах зээл гарцаагүй гарах юм.

Умард Солонгосын түшмэд ба хөрөнгөтнүүд зарчмын хувьд нийт ашиг сонирхолтой байгаагаа хэр ухамсарлаж, эсрэг тэсрэг үзэл санааг ямар замаар давах нь тодорхой биш байна. Гэвч тэд германы хувилбараар нэгтгэхээс эмээх учир үндэс бий.

Иймээс Умард Солонгосын түшмэд ч, хөрөнгөтнүүд ч улс орныхоо улс төрийн тогтонги байдлыг хэвээр хадгалахын төлөө бүх хүчин чадлаа дайчлан тэмцэх бүрэн учир үндэс байна.